“Цөвүүн цаг” УСК өнөөдөр нээлтээ хийнэ
Moody's агентлаг MMC-ийн зээлжих зэрэглэлийн төлөвийг "Эерэг" болгон сайжруулав
Монголын баг тамирчид “Турин 2025” тусгай олимпын өвлийн наадамд оролцоно
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж, 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад аюултай хог хаягдлыг цэгцлэх хэрэгтэй
Оюутан цэргийн бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Татварын хөнгөлөлт эдлэх тайлан авч эхэллээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлээр амьдран суух зорилгоор анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээтэй хөрөнгөтэй тэнцэх орлогыг татвараас чөлөөлсөн байдаг.
Энэ 30 сая төгрөгийн 10 хувь буюу гурван сая төгрөгийг чөлөөлж хувь хүний өөрөө хөдөлмөр эрхэлж олсон орлогоосоо төлсөн ХХОАТ-аас буцаан олгодог юм.
Хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн ч гэсэн тухайн жилд олсон орлогоо тодорхойлж, төлөх татвараа харъяа татварын албанд дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор тайлагнах ёстой.
Мөн Албан байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаа хүн тухайн жилд төлсөн татварын хэмжээгээр татвараас чөлөөлөлт эдлэх боломжтой юм. Иймд хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт болон чөлөөлөлт эдлэх иргэний тайланг Дүнжингарав төвд байрлаж байгаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүлээн авч эхэллээ.
Татвар төлөгчид ажлын өдрүүдэд 8.00-20.00, бямба гарагт 10.00-15.00 цагуудаас дүүрэг харгалзахгүйгээр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлэх боломжтой хэмээн НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл