Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

7 хоногт 10 кг хасах супер шингэний дэглэм

1. Дэглэмийн 1 дэх өдөр: Зөвхөн шингэн юм ууна. Ус, цай, шингэн зутан шөл, хоолны дан шөл гэх мэт хүссэн бүхнээ ууж болно. Гэхдээ газтай болон чихэрлэг, өтгөн уух зүйлсээс татгалзаарай. Ингэснээр таны бие цэвэршиж дэглэмийн үр дүнг бүр гайхалтай болгоно. Хэрвээ бүр өлсөөд болохгүй байвал жижигхэн хатуу ааруул аваад амандаа хийчих.

2. Дэглэмийн 2 дох өдөр: Амин дэмийн өдөр. Зөвхөн хүнсний ногоо хэрэглэнэ. Та энэ өдөр бүх төрлийн хүнсний ногоог хүссэнээрээ хэрэглэж болно. Гэхдээ салат хийгээд идвэл илүү дээр юм байна лээ. Гэхдээ майонез, давс, сахар, төмс гэх мэтээс татгалзаарай. Байцаа, лууван, улаан манжин, огурцы /даршлаагүй цэвэр ногоон огурцы/, помидор гэх мэт өөх хайлуулдаг хүнсний ногоог түлхүү хэрэглээрэй. Ямар ч ногоог шарж хуурч хэрэглэж болохгүйшүү. Зөвхөн чанах юмуу жигнэж хэрэглээрэй.

3. Дэглэмийн 3 дах өдөр: Шингэний өдөр. Эхний өдөртэй адил зөвхөн шингэн юм ууна.

4. Дэглэмийн 4 дэх өдөр:
Витамины өдөр. Энэ өдөр зөвхөн жимс иднэ. Гэхдээ гадил жимснээс аль болох татгалзаарай. Мөн хатаасан жимс яасан ч идэж болохгүй. Энэ нь эсрэгээрээ таныг бүр илүү таргалуулна. Алим, усан үзэм, жүржийн төрлийн өөх хайлуулдаг жимснүүдийг түлхүү хэрэглээрэй.

5. Дэглэмийн 5 дах өдөр: Уургийн өдөр. Та өнгөрсөн 4 хоногт үнэхээр их өлссөн биздээ. Тэгвэл өнөөдөр мах хэрэглэцгээе. Энэ өдөр өндөг, загас болон тахианы махыг хүссэнээрээ хэрэглэж болно. Гэхдээ 2-оос илүү өндөг идээд хэрэггүй. Эсрэгээрээ уургийн илүүдэлд орж улам таргалж мэднэ. Тахианы махнаас бол сайн идэж болно. Гэхдээ зөвхөн чанах юмуу жигнэж л идээрэй. Шарж яасан ч болохгүй. Мөн тослоггүй тараг ууж болно.

6. Дэглэмийн 6 дах өдөр: Шингэний өдөр. Мөн л урьдын адил зөвхөн шингэн юм ууна.

7. Дэглэмийн сүүлийн өдөр: Дэглэмээс гарах өдөр. Энэ өдөр дэглэмээс гарч байна гээд хэт их идэж болохгүй. Өглөөний цайнд 1 ширхэг чанасан өндөг. Өдрийн цай болтол зөвхөн жимс идээрэй. Гэхдээ хатаасан жимс бишшүү. Үдийн цайнд гурвалжин будаатай өөх тосгүй шингэн шөл. Оройн зоог болтол завсарлагаанд нь жимс. Оройн зоогонд салат. Оливын эсвэл наранцэцгийн тосоор амтална.

Мөн цаашдаа ч их идээд хэрэггүй. Их идвэл та буцаад таргалах болно. Мөн дэглэм дуусах үед таны хэт их идэх зуршил тань алга болсон байгааг та мэдрэх болно. Гайхалтай биш гэж үү?
Дэглэмийг удаан хугацаагаар завсарлахгүйгээр барьж болохгүй. Таны биед муугаар нөлөөлнө. Хэрвээ нэг удаагийн оролдлогоор хүссэн жиндээ хүрч чадаагүй бол доод тал нь 1 сар завсарласны дараа ахин дэглэмээ эхлүүлж болно.

146 Сэтгэгдэл
Ni deglemiig 7honog bariul yg 10kg hash chadahuu??
3 долоо хоног баривал яах бол
yg vnn bolu
Hunii biyiin ontslogoosoo hamaarah baihaa ene deglemiig neg udaa bariad 7 honogoor 10kg hasaad tgd daraagiin 10-20 honogtoo deglemee nemj bariagui hernee nemj 10kg hasaad niit 20kg hassaan. 85kg aas 65 kg bolj bsn hun bnaa.
9.06 nii odr oos 9.19 hurtel 6kg turnaround bn. Ene deglem sn barihu
13nastai 163cm 50kg 7honog deglem bariad turah bolwu
8.21 ээс 30 хүртэл барьнаа хуваалцаа
Тээгээрэй
2024oni 8sarin 16naas barij ehlenee ur dungee huvaaltsah bolnoo
Za odo yag vznee hha margashnas 6-13ni hoornd vzhes targlad boloho baila 168cm 69kg
bolq bhada
bolq bhada
Unnu?
2024.7.12 vzndeee cdndaaa7 hongin dra vr dvnge huwaltsnaa
4 deh udr dre ywj bn 67-64kg bolj tursan. Gehdee dasgal ogt hiihgui bga bas zuwhuj shingen ym uuh udur ni jims undugte talh ntr idsen😅
Hiij uzsn hun bnuu ur dungee huwaaltsaach
3.21 7 honog hicheeged uznee ur dungee huvaaltsnaa 65kg
Ehnii odr svv uuj boloh u
01.17 cdnaaa
Nemlt dasgl hiisnu?
Nemlt dasgl hiisnu?
3honog barij baina 4kg hassaan👍🏻
hamt turshih hun bnu gs
Bi 3honog barij uzsn 3kg hassn
enig barj uzsn hvnbnu her ur duntein bn
Дэглэм дуусасны дараа хөнгөн дэглэм барихгүй бол буцаад таргалдаг гэсэн ямар дэглэм баривал дээр бол хэлж өгч туслаач🙏🏼
Yaj uilchilj bna bi odoo 40kg guy bolon shilbeer turhuu
7hng bariad tursangue yahuee help
9.17 ehnii udur bi chadnaa
shingenii odor jimstei tsai uuj boloh uu
Хамгийн их уншсан