Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Лалын дайчдын нууцыг илрүүлжээ

Б.БААТАР

Исламын улс орнуудаас тусламж дэмжлэг авдаг, Турк, АНУ-аас санхүүжүүлдэг лалын дайчид гэх нэртэй ИСИС-ийн бодит нууц олон нийтэд ил боллоо. Өнөөдөр ОХУ болон Сирийн армийнхан, Франц тэргүүтэй Египетийн холбоотон орнууд лалын дайчдыг устгахын тулд өдөр шөнөгүй дайтаж, агаараас цохилт өгсөөр байна. Гэвч лалын дайчид мэдэгдэхүйц хохирол амсаагүй хэмээн цахим ертөнцөөр өөрсдийн мэдээлэл түгээсээр л байгаа. Лалын дайчид газар доор нууц оромж байгуулсан гэсэн мэдээллийн дагуу Иракийн армийнхан нэгэн баримт нотолгоог дэлгэжээ.

Иракийн армийн цэргүүд лалын дайчдын байрлал бүрийг сүүлийн хоёр долоо хоногт эзэлж тулаан хийсэн байна. Эзэлж авсан газраас лалын дайчдын агаараас хамгаалах нуувч буюу газар доорх бэхлэлтийг илрүүлжээ. Бэхлэлт нь 15-20 метрийн гүнд байрлах урт хонгилууд Иракийн Рамади хотын гурван хэсэгт байсан аж. Өргөн нь 3.2 метр өндөр нь 2 метр урт хонгилууд ухсан байжээ. Лалын дайчид агаараас цохилт ирэх бүрт нуувчиндаа орж, хоргоддог нь тодорхой боллоо. Ингэж агаарын цохилтоос амьд үлдсээр байсан учир дараагийн удаад агаараас цохилт өгөхдөө сайн судалж, илүү дэвшилтэт технологи ашиглах шаардлага гарч байгаа аж.

Рамади хотод хэдэн сар байсан лалын дайчид АНУ болон Иракийн армиас ч илүү бэхлэлт сайтай нь харагдлаа. Харин Сирийн газар нутагт байрлах лалын дайчид ямар байдлаар агаарын довтолгооноос хамгаалдаг нь сонирхолтой. Ирак дахь лалын дайчдын барьцаанд байсан хүмүүс мэдүүлэг өгөхдөө “Лалын дайчид биднээр хамгаалалт хийхийг оролддог байсан. Задгай талбайд болон бэхлэлтийнхээ өмнө барьцааны хүмүүсийг хамгийн эхний эгнээнд байрлуулж тулалддаг байсан нь үнэн” хэмээн ярьсан. Амьд хүмүүсээр хийсэн хамгаалалтын хана довтолгооноос 25 хувь хамгаалдаг байсан гэнэ. Энэ нь Иракийн армийнхны хувьд ашиггүй тулаан төдий чинээ байсан хэмээн цэргийн командлагчид санал нийлж байна. Нөгөө талаас лалын дайчдын эсрэг тулалдаж буй цэргүүдэд ч заримдаа хүндрэл учирдаг гэдгийг нуусангүй. Агаараас довтолгоо хийхээр газар доорх нуувчинд орж, ил тулалдахаар барьцааны хүмүүсээр хаалт хийдэг учир цэргүүд өөрсдөө эрсдэлд ордог гэж тайлбарласан.

Лалын дайчид гол үйл ажиллагаагаа газар доор явуулдаг. Газар дээр гарч ирэхдээ байрлалаа солих, зэр зэвсэг нийлүүлэх, цаазын ял гүйцэтгэх зэргээр ажилладаг. Гэсэн ч гол удирдагч нар нь ил гардаггүй, тун ховор тохиолдолд гарч ирж байгааг албаныхан онцолсон. Лалын дайчдын эзлэн авсан хотууд цөөрч байгаа ч зарим орнуудад үйл ажиллагаагаа явуулсан хэвээр. Зөвхөн Ирак улсад гэхэд Мосул, Шаркат, Хавайжа, Тикрит, Фаллужах, Сулейман зэрэг газрын тосны гол гол байрлал бүхий стратегийн чухал хотуудыг эзэлжээ. Сирийн Палмира, Ракка, Кобани гэх мөн л газрын тосны гол нөөцтэй хотууд лалын дайчдын гарт орсон. Энэ бүхнээс харахад лалын дайчид санхүүгийн гол эх үүсвэр болсон хотуудын төлөө амь тэмцэн дайтаж байгаа аж. Газар доор нуугдаж, үйл ажиллагаа явуулахын хажуугаар хиймэл дагуул ашиглаж эхлэх гэж байгаа гэсэн мэдээлэл гарлаа. Буурай хөгжилтэй улс оронтой харьцуулбал лалын дайчид хоёр жилийн хугацаанд маш хурдан олны нүдэн дээр илт хөгжиж байгаа.

Газар доорх сүлжээ, сувгууд нь лалын дайчдын хоорондоо холбогдож байгаа давуу тал гэдгийг Иракийн хурандаа генерал Сами Катим онцолсон. Тийм ч учраас газар доор ороод гүнд цохилт өгөх чадвартай, эсвэл газар доор байгаа гэх сувгийг нурааж чадах хүчин чадалтай пуужингууд ашиглах нь зөв хэмээн байр сууриа нэгтгэжээ. Лалын дайчдын нууц суваг өөр хоорондоо цахилгаанаар холбогдсон байсан нь газар доорх хот гэж нэрлэгдсэн. Газар доорх хотдоо лалын дайчид “харх” шиг л гүйлддэг гэж Иракийн армийнхан мэдээлж байгаа. Газар дээрх тулаанд амиа алдсан журамын нөхдөө хүртэл амьсгал хураахад нь нуувч руугаа авч ордог гэлээ.

Өдрөөс өдөрт цар хүрээгээ тэлсээр байгаа лалын дайчдын үйл ажиллагаа, хамрах хүрээг хэрхэн бууруулж, тэмцэх ёстойг их гүрнүүд харилцан тохиролцож, хэлэлцэн хамтран хийх ёстой болоод байна. Хамгийн сүүлд лалын хэт даврагч “Хоути” лалын дайчидтай нэгдсэн тухайгаа зарласан.

Түүнээс хойш лалын дайчидтай нэгдсэн талаар ямар нэг мэдээлэл гараагүй. Йемен улсад үйл ажиллагаа явуулна гэж зарласан энэхүү “Хоути” бүлэглэл нь “Аль-Кайда” бүлэглэлийн Араб дахь нэг салбар гэсэн мэдээлэл ч бий. Йеменийн Сана хотод хамгийн сүүлд тэд бөмбөг дэлбэлж 40 гаруй хүний аминд хүрсэн юм. Энэхүү террорист үйл ажиллагааг лалын дайчид үйлдсэн гэж мөн зарлаж байсан билээ.

Он гарсанаас хойш Сири улсад байрлах курдууд лалын дайчидтай мөргөлдсөн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Энэ сарын 2-ны өдөр Сирийн Кобане хотод дэлбэрэлт  болж барилгуудаас их хэмжээний утаа гарчээ. Туркийн хил дээр утаа гарах нь харагдаж байсан гэнэ. Курдын сайн дурын цэргүүд Сирийн Кобане хотоос 10 орчим километрийн зайд Сифтек тосгоны ойролцоо толгод дээр байрлах үедээ лалын дайчидтай тулалдсан байна. Курдууд ИСИС-ын дайчдын  байрлаж байсан Кобане хот руу тоноглосон машинаар гэнэтийн дайралт хийсэн боловч төдий л хүчтэй болж чадаагүй аж. Учир нь Сирийн курдуудын нутаг дэвсгэрийг нь дээрэмдсэн Исламын дайчдын эсрэг тэдний хийж чадах зүйл ердөө энэ дайралт байж хэмээн лалын дайчид басамжлан өдөөн турхирч ч байв. Харин өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг буюу оны зааг дээр Сирийн Кобане хотын ойролцоо байрлах Ракка хотод Исламын дайчид олноороо үзэгдэж эхэлжээ. Мөн Ракка хотын зүүн хэсэг рүү ОХУ-ын агаарын хүчин дайралт хийсэн юм. Исламын дайчид курдын цэргүүдэд хариу цохилт өгч, санничууд курдуудыг шахан гаргаж байгаа талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Санничууд нь ИСИС-ийн нэг хэсэг бөгөөд Исламын дайчдын талд байлдаж байгаа дайчид гэж “Ройтерс” уламжилсан. Нөхцөл байдал хүндрээгүй ч нутгийн иргэд бүрэн дүрвэсэн гэх мэдээлэл хэвлэлээр яваа. Ийнхүү курдууд газар нутгаасаа хөөгдөөд байгаа нь энэ.

Лалын дайчид одоогийн байдлаар бэхлэлтийн байдалтайгаар санхүүгээ сайжруулахаар төлөвлөж байгаа гэсэн таамаг бий. Учир нь оны өмнө ОХУ-ын агаарын хүчин лалын дайчдын тээвэрлэж явсан газрын тосны машинуудыг сөнөөсөн. Энэ дайралт талуудыг хөдөлгөөнд оруулж эхэлсэн юм. Турк ОХУ-ын харилцаанд ч энэ нь асар том асуудал үүсгээд буй. Үүнийг дагаад лалын дайчдыг санхүүжүүлдэг улс орнууд эхнээсээ илчлэгдэх болсон гэж болохоор байдалд ороод байгаа. Гэсэн хэдий ч лалын дайчдын нууц сүлжээ, газар доорх сувгийг илрүүлсэн нь том ололт хэмээн их гүрнүүд онцоллоо.
Одоо хилийн хараа хяналтыг сайжруулаад лалын дайчдын байж болох газруудыг илрүүлж, хамтдаа “цэвэрлэхэд” дайн дуусах боломжтойг онцлон тэмдэглэжээ. Лалын дайчдыг санхүүжүүлэгч улс орнуудад их хэмжээний торгууль ногдуулж, энэхүү газрын тосны хууль бус наймааг зогсооход тусламж үзүүлэх юм бол Ойрхи Дорнодод эргээд энхтайван тогтоно гэж ажиглагчид үзэж буйгаа илэрхийлжээ. Шинэ оны гараад удалгүй ийнхүү лалын дайчдын нууц суваг, газар доогуурх сүлжээ илрүүллээ. Удахгүй ОХУ тэргүүтэй Сирийн армийнхан газар доош гүн нэвтрэх чадалтай зэвсэглэл ашиглаж эхэлнэ гэж Башар Аль Ассадын хэвлэлийн төлөөлөгч твиттер хуудастаа бичсэн байлаа.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан