Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
ХонКонгд номын худалдаачин алга болжээ

ХонКонг хотын иргэд алга болоод байгаа таван хүнийг хайсаар байна. Эдгээр таван хүн нь Хятадын хямралын талаар шинэ ном гаргасан бөгөөд худалдаанд гарсан даруй зохиогчид болон номын эрхлэн гаргасан хүмүүс алга болжээ. Хотын иргэд тэднийг гаргаж өгөхийг Засгийн газраас шаардаж байгаа бөгөөд Бээжин рүү ил захидал хүргүүлсэн бөгөөд дэлхий дахинд энэ асуудлыг дэлгэж байна.

Хятадын аюулгүй алба болон мөрдөгчид энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдгийг мэдэгдэж байгаа тул таван хүнийг хаана байгааг хэн ч мэдэхгүй байсаар байна. Тухайн номонд БНХАУ-д болдог нарийн ширийн Төрийн бодлого болон улс төрийн золиос болсон хүмүүсийн нэрсийг дурдсан аж. Худалдаанд дээрх номыг гаргахын хориглосон бөгөөд түүх гуйвуулах гэсэн оролдлого гэдгийг албаныхан тайлбарлав. Алберт Хо нэртэй ардчилсан намын хуулийн зөвлөх алга болсон хүмүүсийг одоо БНХАУ-ын газар нутгаас гаргасан байгаа байх гэсэн таамгийг дэвшүүлж байгаа юм. Мөн ээлжит улс төрийн золиос боллоо гэдгийг өгүүлжээ. Ийнхүү шүүмжлэлтэй өнгө аястай ном олон нийтэд худалдаалах гэж оролдсон таван хүн ор сураггүй алга боллоо. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллага хэргийг давхар шалгаж байгаа хэдий ч нотлох баримт гарч ирээгүй байсаар байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан