Дэлхийн II дайнаас хойш Япон ОХУ-ын харилцаа таатай байгаагүй нь үнэн. Гэвч Шинзо Абе түүхийг өөрчлөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Японы ерөнхий сайд Шинзо Абе Москватай энхийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа энэ долоо хоногийн мягмар гарагт албан ёсоор мэдэгдлээ. Дэлхийн II дайны дараа хэдийгээр хоёр улс галаа зогсоож, байлдахаа больсон ч Курилын арлуудын асуудлаас болоод одоо болтол энхийн гэрээ байгуулаагүй байгаа юм. Япон эдгээр арлуудыг өөрийн хойд газар нутаг гэж нэрлэдэг. Шинзо Абе хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч энхийн гэрээг өдий хүртэл байгуулаагүй явдлыг “хэвийн бус” харилцаа гэж үзэж байгаа бөгөөд талууд дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа талаар эх сурвалжууд гол анхаарлаа хандууллаа. Шинзо “Дээд хэмжээний уулзалтгүйгээр хойд газар нутгийн асуудал шийдэгдэх боломжгүй” талаар онцолсныг хэвлэлүүд уламжилж байна.