Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Бага зардлаар оновчтой шийдсэн “ДЦС-4”-ийн өргөтгөл
Энэ дэлхий тэр чигээрээ эрчим хүч гэж хэлж болно. Учир нь бидний эргэн тойронд хором бүрт олон үйл явдал тасралтгүй өрнөдөг. Салхи салхилж, цахилгаан цахиж, машин хөлхөж, хүүхдүүд тоглож, хүмүүс ярилцах зэргээр энэ дэлхий үргэлжийн хөдөлгөөнд оршдог. Өөрөөр хэлбэл хөдөлж буй бүхэн их бага хэмжээгээр энерги ялгаруулна. Энэ энерги хэдий хэмжээтэй гэдгийг нь түүнийг нээсэн Жоуль гэж эрдэмтний нэрээр нэрлэсэн билээ.
Харин олон улсын СИ системд энергийн чадлыг Шотландын эрдэмтэн Жеймс Ваттын нэрээр Ватт гэж нэрлэдэг. Энэ нэгж нь энергийн шилжилтийн хурдыг хэмждэг бөгөөд 1жоуль/1сек-ээр тодорхойлогдоно. Жишээлбэл, 100Вт-н чийдэнг бид 100 лааны гэж ярьж заншсан. Энэ чийдэн 1секундэд 100Ж цахилгаан эрчим хүч хэрэглэн асна гэсэн үг юм.
Энерги хүн төрөлхтөний амьдралд хувьсал авч ирсэн. Хүмүүс гал түлж хоолоо болгох, түүдгийн гал тойроод дулаацдаг болсон үеэс өнөөгийн хөгжил дэвшилд энерги хүргэсэн. Ийм ч учраас бидний амьдралыг дулаан, цахилгаан энергигүйгээр төсөөлөхөд бэрх. Өнөөдөр эрчим хүчний найдвартай сүлжээтэй улс орны эдийн засаг, үйлдвэрлэл, хүн амын амьжиргаа хамгийн сайн байгаа юм.
Хүн төрөлхтөн энергийг нар, салхи, дулааны болон атомын цахилгаан станцаас гарган авч байна. Монгол Улс атомын цахилгаан станцаас бусдыг нь ашиглаж энергийн хэрэгцээгээ хангадаг. Монгол Улсад цахилгаан эрчим хүч, дулааны хэрэглээ жилд 8-10 хувиар өсч буй юм. Учир нь Улаанбаатар болон орон нутагт шинэ шинэ барилга, орон сууц сүндэрлэн босч байна.
Монгол Улсын хамгийн том дулааны цахилгаан станц нь бидний ярьж заншсанаар “ДЦС-4”-ТӨХК юм. Уг цахилгаан станц 1983 онд байгуулагдсан. 1987 онд төслийн анх тооцож байсан 380 МВт-ын хүчин чадалд хүрчээ. Үүнээс хойш өргөтгөл шинэчлэлт байнга хийгдсэнээр суурилагдсан хүчин чадал нь 580 МВт болсон. “ДЦС-4”-ТӨХК нь Төвийн бүсийн цахилгааны 65, дулааны 70 хувийг дангаараа хангаж байна. 2014 онд тус станц хүчин чадлаа 123 МВт-аар өргөтгөснөөр станцын хүчин чадал 703 МВт болсон.
Хамгийн залуу, өндөр хүчин чадалтайн хувьд жил бүр нэмэгдэж буй цахилгааны ачааллыг “ДЦС-4”-ТӨХК үүрч гарсан. Тус цахилгаан станц 2013 оны нэгдүгээр сард 602 МВт цахилгаан ачаалал авсан нь суурилагдсан хүчин чадлаа давсан, түүхэн дээд амжилт эвдсэн үйл явдал байлаа. Энергийн хэрэглээний энэ өсөлтийг богино хугацаанд, бага зардлаар хангах хамгийн оновчтой шийдэл нь “ДЦС-4”- ТӨХК-ийг цахилгаанаар 123 МВт, дулаанаар 188 Гкал/цаг хүчин чадлаар өргөтгөх гарц байв. Энэ өргөтгөлийг барих төслийг Засгийн газрын бондын хөрөнгө буюу Чингис бондоос Хөгжлийн банк 70 сая ам.доллараар санхүүжүүлсэн юм.
“ДЦС-4” ТӨХК-ийн турбины өргөтгөлийн төслийн багийнхан Уралын турбины заводын удирдлагуудтай удаа дараа ярилцаж хэлэлцсэний үр дүнд турбин сонголтыг оновчтой хийж, Т-100 бүлгийн турбины хамгийн сүүлийн хувилбар болох Т-120/130-130-8МО маркийн турбиныг сонгосон. 1МВт хүчин чадлыг ашиглалтад оруулах зардал харьцангуй хямд буюу 570000 ам.доллар болсон нь уг төслийн хөрөнгө оруулалтын зардал олон улсын жишиг үнээс хэд дахин багассан гэдгийг илэрхийлнэ. Төслийн гүйцэтгэгчээр ОХУ-ын Екатеринбург хотын Уралын турбины завод болон Москва хотын Эрчим хүчний барилга байгууламжийн “СОЮЗ” корпораци ажиллав. “ДЦС-4” ТӨХК-ийн турбины өргөтгөлийн төсөл үнэхээр цаг үеэ олсон ажил гэдгийг үр дүн нь харуулж байна. “ДЦС-4” ТӨХК-ийн шинэ турбин ашиглалтад орсноор цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая кВт.цаг-аар нэмэгдэнэ. Энэ нь 250 мянган айл өрхийг хангах хүчин чадал. Мөн дулааны жилийн үйлдвэрлэл 400 мянган Гкал/цаг-аар өснө. Дулааны энэ энерги нь 15 мянган айл өрхийг хангахад хүрэлцэх юм. Ийнхүү хүчин чадал нэмэгдэхийн хэрээр “ДЦС-4” ТӨХК-ийн эдийн засгийн үр ашиг өсөхийн зэрэгцээ, найдвартай ажиллагаа дээшилсэн билээ.
“ДЦС-4” ТӨХК-ийн турбины өргөтгөлийн төслийн багийн зохицуулагч Д.Батчулуун “Хүчин чадал нэмэгдсэнээр станцын дотоодын хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээ буурна. Мөн 2013 онд мөрдөж байсан цахилгаан, дулааны тарифаар тооцоход жилд 25.8 тэрбум төгрөгийн орлого олох боломж бүрдсэн. Тэгэхээр энэ турбин маань таван жил ажиллахад өөрийн өртгийг бүрэн нөхөх юм. Бид шинэ турбиныг горимоор нь бүрэн ачааллаар нь ажиллуулж байна. Ингэснээр 30 жил ажилласан турбинуудаа бэлтгэлд байлгаж засвар үйлчилгээ, шинэчлэл хийх, удирдлагыг нь сайжруулах боломжтой боллоо. Энэ бол их чухал ач холбогдолтой асуудал. Дахиад 80-100 МВт-ын ачааллыг төлөвлөлтийн ба шуурхай ажиллагааны нөөцөд байлгах, чадлын бэлтгэл бий болгоно гэдэг нь өвлийн их ачааллын үед манай станцын болон эрчим хүчний системийн найдвартай байдал бүрэн хангагдана гэсэн үг. Үүнд л “ДЦС-4” ТӨХК-ийн турбины өргөтгөлийн төслийн гол зорилго байгаа юм” хэмээн онцоллоо.
“ДЦС-4”- ТӨХК шинэ турбинаа энэ оны 3 дугаар сарын 1-ний 23 цаг 34 минутанд Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд амжилттай залгаж иж бүрэн туршилтын ажил эхэлсэн. Тэгээд 3 дугаар сарын 6-ны 10 цаг 38 минутанд 126 МВт ачаалал авахуулан 72 цагийн туршилтыг амжилттай явуулсан юм. Энэ өдрөөс хойш уг турбин Диспетчерийн Үндэсний Төвөөс өгсөн горимоор хэвийн ажиллаж байна. Энэ бүгдээс үзэхэд уг төслийн тоноглолын нэгж хүчин чадал манай улсын хэмжээнд хамгийн өндөр, цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн өөрийн өртөг хамгийн бага, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжийн сонголт хийсэн нь тодорхой юм. Тэгэхээр “ДЦС-4” ТӨХК монголчуудыг энергиэр хангах үйлсээ амжилттай биелүүлж байна. Харин хэрэглэгч бид дулаан, цахилгаанаа хэмнэх, төлбөрөө цаг тухайд нь төлөх, эрчим хүчний салбарыг ойлгох хэрэгтэй. Ойлгох гэснээс та гэр бүлийнхээ гар утасныхаа сарын зардал, цахилгаан, дулааныхаа төлбөрийг харьцуулаад нэг үзээрэй. Магадгүй танай гэр бүлийн цахилгаан, дулааны төлбөр гар утасны зардлаас тань бага гарах байх. Тэгэхээр цахилгааны төлбөрөө төлөхөд цааргалаад хойш тавих шаардлагагүй юм. Бас Монголд нэг киловатт цаг цахилгааны үнэ хамгийн хямд. Дэлхийн жишигт нэг киловатт цаг цахилгаан 8-15 цент. Харин манайд таван цент байна. Иймд бид цахилгааны үнэнд санаа зовж гарсан төлбөрт нь сэтгэл дундуур байх үндэсгүй аж. Бидний тав тухтай амьдрах, хоол хүнсээ бэлтгэх, орчин үеийн мэдээлэл, технологиос хоцрохгүй байх, хөгжил дэвшилд хүрэх гээд хүний бүхий л хэрэгцээний гол үндэс нь цахилгаан, дулааны энерги гэдгийг бүү мартаарай.
Шинэ турбин ажиллаж эхлэхэд бэлэн болжээ.

“ДЦС-4”-ийн суурилагдсан хүчин чадлыг цахилгаанаар 123 МВт, дулаанаар 188 Гкал/цагаар өргөтгөх турбины суурийг ухаж байна.
Хүн төрөлхтөн энергийг нар, салхи, дулааны болон атомын цахилгаан станцаас гарган авч байна. Монгол Улс атомын цахилгаан станцаас бусдыг нь ашиглаж энергийн хэрэгцээгээ хангадаг. Монгол Улсад цахилгаан эрчим хүч, дулааны хэрэглээ жилд 8-10 хувиар өсч буй юм. Учир нь Улаанбаатар болон орон нутагт шинэ шинэ барилга, орон сууц сүндэрлэн босч байна.
Монгол Улсын хамгийн том дулааны цахилгаан станц нь бидний ярьж заншсанаар “ДЦС-4”-ТӨХК юм. Уг цахилгаан станц 1983 онд байгуулагдсан. 1987 онд төслийн анх тооцож байсан 380 МВт-ын хүчин чадалд хүрчээ. Үүнээс хойш өргөтгөл шинэчлэлт байнга хийгдсэнээр суурилагдсан хүчин чадал нь 580 МВт болсон. “ДЦС-4”-ТӨХК нь Төвийн бүсийн цахилгааны 65, дулааны 70 хувийг дангаараа хангаж байна. 2014 онд тус станц хүчин чадлаа 123 МВт-аар өргөтгөснөөр станцын хүчин чадал 703 МВт болсон.
ТВФ-125-2У3 турбо генераторын роторын угсралт
Хамгийн залуу, өндөр хүчин чадалтайн хувьд жил бүр нэмэгдэж буй цахилгааны ачааллыг “ДЦС-4”-ТӨХК үүрч гарсан. Тус цахилгаан станц 2013 оны нэгдүгээр сард 602 МВт цахилгаан ачаалал авсан нь суурилагдсан хүчин чадлаа давсан, түүхэн дээд амжилт эвдсэн үйл явдал байлаа. Энергийн хэрэглээний энэ өсөлтийг богино хугацаанд, бага зардлаар хангах хамгийн оновчтой шийдэл нь “ДЦС-4”- ТӨХК-ийг цахилгаанаар 123 МВт, дулаанаар 188 Гкал/цаг хүчин чадлаар өргөтгөх гарц байв. Энэ өргөтгөлийг барих төслийг Засгийн газрын бондын хөрөнгө буюу Чингис бондоос Хөгжлийн банк 70 сая ам.доллараар санхүүжүүлсэн юм.
Шинээр суурилуулсан турбин энэ оны зургадугаар сарын 3-нд туршилтын ажиллагаа дуусч бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэв. Зураг дээр 125 МВт хүчин чадлаар ажиллаж буй нь.
“ДЦС-4” ТӨХК-ийн турбины өргөтгөлийн төслийн багийнхан Уралын турбины заводын удирдлагуудтай удаа дараа ярилцаж хэлэлцсэний үр дүнд турбин сонголтыг оновчтой хийж, Т-100 бүлгийн турбины хамгийн сүүлийн хувилбар болох Т-120/130-130-8МО маркийн турбиныг сонгосон. 1МВт хүчин чадлыг ашиглалтад оруулах зардал харьцангуй хямд буюу 570000 ам.доллар болсон нь уг төслийн хөрөнгө оруулалтын зардал олон улсын жишиг үнээс хэд дахин багассан гэдгийг илэрхийлнэ. Төслийн гүйцэтгэгчээр ОХУ-ын Екатеринбург хотын Уралын турбины завод болон Москва хотын Эрчим хүчний барилга байгууламжийн “СОЮЗ” корпораци ажиллав. “ДЦС-4” ТӨХК-ийн турбины өргөтгөлийн төсөл үнэхээр цаг үеэ олсон ажил гэдгийг үр дүн нь харуулж байна. “ДЦС-4” ТӨХК-ийн шинэ турбин ашиглалтад орсноор цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая кВт.цаг-аар нэмэгдэнэ. Энэ нь 250 мянган айл өрхийг хангах хүчин чадал. Мөн дулааны жилийн үйлдвэрлэл 400 мянган Гкал/цаг-аар өснө. Дулааны энэ энерги нь 15 мянган айл өрхийг хангахад хүрэлцэх юм. Ийнхүү хүчин чадал нэмэгдэхийн хэрээр “ДЦС-4” ТӨХК-ийн эдийн засгийн үр ашиг өсөхийн зэрэгцээ, найдвартай ажиллагаа дээшилсэн билээ.
Төсөл амжилттай хэрэгжиж түлхүүр гардуулах
ёслолын ажиллагаа болов.

0 Сэтгэгдэл