МЗХ-ны Эрүүл мэндийн хороо, НЭМГ-аас гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг бүтээгдэхүүндээ “Транс тос” хэрэглэхгүй байхыг уриаллаа.
Шингэн ургамлын болон цөцгийн тос зэргийг тасалгааны хэмд хайлахааргүй хатуу масло, маргарин бүхий бүтээгдэхүүнийг "Транс тос" хэмээн нэрлэдэг. Энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь зүрхний шигдээс өвчний гол шалтгаан болдог төдийгүй хорт хавдаг, чихрийн шижин үүсэхэд нөлөөлж байна. Тиймээс ДЭМБ-аас 2009 оноос хойш транс тосыг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалжээ.
МЗХ-ны Эрүүл мэндийн хорооноос “Стимо”, “Бамбууш”, “Талх чихэр”, “Атар өргөө”, “Тэнгэрийн хишиг” зэрэг дотоодын 14 аж ахуйн нэгжийн 106 нэр төрлийн гурилан бүтээгдэхүүнд судалгаа хийжээ. Судалгаагаар 106 нэр төрлийн бүтээгдэхүүний 54 хувь нь транс тос хэрэглэдэг болох нь тогтоогджээ.
Тун удахгүй Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан транс тос ихээр хэрэглэсэн хэвийн боов худалдаанд гарах магадлал өндөр учраас Аж ахуйн нэгжүүдийг бүтээгдэхүүндээ транс тос хэрэглэхгүй байхыг уриалж байна хэмээн МЗХ-ны Эрүүл мэндийн хорооны дарга Ж.Амарсанаа хэллээ.