Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Мао Зэдуны цул алтан баримал бүтээжээ


Хятадын Шэньжэнь хотноо  БНХАУ-ын анхны удирдагч Мао Зэдуны төрсний 120 жилийн ойд зориулан нээсэн үзэсгэлэнд түүний цул алтан баримлыг тавьж нийтэд үзүүлсэн байна. 16 сая долларын өртгөөр бүтсэн эл баримал 80  см өндөр, 50 кг жинтэй юм байна.
Их удирдагчаа зөөлөн сандал дээр сууж байгаагаар дүрсэлсэн энэ баримлыг цул алтаар бүтээж эрдэнийн чулуугаар чимэглэсэн бол сандлыг нь хас чулуугаар урлажээ.
20 уран барималч  нийтдээ 8 сарын турш урласан энэ үнэт бүтээлийг ямар компани, хэн ивээн тэтгэснийг мэдээлэлд дурдаагүй байна. Үзэсгэлэн буусны дараа энэ баримлыг Мао Зэдуны төрсөн Хунань муж дахь Шаошань сууринд байдаг түүний гэр музейд шилжүүлж өгчээ.
1949 онд БНХАУ байгуулагдсанаас эхлээд  1976 онд нас барах хүртлээ удирдсан Мао Зэдуны мэндэлсний 120 жилийн ойг 2013 оны  арванхоёрдугаар сарын 26-нд тэмдэглэсэн юм.

0 Сэтгэгдэл
altnii huviin jing medkuu
Хамгийн их уншсан