Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

31-нд Шинэ жилийн цэнгүүний дараа 18 автобус иргэдэд үйлчилнэ

Арванхоёрдугаар сарын 31-нд нийслэлийн төв талбай Чингисийн талбайд болох  “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагааны дараа буюу 00:30 цагаас нийтийн тээврийн автобусны 18 чиглэлд 18 автобус иргэдэд үйлчлэхээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар зохицуулалт хийжээ.
 
Чингисийн талбайн баруун, зүүн болон урд талын зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үйлчлэх юм байна.

Шархад, Офицеруудын ордон, Улаистай, Сэлбэ, Жанжны клубын чиглэлд таван автобус А зогсоол буюу Чингисийн талбайн урд талаас.  Баянхошуу, Толгойт, Улаанчулуут,  Орбит, Зүүнсалаа, Таван шар, зайсан, Нисэх, Яармаг чиглэлд 9 автобус В зогсоол буюу талбайн баруун талаас явна. Харин  3,4 дүгээр хороолол, Баруун салаа, Чингэлтэй, Хайлааст чиглэлд 4 автобус С зогсоол буюу талбайн зүүн талаас хөдөлж тус тус үйлчилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан