Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Аргентины шинэ засаг Фолклендын арлын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэнэ


Өнөө хүртэл маргаантай байгаа Фолклендын арлыг өөрийн эзэмшил гэдгийг сэргээхийн төлөө тэмцлээ үргэлжлүүлэх болно гэж энэ арал дээр британийн цэрэг байрлаж эхэлсний ойн өдөр Аргентины Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
“Энэ арлыг британичууд эзэлсний 183 жилийн ой өнөөдөр тохиож байна. Мальвины арал, Өмнөд Георг, Өмнөд Сандвичевын арлууд, эргэн тойрны далайн газар нутаг нь манай халдашгүй газар газар нутаг гэдгийг Аргентины засгийн газар, ард түмэн дахин мэдэгдэж байна” гэж энэ мэдэгдэлд дурджээ.
Маргаантай арлуудад өөрийн хяналтаа сэргээх нь “Аргентины төрийн бодлого, манай улсын бүх ард түмний хүсэл” гэсэн байна.
Фолкленд буюу Мальвины арлын төлөөх маргаан Аргентин, Их Британийн хооронд бүр эртнээс эхэлж 1982 онд зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн юм. 1833 оноос хойш Их Британийн хяналтад байсан аралд Аргентин улс хүчээ бэхжүүлэх гэж оролдсоноор  байлдаж 72 хоногийн дайны явцад 649 аргентин, 255 британи цэрэг амь алдаж Британийн тал ялсан юм.
Аргентинд болсон сонгуулиар сөрөг хүчин төрийн эрхэнд гарч эл асуудлыг дахин сөхөж байгаа нь энэ.

Харин Их Британийн Гадаад хэргийн яам энэ тухайд “Фолклендын арал, эргэн тойрны далайн газар нутаг манай эзэмшил гэдэг тухайд  Их Британи улс эргэлзэхгүй байна. Фолкленд арлын оршин суугчид ч энэ тухайд цаашид бие даан шийдвэрлэх эрхгүй. Аргентины ерөнхийлөгчийн саяхны мэдэгдлийг бид шийдвэртэй эсэргүүцэж байна. Ийм ч учраас Лондонд суугаа Аргентины Элдчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудаж уулзсан” гэж Их Британийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.
2013 онд Фолкленд арлын оршин суугчдын дунд улс төрийн санал асуулга явуулахад иргэдийн олонхи нь Британийн газар нутаг гэсэн статусаа хадгална гэсэн санал өгч, үүний дагуу ч Их Британи улс арлыг хамгаалах цэргийн зардлаа нэмэгдүүлж, цэрэг нэмж илгээсэн юм.  
Нийт 10 гаруй аралтай энэ бүлэг арал дээр ердөө 3000 орчим хүн л амьдарч, Их Британийн агаарын болон тэнгисийн цэргийн бааз байрладаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан