Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Домогт боксчны шуугиант ялагдал

АНУ-ын Лас-Вегас хотод мэргэжлийн боксын хагас дунд жингийн “WBO” холбооны дэлхийн аваргын бүсийн төлөө тулаан боллоо. Тулаан Филиппиний амьд домог, “WBO” холбооны дэлхийн аваргын бүсийн найман удаагийн эзэн Мэнни Пакьяо АНУ-ын боксчин Тимоти Бредли нарын хооронд болсон юм. Хөгжөөн дэмжигчдийн 60 хувь нь Филиппин залууд бооцоо тавьжээ. Дэлхийн аваргын цолыг авч үзээгүй 28 настай Тимоти Бредли рингэнд 28 тулааныг хийж бүгдэд нь ялахдаа 12-т нь цэвэр ялсан үзүүлэлттэй бол 33 настай Мэнни Пакьяо 54 удаа ялж, үүнээс 38-д нь цэвэр ялж, гурав тэнцэн, хоёр ялагдаж байжээ. Ийнхүү WBO холбооны хагас дунд жингийн хүсэн хүлээсэн тулаан 12 үе, гурван минутаар эхлэж, тулаан бүхэлдээ тэнцүүхэн өрнөж харилцан цохилтоор үргэлжилжээ.  Эхний хоёр раундад Америк залуу нэлээд хүчтэй сөргөлдөж, харин тоглолтын гуравдугаар үеэс Филиппин эр санаачлагыг авч, тоглолтыг хянаж чадаж байлаа. 12 раундын дараа Пакьяо 115-113, харин Бредли 115-113, 115-113 гэсэн шүүгчдийн оноогоор ялалт байгуулан WBO холбооны дэлхийн аваргын бүсийг анх удаа зүүх эрхтэй болж шуугиан тарилаа. Хариу даагаа нэхэх тоглолт арваннэгдүгээр сарын 10-нд болно.

У.Бадам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан