Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ихрүүд хоёр өөр өдөр, хоёр өөр онд төржээ


АНУ-ын Сан-Диего хотын иргэн Марибель хоёр ихэр хүүхдээ хоёр өөр өдөр, тэр бүү хэл хоёр өөр онд төрүүлжээ. Ихрийн өрөөсөн охин 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө дунд төрснийг Жейлин гэж нэрлэсэн бол түүнээс хоёр минутын дараа буюу 2016 оны гарчихаад байхад төрсөн хүүг Луйс гэж нэрлэжээ.

Хэвлэлд бичсэнээр бол эмэгтэй хүүхдээ нэгдгээр сарын сүүлчээр төрүүлэх ёстой байсан ч жирэмсний явцын байдлаас болоод эмч нар урьдчилан төрүүлэх шаардлагатай гэж үзсэн юм байна. Ингээд л охин 31-ний 23 цаг 59 минутад, хүү нэгдүгээр сарын 01-ний 00 цаг 01 минутад төрсөн нь энэ гэнэ.

Ихрүүдийн ээж Марибель өөрө Сан-Диего хотын олон улсны нисэх буудалд мөнгө хураагчаар ажилладаг бол нөхөр нь цэргийн тэнгисийн флотод механикчаар ажилладаг, тэд бас гурван настай Изабелла охинтой юм байна.
Одоо эх болон ихрүүдийн бие сайн байгаа гэж эмч нар мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан