Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Он гарсаар зам тээврийн ослын 555 дуудлага бүртгэгджээ

2016 оны 1 дүгээр сарын 01, 02, 03-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн 720 авснаас зам тээврийн ослын 555 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг  22 бүртгэгдэж, 1 хүн нас барж 30 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 7, Зам тээврийн осолд 8 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 6, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 180 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал СБД-ийн нутаг Цагдаагийн гудамж, Зөгийний үүр барилгын  дэлгүүрийн хойд зам дээр Т.Rav 4 маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 38 настай эрэгтэй Г-г мөргөж амь насыг нь хохироосон.

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан