Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Румыны дарангуйлагч Чаушескуг 26 жилийн өмнө энэ өдөр буудан хороожээ


1989 онд Румынд өрнөсөн хувьсгалаар 1965-1989 онд Румыны Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга, 1967-1974 онд Румыны Төрийн зөвлөлийн дарга, 1974-1989 онд Румыны ерөнхийлөгч асан, дарангуйлагч Николай Чаушескуг эхнэр Еленатай нь хамт шинэ засгийнхан баривчилсан юм.
Шүүхээр түүнийг төрийн эсрэг гэмт хэрэг, өөрийн ард түмний эсрэг геноцид үйлдсэн, гадаадын банкуудад нууц дансууд нээж, үндэсний эдийн засагт хохирол учруулсан хэмээн 1989 оны арванхоёрдугаар сарын 25-нд буудан хороох ял оноож, үүнээс хэдэн цагийн дараа  бүх өмчийг нь хураасан юм.

Арван хоёрдугаар сарын 25-ны өдрийн дөрвөн цагт Чаушеску, түүний эхнэр хоёрыг цэргийн хуарангийн хашаанд гаргаж ирсэн байна. Тэднийг цаазалсан тухай материал цуглуулдаг английн сэтгүүлч ярихдаа дарангуйлагч, түүний эхнэр хоёр биеэ цэгцэтэй авч явсан боловч эцсийн мөчид, яг буудахын өмнө шантарч Николай Чаушескугийн нүүрэнд ямар нэг айдас тодрон гал нээх командын өмнө зогсч байна гэдгээ ойлгох шиг болсон гэж ярьжээ.
Цаазлуулахаар явах замдаа Елена нэг цэргээс “Юуны төлөө ингэж байна вэ. Би та нарын ээж байгаагүй бил үү” гэхэд цэрэг хүйтэн хөндийгөөр “Чи үнэхээр  ээж байсансан бол  бидний ээжийг алах байсан гэж үү” гэж хэлсэн байна.
Чаушескуг буудах сонирхолтой сайн дурынхан хэдэн зуугаараа байсан ч нэг офицер, гурван цэргийг л энэ ажиллагаанд оролцуулжээ.
Чаушеску ердөө л “Би хэнд ч үйлчилж.......” гээд үгээ дуусган хашгирч  амжаагүй байхад нь буун дуу нижигнэжээ.
Буудлага энэ түүхэн үйл явдлын дүрс бичлэгийг ч бүрэн авч амжихын аргагүй богино хугацаанд болоод өнгөрчээ.

Дарангуйлагч, түүний эхнэр хоёрын цогцос хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд нэг хоног хэвтсэнийг дараа нь Бухарестын “Генча” оршуулгын газарт өөр нэрээр оршуулжээ.
Дарангуйлагчийг будсан дүрс бичлэгийг Румыны телевизээр дамжуулж хожим нь олон орны телевизүүд гаргасан юм.
Шүүхийн тогтоосноор гэр бүлийн хоёр дарангуйлагч Румыны 60 мянган хүний үхэлд буруутай нь тогтоогдсон байна. Зөвхөн Тимишоар, нийслэл Бухарест хоёрт л гэхэд ард түмний эсэргүүцлийг дарахын тулд хэдэн мянган хүний аминд хүрсний зөвхөн хүчний байгууллагаас гэхэд л 325 хүн амь алдаж, 618 хүн шархадсан байдаг юм.
Үүний зэрэгцээ хоёр Чаушеску улсад ихээхэн хэмжээний хохирол учруулж гадаадын банкуудад нэг тэрбум гаруй доллар байршуулаад энэ мөнгөө аваад зугтах гэж байсан нь илэрсэн байна.

Чаушеску тухайн үедээ жинхэнэ тахин шүтүүлж түүний залуу үеийн зургийг хадаж өлгөөгүй албан байгууллага айл өрх байгаагүй гэж болно. Эхнэр Еленаг нь “Үндэстний эх”, Тавдугаар сарын нэгний гоо хатагтай” хэмээн өргөмжилж байлаа.
Тэрээр юу хүссэнээ хийдэг жинхэнэ дарангуйлагч байсан гэдэг. Тэрээр нөхрөө гадаадад айлчлах бүрт дагалдан явдаг, ингэх бүртээ өөртөө үнэт эдлэл цуглуулдаг байсан гэнэ. Нэг удаа Вашингтон явж байгаад Лондонгоос шууд л Бээжингээр дайрч шинэ торго үзье гэсэн байна.

Сайд нь “жаахан хүлээнэ үү, энэ тухай улстөрийн товчооноос зөвшөөрөл авах хэрэгтэй” гэхэд Юун ямар зөвшөөрөл. Чи сонс, эхээс төрөхдөө чи сайд төрсөн юм уу. Чамайг хонь хариулж байхдаа нам татаж авсныг мартаа юу. Нам гэж юу болохыг чи мэдэх үү. Нам гэдэг чинь би, Нөхөр би” гэж хэлж байсна гэдэг.
Японд явж байхдаа бас нэг удаа маш ховор сувд  авахыг хүсч. Токиод түүний хүслийг биелүүлж нэлээд том хэд хэдэн сувд олж өгсөн байна. Харин үүнийг румыны тагнуулынхан нэгэн цуглуулгаас хулгайлж авсан гэнэ.
Персийн буланд Иорданы хаан Хусейн румын нөхдөө далайгаар аялуулж. Хааны завин дээр гараад Елена  шууд л “Би ийм завьтай болохыг хүсч байна” гэжээ.
Дараа өдөр нь Чаушеску хааны элчид энэ тухай хэлтэл элч хариуд нь “Энэ завийг танд бэлэглэж чадахгүй нь, энэ бол Аллахын өмч” гэжээ. Харин ийм завийг Нью-Йорк руу захиалж өгсөн гэдэг.
Жилийн дараа Хусейн завь чинь бэлэн болсон гэсэн мэдээ ирүүлж, улмаар Хар тэнгист авчирч тавьжээ. Харин Елена энэ завиараа нэг ч удаа зугаалаагүй ердөө л мартаж орхисон гэнэ.

Тэр үнэхээр шуналдаа автан цуглуулсан эрдэнэсээ хийх газар олдохгүй, ганц биед зүүж багтахгүй болоод  алмааз эрдэнээр гутлаа чимж байсан байна. Алдарт зураачдын бүтээлийг унтлагын өрөөндөө алтан хүрээнд хийн өлгөдөг байж.
Румыны тэргүүний гэр бүл гал тогоондоо зөвхөн алтан эдлэл хэрэглэдэг байсан гэнэ. Гутал өмсөхөд зориулсан  халбага гэхэд л алтаар хийсэн байдаг байжээ.
Чаушеску “Бид хэнд ч, гэр бүлдээ ч итгэх ёсгүй” гэж хэлж байсан гэж Румыны генерал асан Пачеп бичсэн байдаг. Ингээд бичигчийг Төв хорооны болон Улстөрийн товчооны бүх гишүүдийг хянаж тагнах албаны даргаар томилж байж. Ер нь тагнах, чагнах ажиллагаанд хөрөнгө хайрладаггүй байсан гэнэ.
 
Ингээд Аюулгүйн алба 1965 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах яамны оролцоотойгоор мужийн 11 төвийг холбоогоор чагнах төхөөрөгтэй болгож. 1978 онд Төв хорооны хоёр танхимд чагнах төхөөрөмжийн үзэсгэлэн гаргаж үндэсний 10, орон нутгийн 248 төвд чагнах төхөөрөг сууриллуулжээ. Мөн сүм хийд зэрэг гадаадын жуулчид их явдаг газруудад 1000 орчим төхөөрөг байрлуулсан байна. Энэ бүхнийг тагнуулын албанаас гадна Чаушеску, түүний эхнэр Елена хоёр өөрсдөө чагнадаг байжээ. 
Ер нь баруунаас тагнуулын техник худалдан авах хэмжээгээрээ Румын нэгдүгээрт орж байсан гэдэг. Нийслэлд гэхэд л гадаадын иргэдийг 40 мянга орчим агент мөрдөн мөшгөдөг байсан гэнэ. 
Дарангуйлагч Чаушеску цаазлуулах үедээ 71 настай, гэргий Елена нь 70 настай байсан билээ.
Ийм нэг дарангуйлагч гэр бүл ХХ зууны Румын улсад түүхийн бүхэл бүтэн зууны хагасыг эзэгнэж байжээ.

0 Сэтгэгдэл
Neeree gadaadaas yamarch zeelgui uls baisan gesen shuu
Uls, eh ornoo urnuus gargasan ih udirdagch gej yuardag baisan.
Neeree gadaadaas yamarch zeelgui uls baisan gesen shuu
TSag tuhai ued ene udirdagchiig ger buliinhen hamt heeriin shuuhiin shiidvereer tsaazaar avahaas uur arga zam baihgui baisan gedeg.Udah tusam tsus ih ursah bsan.Dotood yamnii tserguud ni uuruur ni ovogloson 10 000 tsereg baisan baigaam.Baishingiin deever tsaaziin yuliig guitsetgesen gedeg dee.
MONGOLD CH GESEN SOCIALIZMIN UYED IIMERHUU SHAARNUUDAAR DUUREN BOLTSON BAISAN YUM,TER UYED NI DO YAAMAAR TSEVERLUULEH BAISAN CHINI ODOO JINHENE HUJAA ZANGAA GARGAJ MONGOLCHUUDIG USTGAJ BAINA.
buyantai l uls bna.buuduuldag l zhoohon ontsgui yum
Odo Rumin chini evropin hangiin bur hamgin yaduu oron. er ni iheh ni tsiganud shu de! Harin ter ued uls shig uls bj gej yaritsgadag yum bile
uunees hoish rumin uls uudluuguig martaj bolohgui
iim ychraas yadyy bolson bn daa um oilgodgyi xorxoi ve
1990 ond baisan yy ter yeiig bodvol yuniix n xyamral tansag bn sh. Davsnaas oor um delgyyrt baigaagyi um shyy
roumain hogiin uls sh dee ihenh ni tsiganuud ustval taarna
ЭЭ ДЭЭ ОДОО Ч ЭНЭ ҮЕТЭЙ, СОЦ НИЙГЭМТЭЙ ХАРЬЦУУЛАХЫН АРГАГҮЙ ДОРДСОНДОО,МАНАЙ ТӨР БОЛОН ТӨРИЙН ТҮШЭЭД.
1990 ond baisan yy ter yeiig bodvol yuniix n xyamral tansag bn sh. Davsnaas oor um delgyyrt baigaagyi um shyy
odoo romanni tenegyydees am asuux yumsan shal xudlaa l bsan bxgyi yu ene 2-iin yed yostoi uls shig uls bsan daa odoo bol ner ni ch alga bolson ...yugoslav roman 2 bol sots ulsuud dundaasaa arai baruun ruu xelbiisen xugjiltei ulsuud bsan getel odoo ner ni ch delxiigees archigdaad sonsogdoxoo ch bj dee...manai tenegyyd ch gesen ingej tenegtej magadgyi l bsan daa...odoo bol ukrainuud yag iim zamaar yabj bna daa ebropiin bool bolox geed l zytgeed nuguudyyl ni tooxgyi yilee yzej bna daa...
Одоо тэгэвэл румын ямар байгаа гээч европын хамгийн ядуу орон болсон.тэр уед харин сайхан байж дээ гэх хун олон бий.ирак.ливи.украйн шиг болгосон байхгуй юу
iim ychraas yadyy bolson bn daa um oilgodgyi xorxoi ve
ялгаагүй биш ээ бүр дэндсэн биз дээ тухайн үед эх орондоо үсрээд л зөвлөлтийн улсуудад зөвлөлтийг дэмжигч улсуудад очиж амардаг байсан одоо бол хэн дуртай бидний өгсөн татварын мөнгөөр амарч байна шдээ энэ шинэ жилээр хэдэн хүн гадаадад амрах цаашид цагаан сараар зуны амралтаар ер нь хэн хаашаа явж бидний мөнгийг үрж байна вэ гэдгийг нийтэд ил хэлэх цаг нь болсон
manaid bol enuun shig hagartlaa bayjsan turiin erhmuud.zunduu bgaa,harin gem buruu g n burhan shuug tsag irne
хайран хүнмүүс худлаа мэдээлэлэл байна.румын улс энэ 2-р хүний үед улс шиг улс байсан юм
Манай шуналтангууд ч энэ 2-оос ялгаагүй болж ард иргэдээ ядууруулж өөрсдөө хагартлаа баяжиж тансаглаж байна. Ард түмнээ дор үзэж амин хувийн шуналдаа автвал юу болдгийг харцгаа. Шуналаа цэглэж ард түмнээ ядуурлаас гарга идэж уусанаа буцааж өг.Баяр тэргүүтэн авчирч буудаж хөрөнгийг нь хураа. Бусад нь чшуналаа тат
ялгаагүй биш ээ бүр дэндсэн биз дээ тухайн үед эх орондоо үсрээд л зөвлөлтийн улсуудад зөвлөлтийг дэмжигч улсуудад очиж амардаг байсан одоо бол хэн дуртай бидний өгсөн татварын мөнгөөр амарч байна шдээ энэ шинэ жилээр хэдэн хүн гадаадад амрах цаашид цагаан сараар зуны амралтаар ер нь хэн хаашаа явж бидний мөнгийг үрж байна вэ гэдгийг нийтэд ил хэлэх цаг нь болсон
Хамгийн их уншсан