“Цөвүүн цаг” УСК өнөөдөр нээлтээ хийнэ
Moody's агентлаг MMC-ийн зээлжих зэрэглэлийн төлөвийг "Эерэг" болгон сайжруулав
Монголын баг тамирчид “Турин 2025” тусгай олимпын өвлийн наадамд оролцоно
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж, 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад аюултай хог хаягдлыг цэгцлэх хэрэгтэй
Оюутан цэргийн бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Баярын үеэр халаасны хулгайч таны мөнгө утсыг яаж авдаг вэ
Хэзээ нэгэн цагт халаас, цүнхнээсээ эд зүйлээ алдаж байсан уу. Дараа нь яаж яваад хаана алдчихав, хэзээ хэн авчихав гэж тархиа гашилгадаг л биз дээ. Ёстой л “алдсан хүн арван тамтай” гэгч болдог.

Одоо яг баярын босгон дээр, дэлгүүр худалдааны газар, зах зээл, нийтийн тээвэрт хүн ид чихэлдэж байгаа үе чинь халаасны хулгайч нарт ёстой хужир л гэсэн үг. Ийм ч учраас нийслэлийн цагдаагийн газар баярын үеэр халаасны хулгайчаас сэргийл гэсэн мессеж утсанд чинь илгээгээд байгаа нь тэр.
Германы цагдаагийнхан шинэ жилийн баярын өмнөх өдрүүдэд зах, худалдааны төвүүдэд тусгай бичил автобус бүхий цагдаагийн явуулын хэсэг ажиллуулж гэмт хэрэг гарахаас сэргийлэхийн зэрэгцээ, хохирсон иргэдэд шуурхай туслалцаа үзүүлдэг байна.
Тэд халаасны хулгайч хэрхэн ажилладгийг иргэдэд сэрэмжлүүлэг болгон нийтэлсэн нь энэ. Манайд ч ялгаа юу байхав дээ.

1. Түлхэх
Хулгайчид таныг тохиолдлоор ч юм шиг түлхэхэд та ердөө л ууртайгаар царай руу нь харна. Яг энэ агшинд л түүний гар халаас цүнх рүү чинь орж түрийвчийг тань авчихдаг гэнэ. Хулгайч хоёулаа бол нэг нь өмнө чинь явж байснаа гэнэт зогсоод хохирогч араас нь мөргөж зог тусах агшинд хоёр дахь нь ажлаа хийнэ. Үүнийг гудамжинд нийтийн тээвэрт орж гарах үед голдуу хийдэг гэнэ.

2. Тэврэх
Дүүрэн хүнтэй автобус, галт тэргэнд хулгайч золиос болох хүнийхээ ард наалдан зогсч бараг л тэвэрнэ. Өнөөх хүн ийм эвгүй байдлаас гарах гэж зүтгэх тэр агшинд анхаарал нь жаахан суларч, тэр үед л хулгайч халаас цүнх, үүргэвчинд хүрэн ажлаа амжуулдаг байна.

3. Газрын зурагтай ажиллах
Газрын зураг барьсан нэгэн тусламж хүсээд ирэх нь том хотод байдаг л зүйл. Харин хулгайч бол таньд туслах гээд газрын зураг харж байх хооронд аль хэдийнээ өөрийнхөө ажлыг амжуулаад авна гэсэн үг. Энэ бол галт тэрэгний буудал, нисэх буудал хот хоорондын зогсоолууд дээр ихэвчлэн гардаг.

4. Мөнгө задлуулах
Гэмт хэрэгтэн танаас мөнгө задлаад өгөөч гэж гуйж магад. Түрийвчээ гаргаад мөнгөө үзэж байх хооронд нь анхаарлыг тань түр сарниулаад тэр хооронд л мөнгийг тань авчихсан байх вий. Нэгэнт таны мөнгийг авчихсан юм чинь өнөөх задлуулах гэсэн мөнгөө ч авалгүй орхино.

5. Кетчуп, кофе, мөхөөлдөс ашиглах
Энэ бол хаана ч тохиолдож мэдэх гамшиг. Хулгайч “санамсаргүйгээр” таны хувцсан дээр эдний аль нэгийг асгаж орхиод бөөн уучлал гуйна. Хувцасаа бохирдуулсан хүн хамаг анхаарлаа үүндээ хандуулж арилгах гэж оролдох зуурт л хулгайч ажлаа амжуулна даа.

6. Зоогийн газарт
Энд бол ихэвчлэн хохирогч өөрөө буруутай байдаг. Ер нь зоогийн газарт хүн пиджак, хүрэм, цүнхээ сандлынхаа түшлэгт тохож орхиод анхааралгүй тухлан суух, заримдаа бүр ариун цэврийн өрөө ороод ирэх нь ч бий. Энэ л үед таны утас, түрийвч хулгайчийнх болно. Ялангуяа суудал тань хаалганы ойр бол бүр ч ярих юмгүй.

7. Супермаркетэд
Энд бол олонхи хүн цүнхээ түрдэг тэрэгний гарт өлгөөд явж байдаг даа. Ийм үед чинь ямар нэгэн бараа хаана байдаг юм бэ гэж хүн асуух вий. Тэр чинь л хулгайч, та тус болох гээд хаана байгааг нь заагаад хэлж байх хооронд тэр хэдийнээ ажлаа амжуулчихаад таньд баярлалаа гэж хэлээд холдоно доо. Эсвэл кассын дэргэд байхад чинь таны авсан аль нэг зүйлийг заагаад “Хүүе, энэ кетчуп хаана байсан бэ” гэж ч магад.

8. Тусламж хүссэн хүүхдүүд
Голдуу гудамжны задгай кафе, түргэн хоолны газарт хүүхдүүд бүлгээрээ үйлдэх арга. Тэд хэд гуравхан төгрөг хүсэх юм уу, жижиг зүйл худалдан авна уу хэмээн гуйна. Та тэр хүүхэд рүү анхаараад хариулах хооронд нөгөө нэг нь таны эд зүйлийг амжаад л авчихсан байна. Гол удирдагч том хулгайч нь тээдний хэрхэн ажиллахыг хараад нэлээн хол зогсч л байгаа.

9. Цэцэгтэй хулгай
Танихгүй хүн гудамжинд таараад л гэнэт танимхайран мэндчилээд, тэврээд баяр хүргээд, энгэрийн халаасанд тань цэцэг хийж ч магадгүй. Энд л та жаахан гайхаад анхаарах хооронд хулгайчийн анхаарал халаас, цүнхэнд чинь хэдийнээ орчихсон байна даа.

10. Сайн дурын туслагчид
Хижээл насныхан дэлгүүрээс авсан зүйлдээ түүртэн явахад нь тохиолддог арга. Хулгайч нэг их сайн хүн болж шатаар гарах, хаалгаар орох үед чинь цүнх, торыг тань бариад бүр таныг сугадаад ч явж мэднэ. Таныг талархаж байх хооронд баярлахтай мантай л юм болно.

11. Наргиан цэнгүүний үеэр
Шар айрагны газар, бааранд хөгжилдөн бүжиглэж, нэлээд интерестэй болчихсон үед хэн нэгэн хүрч ирээд хүнийг зүгээр л өргөөд жинг нь тодорхойлж болох уу, нэг үзээдэх дээ гэж магадгүй. Ингээд л өөрийг тань өргөх үедээ гар утас, түрийвчийг тань суйлж орхино.

0 Сэтгэгдэл