Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үелэх системд шинэ элементүүд нэмэгдэв

Менделеевийн үелэх системд химийн 4 шинэ элементийг албан ёсоор орууллаа. 113, 115, 117 болон 118 гэсэн атомын дугаартай элементүүдийг Олон улсын онолын болон хэрэглээний химийн шинжлэх ухааны холбоо /IUPAC/ бүртгэн баталсан байна.

Одоогоор дээрх шинэ элементүүдэд нэр өгөөгүй байгаа бөгөөд эрдэмтэд дараа нь өгөх аж. Дөрвөн элемент бүгд хэт хүнд элементэд хамаарна. 115, 117, 118 дугаар элементүүдийг Орос, Америкийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын судалгааны баг нээсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ баг мөн 113 дугаар элементийг анхлан нээгч эрхийн төлөө өрсөлдсөн боловч мэргэжилтнүүд энэ эрхийг Японы эрдэмтэд өгчээ. Хамгийн сүүлд 2011 онд Менделеевийн үелэх системд 114, 116 гэсэн хоёр шинэ элемент шинээр нэмэгдсэн байна. Үелэх системийг Оросын химич Дмитрий Менделеев XIX зууны дундуур гаргасан бөгөөд анхны хувилбар нь 63 элементтэй байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан