Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Өнгөрсөн онд 135 сэтгүүлч амиа алджээ

Өнгөрсөн онд дэлхийн 33 оронд 135 сэтгүүлч амиа алдсан тухай мэдээллийг “Press Emblem Campaign” төрийн бус байгууллага Швейцарийн Женев хотноо нийтэлжээ. Тус байгууллага мөргөлдөөний бүсүүдэд хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангахад үр дүнтэй арга хэмжээ авахыг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалдаг байна.

“Press Emblem Campaign” байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд хамгийн олон буюу 13 сэтгүүлч Сирид амиа алджээ. Тус улсын дараа тус бүр 10 сэтгүүлч амь үрэгдсэн Ирак, Мексик улс, Франц /9/, Бразил, Ливи, Филиппин /тус тус 8/ орсон байна. Өмнөд Судан болон Йеменд  долоон сэтгүүлч амиа алдсан бол Пакистан, Сомалид зургаа, Гондураст таван сэтгүүлч амь насаа алдсан байна. Украинд Колумб улсын адил дөрвөн сэтгүүлч амь үрэгджээ.

“Press Emblem Campaign” байгууллага статистик мэдээ гаргаж эхэлсэн 2006 оноос хойш дэлхийд хэвлэл мэдээллийн 1184 ажилтан амиа алдсан, өөрөөр хэлбэл, жил бүр дунджаар 118 гаруй хүн амь үрэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан