Америкийн Ерөнхийлөгч Барак Обама Галт зэвсэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг АНУ-ын конгресст өргөн барьжээ. Олон хүний анхаарлыг татаж байгаа уг хуулийн төсөлд ямар зүйл заалтыг хэрхэн өөрчилсөнийг нийтэд хараахан мэдээлээгүй байгаа. Ирэх арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгөх одоогийн төрийн тэргүүнийг бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө ямар томоохон өөрчлөлт хийхээр зорьж буйг сонирхогчид, ажиглагдчид янз бүрийн таамаг дэвшүүлж буй. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөсөө биелүүлэхээр зэхэж байгаа сүүлийн ажлынх нэг нь энэ бололтой. Обама зарим нэг төрлийн галт зэвсэгийг худалдаалахыг хориглосон шинэ хуулийн төсөл олны дэмжлэгийг авах нь тодорхой ч Конгресс ямар шийдвэр гаргах нь таавар. Өмнө нь тэрээр галт зэвсэгийг иргэнд худалдаалахыг хориглох тухай тусгасан хуулийн төсөл өргөн барьж байсан ч дэмжлэг авч чадалгүй бүдэрсэн удаатай. Харин энэ удаад галт зэвсэгийн төрлийг хязгаарласан хууль өргөн барьж байгаа хэмээн таамаглал яваа нь нэлээн бодитой байгаа аж. Иргэн галт зэвсэг эзэмших эрхтэй ч худалдаалах эрхгүй байдаг нь галт зэвсэг хууль бусаар худалдаалах гэмт хэргийг өндөр болгодог байна. Тиймээс бүртгэлтэй галт зэвсэгийг худалдаалах, зайлшгүй бүртгэлд хамруулах, хүнд төрлийн галт зэвсэг зэргийг зохицуулах шинэ хуулийн төсөл гэж ойлгож болохыг зарим эх сурвалж онцолсон байна.