Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Өмнөд Солонгос улс “айж” байна

Б.БААТАР

Энэ долоо хоногийн эхээр Хойд Солонгос химийн буюу устөрөгчийн пуужинг амжилттай туршсан. Үүнийг Өмнөд Солонгосын Төрийн мэдлийн яам агентлагууд олон нийтэд мэдээлж, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлэл дагуулсан талаар АНУ-ын зүгээс мөн үзсэн. Гэсэн хэдий ч америкчууд ямар нэг хориг арга хэмжээ гэхээсээ илүү устөрөгчийн пуужингийн үйл ажиллагаа, хөгжлийн явцтай танилцах, пуужинг судлах  хүсэлтэй нь илт байв. Харин Өмнөд Солонгос улсын зүгээс АНУ-аас стратегийн чухал зэр зэвсэг, үйл олноор хөнөөх төрлийн зэвсэг хүсэж байгаагаа нуусангүй. Магадгүй энэ нь Өмнөд Солонгосын аюулгүй байдалтай холбоотой гэж тайлбарлах ч тэд Хойд Солонгос улсын зэр зэвсгээс айснаас үүдсэн гэдэг нь гарцаагүй.

Далай тэнгисийн тулаан, зэр зэвсэглэл энэ үйл явдлын хажуугаар сөхөгдөн яригдах болсон юм. Хойд Солонгос улс устөрөгчийн пуужин туршиж байгаа нь далайн гүнд, усан доогуур тулалдаан явуулахад бэлтгэж буйгаа илтгэсэн. Харин Өмнөд Солонгосын хувьд усан дээрх тулаан, байлдааны хөлөг онгоц зэрэг АНУ-ын зэвсэглэл бүхий техник тоног төхөөрөмжөөр хангагдсан байдаг. Ингээд ажиглагчид санал бодлоо цахим ертөнцөөр хуваалцах болсон юм. Өмнөд Солонгос яагаад Хойд Солонгосын устөрөгчийн пуужингаас айж байгаа тухай гол хэлэлцүүлэг өрнөсөн. Өмнөд Солонгос АНУ-аас стратегийн зэр зэвсэг гуйж, хүсэж байгаа гэдэг нь нэгэнт тодорхой учраас ямар төрлийг тэд хайж байгаа нь чухал юм.

Устөрөгчийн пуужин нь цөмийн хошуут цэнэгтэй ч байх боломжтой учраас ийнхүү өмнөдийнхөн айж эмээж байгаа болов уу гэсэн таамаг яриа ч гарсан. АНУ-ын зүгээс Хойд Солонгосын устөрөгчийн пуужингийн туршилтын талаар өмнө нь хэлсэнчлэн анхаарал хандуулж байгаа нь цаагуураа нарийн учиртай. Олон улсын зүгээс энэхүү “устөрөгчийн пуужингийн туршилтыг хийх болохгүй” гэсэн заавар байхгүй. Тиймээс Өмнөд Солонгост АНУ “шаардлагатай тохиолдолд олон улсад хориг арга хэмжээний талаар асуудлыг хөндөнө” гэсэн тайлбар өгсөн талаарх Ёнхап агентлаг уламжилсан.

АНУ Хойд Солонгосын цөмийн зэр зэвсэгт эргэлзэж байгаа нь үнэн. Гэвч аюултай хэвээр гэдгийг анхааруулсаа байгаа. Өөрөөр хэлбэл, Хойд Солонгос ноцтой хохирол учруулж чадахгүй ч нөхцөл байдлыг хүндрүүлэх аюултай зэр зэвсэгтэй гэдгийг Өмнөд Солонгост сэрэмжлүүлдэг. Өмнөд Солонгосын зүгээс хамгийн их айж эмээдэг зүйл бол “гэнэтийн дайралт” хэмээн Пак Тын Хэ Ерөнхийлөгч нэг бус удаа хэлж байсан. Гэхдээ нутаг нэгтэй ах дүүс нар нэгнээ хөнөөхийн оронд нэгдэх тал дээр хүчин чармайлт гаргасаар байгааг ч мартах ёсгүй. Хойд Солонгосын устөрөгчийн пуужингийн туршилт нь БНХАУ болон Японы цаг уур судлаачдыг тэвдүүлж газар хөдлөлт мэт зүйл ажиглагдсан тухай дээд удирдлагууддаа мэдээлэл дамжуулахад хүргэсэн аж. Гэхдээ АНУ-ын зүгээс “энэ бол Хойд Солонгосын ээлжит туршилт” гэж бусад орнуудад мэдээлсэн.
АНУ Өмнөд Солонгос хоёр улс хамгийн сүүлд 2013 онд цөмийн бөмбөгнөөс урьдчилан сэргийлэх “Би-2” нэртэй эсэргүүцэгч байрлуулсан. Харин өнөөдөр эсэргүүцэгч биш “зэвсэг гуйж байгаа” тухай асуудал яригдаж байна. Холбоотон орнуудын хувьд цөмийн зэр зэвсэг нийлүүлэх, худалдаалах бол энгийн л зүйл. Харин бусад орнууд өөр хоорондоо зэр зэвсэг наймаалах битгий санаархах төдийд “олон улсын” гэсэн нэрийн өмнөөс тэднийг шийтгэж, торгож, хориг арга хэмжээ авдаг гэдэг. Тэрхүү олон улсын хориг арга хэмжээ гэдэг ойлголт нь бас хачирхалтай. Холбоотон орнуудын нэгдэл гэж хэлж болох улс орнууд өөрсдийн байгуулсан сүлжээнд голлох давуу байдал, эрх дарх эдлэнэ. Ингээд эцсийн шийдвэр нь тэдний тааллаар гарч “олон улсын нэрийн өмнөөс” гэсэн ойлголт бусдад өгдөг. Энэ байдал 1980-1990 оны дундуур үүссэн талаар улс төр судлаачид ч ярьдаг. Харин Өмнөд болон Хойд Солонгосын хувьд тэс хөндлөн хөгжлийн замаар явж байгаа. Гэхдээ АНУ Өмнөд Солонгост байнга тусалдаг. Учир нь, АНУ Хойд Солонгос болон бусад Ази тивийн орнуудаас ирэх дайралт, гэнэтийн зүйлд Япон, Өмнөд Солонгос гэсэн улсаар “халхавч” хийх стратегийн бодлого олон арван жил явуулжж ирсэн гэдгийг геополитикийн мэргэжилтнүүд үгүйсгэдэггүй.

Хойд Солонгос улс байнга шахуу л АНУ-ыг сүрдүүлдэг. Цөмийн зэр зэвсгийн сүр хүчийг АНУ-д мэдрүүлнэ, АНУ руу гэнэтийн дайралт хийнэ гэх мэт жилд хоёроос, дөрвөн удаа дунджаар заналхийлсэн мэдэгдэл хийдэг нь уламжлал болж. Харин Өмнөд Солонгос улсыг сөнөөнө, устгана гэх зүйл сүүлийн 15 жилийн хугацаанд нэг ч гараагүй нь хачирхалтай юм. Цэрэг армийнхан Өмнөд Солонгосын армийн хүчийг тэр чигтээ Хойд Солонгосын эсрэг АНУ-ын бэлдсэн техник төхөөрөмжтэй гэж дүгнэдэг. Энэ нь үнэний ортой. Тактикийн зориулалттай ашиглах байсан цөмийн зэвсгүүдийг Өмнөд Солонгос улсаас АНУ татсан талаар 1991 онд мэдээлсэн удаа бий. Тухайн үед Хойд Солонгос улс аюулгүй байсан учраас тэд цөмийн зэвсгээ татсаныг үгүйсгэхгүй.

Ямартай ч Өмнөд Солонгос хуучны он жилүүд шиг цөмийн зэр зэвсэгтэй байхыг АНУ-аас хүсэж байгаа нь илт. АНУ яг өнөөдрийг байдлаар асуудлыг шийдвэрлэвэл тун энгийн хариу гарах байх. Өмнөд Солонгост цөмийн зэвсэг эсэргүүцэгч төхөөрөмжүүд байгаа. Харин Хойд Солонгост бүрэн хөгжөөгүй цөмийн бөмбөг байгаа ч тив алгасах нь юу л бол. Хойд Солонгосын “боломжит потенциал” буюу нөөц бололцоог хамааран АНУ Өмнөд Солонгост одоохондоо цөмийн зэвсэг, стратегийн зэр зэвсэг нийлүүлэх тусламжийн тухайд ийнхүү хариу өгөх болов уу. Тэглээ ч Өмнөд Солонгост цөмийн зэвсэг өгвөл хөгжүүлэх аюултай улс гэж ОХУ болон “БРИКС”-ийн холбоо үздэг. Дангаараа их гүрэн байгуулахыг санаархах аюултайг ч АНУ мэднэ гэсэн яриаг АНУ-ын Батлан хамгаалах яамны мэргэжилтнүүд үздэг.

АНУ-ын зүгээс “нөхцөл байдал хурцдах юм бол бүс нутгийн аюулгүй байдал хариуцсан улс орнууд болох БНХАУ, Япон зэрэг нь Өмнөд Солонгост тусална” хэмээн тайвшруулсан. Тиймээс энэ өгүүлбэр Өмнөд Солонгост хүссэн зэвсгийг өгөх нь “шаардлагагүй” гэсэн хариу өгснөөс ялгаагүй. АНУ-ын зүгээс Хойд Солонгосын цөмийн зэвсгийн талаар ганц л зүйл дээр эргэлзэж байгаа юм. Тэр нь “Хойд Солонгос улсад хангалттай хэмжээний уран байгаа юу” гэсэн асуудал. ОХУ болон БНХАУ хэзээ ч Хойд Солонгос улсад уран өгөхгүй. Тэгвэл тэдний холбоотон орнууд Хойд Солонгост уран нийлүүлэх битгий хэл зэр зэвсэг ч нууцаар худалдаалж чадахгүй байгаа. Тиймээс л Өмнөд Солонгос улсыг “Хойд Солонгосын гэнэтийн дайралтаас айж, санаа зовж байх нь зөв” гэсэн далд утгатай бодлого хэрэгжүүлдэг байх.

Устөрөгчийн пуужин нь уг нь хор хөнөөлийн хувьд цөмийн пуужингаас аюултай гэж үздэг. Учтөрөгчийн бөмбөг нь цөмийн зэр зэвсгээс илүү хүчтэй гэж мэргэжилтнүүд хэлдэг. Харин Хойд Солонгос улс АНУ, Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын баруун эрэгт хүчтэй цохилт өгч чадна, устөрөгчийн бөмбөг бол Хойд Солонгосын бас нэг ээлжит хүчтэй зэр зэвсэг гэж тайлбарлажээ. АНУ-ын Цагаан ордноос “устөрөгчийн бөмбөг хэрэв Хойд Солонгост байгаа бол” гэсэн хэлэлцүүлэг өрнүүлж, Хойд солонгосчуудын хэлээд байгаа “H BOMB OF JUSTICE” буюу “шударга ёсны төлөөх устөрөгчийн бөмбөг” хэрхэн ажиллах, хүмүүст ямар хор хөнөөл үзүүлэх талаар сургалт зохион байгуулсан талаар Ройтерс агентлаг мэдээлэв. Америкчууд устөрөгчийн бөмбөг байсан ч тийрэлтэт төхөөрөмж нь Хойд Солонгост байхгүй л болов уу гэсэн таамгийг дэвшүүлсэн байна.

Устөрөгчийн бөмбөг нь үндсэн хоёр алхмаас бүрддэг бөгөөд замдаа задрах, задгайд гарч задрах гэсэн шат дараалалтай явагддаг технологи юм байна. Түүхэндээ ЗХУ задраагүй байхад Андрей Сахаров гэгч цөмийн физикч доктор устөрөгчийн бөмбөгийг бүтээсэн байдаг. Тэрээр 1949 оны наймдугаар сарын 29-ний өдөр ЗХУ-ын анхны цөмийн бөмбөг хийсэн үйл явдалд гар бие оролцож, улмаар үүндээ суурилж устөрөгчийн бөмбөг зохион бүтээх ажилдаа орсон байдаг. Ингээд 1953 оны наймдугаар сарын 12-ны өдөр устөрөгчийн бөмбөгөө хийж дуусгасан. Түүний нээсэн бүхэн байгаль орчинд маш хор хөнөөлтэйг мэдсэн учраас энэхүү төсөл, судалгааны ажлаа орхин, улсын цөмийн болон стратегийн салбарт хүчин зүтгэх хүсэлгүй болсон гэдэг. Хагас зуун жилийн өмнөх технологийг Хойд Солонгос ийн гаргаж ирж, туршилт явуулсан болж таарч байгаа юм. Хөрөнгө мөнгө, болон технологи байхгүй учраас устөрөгчийн бөмбөг Хойд Солонгос улсад байхгүй гэсэн яриа одоо ч дэлхийн өнцөг булан бүрт явсаар байна.

Олон улсад Хойд Солонгосыг 10-15 ширхэг цөмийн цэнэгт хошуутай гэж таамагладаг. Цөмийн бөмбөгөөс хэдэн зуу дахин хүчтэй гэх устөрөгчийн бөмбөг бүтээхэд Хойд Солонгосын туршлага, өндөр хэмжээнд баяжуулж, хөгжүүлсэн плутон зэрэг нь байхгүй гэж мэргэжилтнүүд үздэг. Гэвч Хойд Солонгос нь хэзээ ч бусдад зэр зэвсгээ гайхуулж харуулж байгаагүй. Харин зэр зэвсгийнхээ тухай дуулгаж, сүрдүүлж байсан нь үнэн. Түүхэндээ 1945 оны Хирошимагийн бөмбөг нь 13 мянган тонн бодис дэлбэлсэнтэй тэнцэх хэмжээний хүчтэй байсан. Тэгвэл 1952 онд АНУ-ын Маршаллын арлуудад хийсэн туршилтаар устөрөгчийн бөмбөг нь 10,4 сая тонн тэсрэх бодис дэлбэлсэнтэй тэнцэх хэмжээний асар хүчтэй байсан гэдгийг эрдэмтэд баталдаг. Сая тонн гэдэг үгийг анзаарах хэрэгтэй. Иймэрхүү цөмийн эрчим хүч, бөмбөг дотроо хамгийн хүчтэй гэж хэлж болох устөрөгчийн бөмбөгийг манай дэлхийн буурай орнуудын нэг Хойд Солонгос улс хөгжүүлж чадсан эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа. Гэвч үнэнийг зөвхөн хойд Солонгос улс л батална.

Мөн устөрөгчийн бөм­бөгийг аюулыг мэддэг бо­ло­­хоор Өмнөд Солонгос улс айж байгаа байх. Магадгүй энэхүү бөмбөг ямар хүчтэй болохыг мэддэг учраас дэлхий нийт Хойд Солонгос улсад анхаарлаа хандуулж байгаа байх. ЗХУ түүхэндээ 1961 онд 50 мянган килотонн, 50 мегатонн хэмжээний устөрөгчийн бөмбөг далай тэнгист туршиж үзсэн гэдэг. Хэрвээ Хойд Солонгос устөрөгчийн бөмбөгтэй болсон бол гэж төсөөлөх юм бол энэ бол АНУ болон холбоотон орнуудад маш том анхаарлын тэмдэг.   

0 Сэтгэгдэл
umhii teneg omnod solongosiig darui sonooh heregtei, manai ulsiig hogiin serialaaraa uneheer zalhaaj bna bna muusain yamaanuud
ХОЁР ПИЗДАА ТЭГЭЭД БАЙЛДААД ХОЁУЛАА СӨНӨӨЧЭЭ.
Хамгийн их уншсан