Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони “Урагшаа Итали” намын дарга Маттео Ренцигийн Засгийн газарт төдийгүй намд нь шинэчлэл хийхээр бэлтгэж байна хэмээн “The Guardian”-д бичжээ. Өдгөө 79 настай улстөрч элдэв янзын асуудлаар шүүхэд дуудагдан ял сонсч байсан нь намын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн учраас 2013 оноос улстөрөөс хөндийрсөн. Гэсэн ч эргээд ирнэ хэмээн амлаж байсан билээ.
Өнгөрсөн зун тэрээр өөрийн намын нэгэн нөхөрт Оросын Ерөнхийлөгч В.Путин түүнийг эх орныхоо иргэн болохыг уриад зогсохгүй Засгийн газартаа суудал амласан хэмээн ярьж байсан тухай мэдээлэл шуугиан тарьсан юм. Энэ тухай Италийн тэргүүлэх сонинуудын нэг “La Stampa”–д бичиж дэлхий нийтийг “цочирдуулсан”. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков энэхүү мэдээллийг эрс үгүйсгэсэн.