“Цөвүүн цаг” УСК өнөөдөр нээлтээ хийнэ
Moody's агентлаг MMC-ийн зээлжих зэрэглэлийн төлөвийг "Эерэг" болгон сайжруулав
Монголын баг тамирчид “Турин 2025” тусгай олимпын өвлийн наадамд оролцоно
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж, 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад аюултай хог хаягдлыг цэгцлэх хэрэгтэй
Оюутан цэргийн бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын падааныг цахимжуулж эхэллээ
Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн
албан татварын тухай хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж
эхлэх бөгөөд шинэчилсэн найруулгад тусгасан гол өөрчлөлт нь иргэдрүү
чиглэсэн олон бодит боломжуудыг тусгаж өгсөнөөрөө онцлог юм. Мөн нөгөө
талаас татварын системийг боловсронгуй болгох, далд эдийн засгийг
хумихад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, төлсөн НӨАТ-ын 20 хувийн
буцаан олголт болон сугалаанд оролцох боломжуудийг төрөөс бий болгож өгч
байгаа юм.
Ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх ebarimt.mn цахим хуудасны туршилтийн хувилбарыг 12 сарын 1-ний өдрөөс эхлэн энэ оныг дуустал нээн ажиллуулж эхэллээ.
Энэхүү цахим хуудас нь төлбөрийн анхан
шатны баримт хэвлэх бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж
болон иргэдэд төлбөрийн баримт өгөх, төлбөрийн баримтийн мэдээлэл дээр
үндэслэн одоо хэрэглэгдэж буй НӨАТ-ын цаасан падааныг цахим хэлбэрт
шилжүүлэх ажлын эхлэл болж байна.
Татвар суутган төлөгч аж ахуйн нэгж,
иргэд ebarimt.mn цахим хуудсанд нэвтэрч татвар төлөгчийн дугаараар
бүртгүүлэн цахим төлбөрийн баримтийн систем рүү шилжих бэлтгэл ажилд
оролцох болон нэмэлт мэдээллийг НӨАТУС-ийн төслийн нэгжийн 315438
дугаарын утаснаас лалвлах боломжтой.

Монгол Улсын Их хурлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 07 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэнэ.

Монгол Улсын Их хурлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 07 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэнэ.
Уг хуульд албан татвар төлөгч (хувь
хүн) болон хуулийн этгээдэд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т
заасан төлбөрийн баримтыг заавал олгохоор хуульчилсан бөгөөд худалдаа
эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийг татварын нэгдсэн системд холбогдсон
байх, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т заасны дагуу
стандартын шаардлага хангасан кассын машин,хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн
хор, тасалбарын цаас,пос терминал машин хэрэглэхийг үүрэг болгосон
болно.
Түүнчлэнхуулийн 17.3-т албан татвар суутган төлөгч нь дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: Үүнд
17.3.1.албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ;
17.3.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно;
17.3.3.хэрэглэгчийн
системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор
багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ;
17.3.4.албан
татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг
баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг
холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн
системд илгээнэ” гэж заасан.
Хуулийн
хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Стандартчилал, хэмжилзүйн газраас
татварын нэгдсэн системд ашиглах төлбөрийн баримтын MNS 6529:2015
стандарт, татварын нэгдсэн системд холбогдон ажиллах төхөөрөмжийн MNS
6529:2015 стандартыг батласан бөгөөд Татварын албанаас хэрэглэгчийн
системийн бүрэлдэхүүн болох кассын төхөөрөмжийг нэгдсэн системд холбох
төлбөрийн баримтын хялбаршуулсан програм болон худалдаа, ажил, үйлчилгээ
эрхлэгч этгээдэд зориулсан цахим төлбөрийн баримт хэвлэх программыг
хөгжүүлж нэвтрүүлээд байна.
Албан татвар суутган төлөгч та дээрх
татварын нэгдсэн системд холбогдсон кассын төхөөрөмж болон цахим
төлбөрийн баримт хэвлэх программыг үйл ажиллагаандаа хэрэглэн бараа,
ажил, үйлчилгээгээ борлуулахдаа татвар төлөгчид төлбөрийн баримтыг олгох
боломжтой.
Хэрэв албан татвар суутгагч нь
төлбөрийн баримт олгоогүй бол Татварын ерөнхий хуулийн 74.5.1-д заасны
дагуу тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувиар,
борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол 74.5.2-т заасны дагуу
орлогын үнийн дүнгийн 20 хувиар торгуулийг тухайн тайлант хугацаанд
төлбөл зохих албан татвар дээр нэмж төлөх хариуцлага хүлээхийг анхаарна
уу!
Иймд албан татвар суутган төлөгч та
татварын хуулийг хэрэгжүүлж татварын нэгдсэн системд холбогдон
баталгаажсан төлбөрийн баримтыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс
эхлэн албан татвар төлөгчид олгохыг мэдэгдэж байна.
Төлбөрийн баримтын тухай дэлгэрэнгүй
мэдээллийгТатварын алба, татварын албаны цахим төлбөрийн баримтын
системийн https://ebarimt.mn/цахим хуудас болон 1800-1288 утсаар авна
уу.
Татварын ерөнхий газар
0 Сэтгэгдэл