Ираны Тегеранд Засгийн газраа эсэргүүцэх жагсаал цуглаан шинэ оны өмнө ч, эдгээр өдрүүдэд ч өрнөж байна. Хэрвээ жагсаал даамжирч, удаашрах юм бол тус улсын аюулгүй байдалд нөлөөлж, тусгаар тогтнолд аюул заналхийлэх талаар дэлхийн томоохон агентлагууд дамжуулж байна. Үүний хажуугаар тус улсын эсрэг баримтлах их гүрнүүдийн бодлого чангарч, хөрш орнуудын явуулга улам нэмэгдэж байгаа нь эсэргүүцлийн жагсаал террорист шинжтэй болж буйтай холбоотой гэгдэх боллоо. Харин нөхцөл байдлыг хяналтаас гаргахгүйн тулд Ираны эрх баригчид террорист шинжтэй, өдөөн турхирсан аястай жагсаалд оролцож байгаа иргэдээс цөөнийг нь цаазаар авах шийдвэр гаргуулж, гүйцэтгээд байгаа билээ. Жишээ нь, Саудын Арабад алдартай номлогч Нимр Аль-Нимрийг Иранд цаазаар авсан. Тэгвэл үүнээс болж өчигдөр Саудын Арабын эрх баригчид Ирантай дипломат харилцаагаа таслах шийдвэр гаргаж, өөрийн улсаас Ираны дипломатууд гарахыг шаардлаа.
Гэхдээ Иран өөр байр суурьтай байгаа бөгөөд шиитийн шашны номлогч, шашны цөөнхийн эрхийн төлөө тэмцэгч Нимр Аль-Нимрыг бусад 46 хүний хамт цаазалсан нь террорист үйл ажиллагааг таслан зогсоосон явдал гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Иран улс бүс нутгийн аюулгүй байдалд санаа зовон нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлаа хадгалахын тулд террорист үйл ажиллагаа явуулах магадлалтай этгээдүүдийг цаазалж бусад террорист болон хэт даврагчдад анхааруулга өгсөн нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн гэж байгаа юм.
Харин Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адел Аль-Жубейр Тегран дахь Саудын Арабын элчин сайдын яамнаас мэдэгдэл хийж “48 цагийн дотор Ираны дипломатчид Саудын Арабын нутаг дэвсгэрийг орхих ёстой” гэсэн бол Ираны Засгийн газраас хэвлэлийн бага хурал зарлаж, өнгөрсөн ням гарагт цаазаар авсан 46 иргэнийг цаазлах болсон баримтыг дэлгэсэн юм. Гэвч, Саудын Арабын зүгээс дээрх цаазлуулсан Нимр Аль-Нимр гэгч этгээд нь Ираны зэвсгийг олон нийтэд илчлэх ажлыг хийж байсан гэж үзээд Ираны тал түүнийг бусадтай хоморголон устгасан гэж буруутгаж байгаа юм.
Хоёр орны асуудалд АНУ мөн хөндлөнгөөс оролцож байгаа бөгөөд АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “талуудыг асуудалд хүлээцтэй хандахыг уриалж байна. Болсон үйл явдалд хүлээцтэй хандах нь хамгийн зөв шийдвэр” хэмээн мэдэгджээ.
Суннит болон Шиа шашинтай Ойрхи Дорнодын хоёр улсын харилцаа холбоо таагүй болсон нь бусад улс орнуудыг хөдөлгөөнд оруулж байна. Хэрэг явдал ямар жижиг зүйлээс эхэлж харилцаа холбоонд таагүй байдал үүсгэж байгааг анзаарч, цаашид ч улам болгоомжтой байхыг сэрэмжлүүлсэн мэдээ мэдээллүүд цацагдсаар байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Йемены нөхцөл байдал дээр хүртэл талууд зөрчилдөж байсан гэдгийг санах хэрэгтэй. Саудын Араб оны өмнө исламын шашинтай улс орнуудын цэргийн хүчинг байгуулж, олон улсад цэргийн үйл ажиллагаа явуулж, террористуудын эсрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцох тухай мэдэгдсэн. Гэвч өнөө цагт бүгд л “терроризмын эсрэг” нэрээр олон улсад цэргийн үйл ажиллагаа чөлөөтэй явуулдаг болоод байна. Гэхдээ нарийн учир нь Сири Ираны харилцаа гүнзгийрч, талууд зэр зэвсэг, худалдааны салбарт Ойрхи Дорнодод хүчтэй өрсөлдөхүйц улс орнууд болж байгаад бий гэх мэдээлэл ч гараад байна.
Суннит шашинтай мусульманчууд цаазаар авсан үйл явдалтай холбогдуулан өшөө авах гэсэн оролдлого хийхийг аюулгүй албаныхан болон улсынхаа цэрэг цагдаагийнханд Ираны тэргүүн мэдэгдсэн байна. Гадаад дотоодын гар хөл бологсод тайван замаар жагсаал хийж, улсыг дотроос нь тэмцэлд оруулдаг аргачлалын нэг гэдэгт Ираны тал итгэлтэй байгаа бөгөөд үүний нэг нь Нимр Аль-Нимр гэдгийг ч тайлбарлав. АНУ, Саудын Арабын явуулга, Иран улсыг бутаргах, салан тусгаарлах үйл ажиллагаанд Нимр Аль-Нимр буруутай гэдгийг ч Ираны дээд шүүхийн зүгээс хатуу анхааруулсан юм. Тиймээс шүүхийн гаргасан шийдвэр зөв гэдгийг Ираны тал мэдэгдсэн. Эсрэгээрээ Саудын Араб дахь Ираны төлөөлөгчид, элчин сайдын яамны ажилчид хүнд байдалд орсон гэдгийг Ираны тал мэдэгдсэн байна. Тэднийг 48 цагийн дотор эх оронд нь аюулгүй авчрах талаар Иран эрх баригчид санаа зовж байгаагаа ч илэрхийллээ. Учир нь Саудын Арабын хотуудад Иран улсын бодлогийг эсэргүүцэх жагсаал өрнөж байгаа юм.
Тэд нефтийн үнэнд нөлөөлөв
Өчигдөр өөр нэг зүйл дэлхий нийтийг гайхшруулсан. Саудын Араб болон Ираны таагүй байдлаас болж дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ өссөн үзүүлэлт гарсан байна. Тиймээс энэ үйл явдал Иран Саудын Арабын зөрчлөөс нефтийн үнийг хөөрөгдүүлэх бодлого байхыг үгүйсгэхгүй гэж “Ройтерс” агентлаг мэдээлсэн бөгөөд нэг баррель нефтийн үнэ 2.9 хувиар өссөн байна. Энэ нь 38.1 доллар байсан үнэ 38.46 хувиар өссөн үзүүлэлтэд хүргэсэн аж. Шийт шашинтай гэх Нимр Аль-Нимрийг цаазалсан үйл явдал дэлхийн зах зээлд нэг баррел нефтийн үнийг хөөргөхөд нөлөөлсөн нь хачирхалтай.
Энэ үйл явдал нефтийн үнийг өсгөх биш хөөрөгдүүлэх гэдгийг бусад орнууд нэрлээд талууд гэхгүй Саудын Арабын бодлого байх өндөр магадлалтайг өгүүлжээ. Дэлхийн томоохон нефть экспортлогч орнууд Саудын Араб үнийг хөөрөгдүүлэх үйлдэл хийж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Нимр Аль-Нимр нь Саудын Арабын төлөөлөл бүхий чухал хүн байсан мэт л өнөөдөр ярьж байна. Гэтэл түүнийг Иран улсад улс төрийн орогнол хүсэж, цагаачдын албанд бүртгүүлсэн байсан гэдгийг Ираны тал дэлхий нийтэд цацсан юм. Ийнхүү талууд зөрчилдөж эхэллээ гэсэн яриа гарсан ч Ираны тал ямар ч ноцтой гэмээр тайлбар дахиж хийгээгүй юм. Учир нь улсынхаа нутаг дэвсгэрт террорист үйл ажиллагаа явуулах гэж байсан гэх этгээдийг бусад хүмүүстэй хамт цаазалсан нь улсын дотоод асуудал гэсэн нэгдсэн байр суурьтай байгаагаа өгүүлжээ.
Саудын Араб Ирантай дайн зарлах магадлал өндөр байгаа юм. Иран улс цөмийн эрчим хүч хөгжүүлж байгаа ч цөмийн зэвсэг байхгүй гэж мэдэгдээд байгаа. Харин Саудын Араб Иран улстай дайтах юм бол давуу талууд бий болно. Тэдэнд газрын тосны ноёрхол дайныг дагаж ирэх бөгөөд олон улсад ч Ойрхи Дорнодод хүчтэй улс орон болох нь ойлгомжтой. Гэвч Ираны ард ОХУ болон Сирийн хүчин зогсох нь тодорхой. Хэрэв дайн боллоо гэж тооцоолох юм бол Иран хохирол их амсаж, Саудын Араб нефтийн үнийг барих бодлого хэрэгжүүлэх тухтай таамаглал хэдийн гарчээ.
Гэхдээ энэ бүхний хажуугаар нэгэн чухал онцлог байсан нь Бахрейн исламын ертөнцийн хоёр том гүрэн болох Иран болоод Саудын Арабын сөргөлдөөний гол цэг болсон явдал байв. Энэхүү дүгнэлтийг хийж байгаа өрнөдийн ажиглагчид дээрх хоёр исламын ертөнцийн гүрнүүд өнгөрсөн оны эцсээс өдийг хүртэл дуу дуугаа авалцан гарч байсан арабын ертөнц дэх үймээн самуун, бослого тэмцлийн дунд өөр өөрийн нөлөөллийг илүүтэй байлгах гэж сөргөлдсөөр ирсэн гэж үзэж байгаа юм. Тэгвэл Бахрейн улс өнөөдөр исламын суннит болон шиит хэмээх үл эвлэрэх хоёр урсгалын гол төлөөллүүдийн өрсөлдөх талбар болон хувираад байгаа юм. Бахрейнийн вант улсын төр засгийн эрх барьж байгаа Аль-Халифагийн гэр бүл буюу суннитийн урсгалын элит төлөөллийг Саудын Арабын хааны удам угсааныхан илтэд дэмжиж байгаа бол бослого тэмцлийн гол хүч болох Бахрейн дахь мусульман иргэдийн дунд олонх нь болж байдаг шиитүүдийг Тегераны эрх баригчид далдуур дэмжиж байгаа билээ. Хэдийгээр сөргөлдөөний талбар дээр байгаагаа дээрхи хоёр исламын гүрнүүд мэдэж байсан ч магадгүй иранчууд өрсөлдөгчийнхөө хийсэн гэнэтийн шийдмэг алхмыг хүлээж байгаагүй бололтой. Саудын Араб улс бослого тэмцэл ширүүсч эхэлмэгц буюу гурван өдрийн дотор Бахрейнд өөрийн цэрэг болон байлдааны хуягт тээвэрлэгчийн урт цувааг оруулж ирж байсан. Энэ нь босогчдын уур хилэнг бадрааж тэдний сүрт жагсаал нийслэл Манама дахь Саудын Арабын ЭСЯ-ны хаалга хүртэл үргэлжилж улмаар ширүүн мөргөлдөөн болсон удаатай. Мөргөлдөөний үеэр хоёр ч хүн нас барж, хоёр зуу гаруй хүн шархадсан ч тэмцэл улам ширүүсэн үргэлжилсээр байсан он жилүүд саяхан. Тиймээс Ойрхи Дорнодод энэхүү хоёр улс хамгийн хүчтэй нь, эрх дархтай, нөлөөлөл ихтэй байх нь ойлгомжтой юм.