Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Н.Мөнхнасан: Монцемент үйлдвэрийн цементийн болон Чулуунцрын шугам ашиглалтад орлоо


Дорноговь аймгийн Өргөн суманд Монголдоо тэргүүлэгч эко технологитой, дулаанаа цахилгаан болгодог, хаягдал усныхаа 90 хувийг дахин цэвэршүүлэн ашигладаг, хуурай аргын цементийн анхны үйлдвэр энэ жил ашиглалтанд орсон билээ. Жилд 1 сая хүртэл тонн цемент үйлдвэрлэж, импортыг орлох томоохон үйлдвэрийг үндэсний тэргүүлэгч “Монполимет” групп гардан бүтээн босгосон юм. Энэ тухай “Монполимет” группийн гүйцэтгэх захирал Н.Мөнхнасантай ярилцлаа.


-Монцемент үйлдвэр маань нийт хэдий хэмжээний өртгөөр ашиглалтанд оров. Энэ үйлдвэрийг дагаад цахилгааны дэд станц болон сургууль цэцэрлэг гэх мэт маш олон бүтээн байгуулалт өрнөж буй. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Mонцемент үйлдвэр нийт 200 гаруй сая ам.долларын өртгөөр боссон ба энэ төслийн 20 хувийг EBRD (Европын сэргээн босголт хөгжлийн банк), 80 хувийг Монголын тал эзэмшиж байгаа. Үүнд, Монполимет Группийн өөрийн хөрөнгө оруулалт, EBRD, Монгол Улсын Хөгжлийн банкны зээл багтсан  бүтэцтэй юм. Төслийн санхүүжилтийг гол ажлууд болох үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга болон дэд бүтцийн, бүтээн байгуулалтын ажлуудад зарцуулаад байна. Үүнд 110 кВт-ийн цахилгаан станцыг шинээр барьж ашиглалтад оруулсан, усан хангамжийн эх үүсвэрийн хоёр ажил, 4 км урттай төмөр замын ажил, шатахуун түгээх станц, Өргөн сумыг холбосон шилэн кабель, 1000 гаруй хүн амьдрах ажилчдын орон сууцны иж бүрэн цогцолбор хотхон гэх мэт томоохон ажлууд орж байна.

-Хөрөнгө оруулагчдын зүгээс техник, технологи болоод байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн тал дээр маш өндөр стандарт шаардлага тавьсан гэж сонсож байсан юм.  Тэгэхээр тэдний тавьсан шаардлагад хүрэхийн тулд технологийн ямар ямар шийдэл Монголд шинээр оруулж ирсэн бэ?
-Moнцемент үйлдвэр нь дэвшилтэт технологи бүхий, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, түлшний хэмнэлттэй, ахуйн болон үйлдвэрийн хаягдал усны 90 хувийг дахин цэвэршүүлэн ашиглах технологитой, үйлдвэрийн хаягдал халуун хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх Монгол улсын анхны WHR систем бүхий хуурай аргын цементийн үйлдвэр юм. Тухайлбал, Монцемент үйлдвэрийн технологийн шийдлийг дэлхийд цемент болон барилгын материалын үйлдвэрлэлээр тэргүүлэгч Франц улсын Лафарж Группийн инженер техникийн зөвлөхүүд боловсруулж, гүйцэтгэгчээр нь Швейцарь-БНХАУ-ын хамтарсан компани, төслийн менежментийг Энэтхэг улсын компани, чанарын хяналтыг Франц улсын компани олон улсын түвшинд хийж гүйцэтгэсэн. Монцемент үйлдвэр нь Монгол Улсын болон Европын стандартын шаардлагад нийцсэн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж буйгаараа давуу онцлогтой.

-Монцемент бол Монголын “Монполимет” гэсэн үндэсний томоохон компанийн гардан гүйцэтгэсэн төсөл.  Үйлдвэр маань үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгч болж байгаа.  Тэгэхээр гадаадын мэргэжилтнүүд гэхээс илүүтэйгээр үндэсний боловсон хүчин түлхүү ажиллах байх. Боловсон хүчний хувьд ямар бодлого баримталж ажилласан бэ?
-Монгол Улсынхаа хөгжил дэвшилд зохих хувь нэмрийг оруулах дэлхийн жишигт хүрсэн үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх чадвар, чадамжтай баг хамт олныг бүрдүүлэх, тэдний мэргэжил ур чадварын хөгжлийг дэмжиж, ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн, хамтдаа хөгжих бодлогыг баримталж байна.
Хүний нөөцийн бүрдүүлэлтийн эх үүсвэрийн хувьд нийт ажилчдын 95 хувийг Монголын Хөдөлмөрийн зах зээлээс бүрдүүлж байгаа бөгөөд ирсэн хүн бүрт тэгш, шударга боломж олгож байна.
Үйлдвэрийн нийт ажиллах хүчний хүрээнд цементийн үйлдвэрийн шинэ технологид мэргэшүүлэх, мэргэжил олгох, ажлын байранд дадлагажуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг олон улсын жишигт хүрсэн стандартыг хэвшүүлэх зорилгоор сургалт, хөгжлийн хөтөлбөрийг гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтран үр дүнтэй хэрэгжүүлж байна.

-Одоогоор хэчнээн хүнийг шинээр ажлын байраар хангаж, орон нутгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулахаар төлөвлөсөн бэ?
-Монцемент төслийн цементийн үйлдвэрлэл эхэлснээр Дорноговь аймгийн Өргөн сум одоогийн байгаагаасаа 3 дахин өргөжин тэлж, шинээр 300 айлын орчин үеийн тохилог орон сууц, ахуйн үйлчилгээний төв, цэцэрлэг, спорт цогцолбор зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэж байна.Түүнчлэн улсын болон орон нутгийн төсөвт хөрөнгө бүрдүүлж, орон нутагт 500 гаруй шинэ ажлын байрыг бий болгож, бүс нутагт үйлдвэр дагасан туслах аж ахуй, туслан гүйцэтгэгч, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Монгол улсын өнөөгийн уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас төрөлжсөн эдийн засаг руу шилжих хөгжлийг дэмжсэн, импортыг орлох үндэсний үйлдвэрлэл болж байгаагаараа онцлог.

-Түүхий эдийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа нь уншигчдад бас сонин байх. Хэчнээн хувийг нь дотоодоосоо хэчнээнийг нь гаднаас авч чадах вэ?
-Монполимет группийн эзэмшиж байгаа Сэнжит худагийн ордоос цементийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болох өндөр агуулгатай шохойн чулуу болон нам агуулгатай шохойн чулуу, шаварлаг түүхий эдүүдийг цементийн үйлдвэрт өөрсдийн хүчээр олборлон хэрэглэж байна. Гөлтгөнөөс бусад цементийн бүх нэмэлт түүхий эдийг Дорноговь аймгийн Сайхандулаан, Даланжаргалан, Дэлгэрэх сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Монгол компаниудаас худалдан авч үйлдвэрт ашиглаж байна. Манай компанийн зорилго нь цементийн үйлдвэрт хэрэглэгдэх чанар сайтай түлш, түүхий эдүүдийг дотоодоосоо ханган үйлдвэрлэлийг тасралтгүй ажиллуулж чанартай цемент, чулуунцраар хэрэглэгчдийг хангахад оршиж байгаа.

-Цемент бол барилгын салбарын хувьд талх нь гэж бүтээн байгуулагчид маань хэлэх дуртай.  Гэхдээ өнөөдөр Монголд барилгын салбараас гадна автозам, төмөр замын салбарт их бүтээн байгуулалт өрнөж байна.  Монцемент компани эдгээр бүтээн байгуулалтад чиглэн түүхий эд нийлүүлэх бололцоо хэр байгаа вэ?
-Манай үйлдвэр хэрэглэгчдийн захиалгын дагуу Олон улсын болон Монгол улсын стандарт шаардлагыг хангасан олон төрлийн чанартай цемент үйлдвэрлэж байгаа. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сонголт, технологи ч маш өндөр шалгуураар шалгагдаж сонгогдсон. Барилгын салбар,  хурдны зам, төмөр замын салбарт хэрэглэгдэх ердийн болон тусгай зориулалтын цементийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна.

-Монцемент үйлдвэрийн нэг онцлог бол хуурай технологи. Энэхүү технологи нь экологид ээлтэй гэдгээр нь танайхыг цементийн анхны эко үйлдвэр гэж онцолж буй. Хуурай технологийн давуу талын тухай манай уншигчдад тодорхой ойлголт өгөөч?
Усны хэрэглээ нойтон аргаас 4-5 дахин бага, Эрчим хүчний хэрэглээ нойтон аргаас 30 хувь бага, тоосжилтын хэмжээ 30мг/Нм3, NОх, SOx маш бага, хаягдал халуун хийг ашиглан 5мВт эрчим хүч үйлдвэрлэх WHR системтэй, түлш зарцуулалт нойтон аргаас хоёр дахин бага, ахуйн болон үйлдвэрийн хаягдал усны 90 хувийг цэвэршүүлэн дахин ашиглана.

-Хаягдал усаа цэвэршүүлэн 90 хувь хүртэл дахин ашиглана мөн үйлдвэрийн хаягдал дулаан хийг ашиглан 5 мегаватт хүртэл цахилгаан үйлдвэрлэх шинэ технологийг Монголд анхлан нэвтрүүлсэн тухайгаа дэлгэрүүлж мэдээлэл өгнө үү. Ер нь цементийн үйлдвэр маань хэдий хэмжээний ус ашиглаж, усаа хэрхэн хаанаас татаж байгаа вэ?
-Манай үйлдвэр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хуурай аргын үйлдвэр учраас үйлдвэрийн технологид ус хэрэглэхгүй зөвхөн тоног төхөөрөмжийн хөргөлтийн системд бага зэргийн ус ашиглана. Хөргөлтөнд ашиглагдсан хаягдал усаа цэвэршүүлэн 90 хувийг нь эргүүлэн ашиглах технологийн шийдэлтэй бөгөөд түүнийг тоног төхөөрөмжийн хөргөлт, мод ногоон байгууламж, замын усалгаанд хэрэглэнэ. Үйлдвэрт хэрэглэх усан хангамжийг манай компанийн эзэмшиж буй шохойн чулууны талбайд гаргасан гүний худгуудаас хангаж байна. Мөн цементийн үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанаас гарсан хаягдал халуун хийг ашиглан 5 мВт цахилгаан үйлдвэрлэх шинэ технологийг Монгол Улсад анх удаагаа нэвтрүүлсэн. Энэ технологийн шийдэл нь зөвхөн цахилгаан үйлдвэрлээд зогсохгүй дулаан үйлдвэрлэнэ. Үүний үр дүнд бид үйлдвэрлэсэн цахилгаан, дулаанаа өөрийн үйлдвэр, ажилчдын хотхоны хэрэгцээнд ашигласнаар төвийн эрчим хүчний хэрэглээг багасгах юм.

-Нэг сая тонн цемент үйлдвэрлэнэ гэдэг нь дотоодынхоо нийт хэрэгцээний 50 гаруй хувийг зөвхөн танайхаас хангана гэсэн үг. Ингэснээр гадагшаа урсах их хэмжээний валютыг дотооддоо аргамжиж чадах юм. Та бүхний гаргасан тооцоогоор хэдий хэмжээний валютыг дотоодын зах зээлдээ авч үлдэж чадаж байгаа вэ?
-Манай улсын цементийн нийт хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байна. Уул уурхай, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтаас гадна, хотжилт, орон сууцны барилгын хөгжлөөс хамаарч 2020 он гэхэд цементийн жилийн хэрэгцээ 4.5 сая тонн хүрэх судалгаа байдаг. Үүнээс 1 сая тонныг үйлдвэрлэснээр цементийн импортын үнийг 100 орчим ам. доллараар тооцоход л 100 сая ам. долларын гадагш урсгалыг бид хэмнэх юм.

-Монголдоо цементээ үйлдвэрлэх нь эдийн засагт маш том хөшүүрэг боллоо гэдгийг хүн бүр мэдэрч эхэллээ. Гэхдээ энгийн хэрэглэгчийн гар дээр очиж байгаа танай бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнээс хямд байж чадах уу?
-Барилгын гол материалаа дотооддоо үйлдвэрлэх нь  материалын үнийг хямдруулахаас гадна гаалийн боомтын ачааллыг багасгах, орон нутагт ажлын байр олноор бий болгох, дотоодын бусад ханган нийлүүлэгч компаниудыг хөгжүүлэх гээд олон талын эдийн засгийн ач холбогдолтой. Үнийн хувьд бид импортын цементтэй өрсөлдөхүйц үнэ санал болгож импортын тодорхой хувийг орлох зорилгоор шат дараатай бодлого явуулж цементийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж байна.

-Зөвхөн дотооддоо гэлтгүй гадаад зах зээлд гарах боломж хэр байгаа вэ. Өөрөөр хэлбэл өнөөдөр та бүхний үйлдвэрлэсэн цемент дэлхийн хаана ч чанар стандартын хувьд гологдохгүй болсон учраас гадагшаа гаргах боломж илүү байгаа байх?
-Дотоодод цементийн хэрэгцээ их байна. Бидний эхний зорилт дотоодын хэрэгцээгээ олон улсын чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах юм. Цаашид бүтээгдэхүүнээ экспортлох тал дээр зах зээлийн судалгаан дээр үндэслэн, олон улсын түнш компаниуд, банк санхүүгийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан