Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Багануурт 700 мвт-ын цахилгаан станц барих ажил эхэллээ

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн 700 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина. БНХАУ-ын “China nuclear industry 22” корпорац концессын гэрээгээр барихаар тохиролцон “Багануур Пауэр” ХХК энэ оны дөрөвдүгээр сард Хөрөнгө оруулалтын газартай Багануурын цахилгаан станц төслийг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр дээрх гэрээг байгуулжээ. Тус цахилгаан станц жилд 3.3 сая тонн нүүрс хэрэглэх аж. Жилд 6685 цаг ажиллаж, 4211 ГВт цаг цахилгаан үйлдвэрлэнэ. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр 2500 ажлын байр шинээр бий болох тооцоо бий. Багануурын уурхай Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг.  Сүүлийн жилүүдэд техник нь хуучирч муудсан тул шинэчилж буй юм. Тухайлбал, Хөгжлийн банкны 18.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр техникүүдээ шинэчилж хүчин чадлаа өргөтгөжээ.
Ингэснээр Багануурын уурхай жилд 4.5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай болсон. Тоног төхөөрөмж нь хуучирснаас үүдэн хөрс хуулалт 13 сая шоо метрээр хоцорч байв. Иймд нүүрс, хөрс тээвэрлэх автомашинууд худалдан авснаар нүүрс олборлолт 10, хөрс хуулалт 11 хувиар тус тус өссөн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажил­лагааны хөтөлбөрт “Тө­вийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, импортын цахилгаан эрчим хүчийг хаах” гэсэн зорилт бий. Ингээд Багануурын уурхайг түшиглэж дулааны цахилгаан станц барих дээрх төслийг  хэрэгжүүлж буй юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Багануу­рын цахилгаан станцын талбайн ажил эхлэх ёслолын үеэр “Багануурын дулааны цахилгаан станцын төсөл нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд эрчим хүчний салбарт амжилттай хамтран ажиллаж буйн нэг илэрхийлэл. Монгол Улс анх удаа уурхайн амаа түшиглэж цахилгаан станц барих гэж байна. Засгийн газар эрчим хүчний бодлогынхоо том өөрчлөлтийг энэ төслөөр эхлүүлж буй юм. Энэхүү бүтээн байгуулалтыг дагаж Багануур хотод шинэ ажил, амьдрал өрнөнө. Уг төсөл Багануур хотын хөгжлийн гараа, нүүр царай болох юм. 3.5 жилийн дараа бидний цугласан энэ талбайд томоохон цахилгаан станц босно. БНХАУ-ын “China nuclear industry 22” корпорацын хамт олон хүлээсэн үүргээ хамгийн сүүлийн үеийн техно­логиор, цаг хугацаатай уралдан амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн удирдлага бүтээн байгуулалтын ажлыг бүх талаар дэмжиж ажиллана. Мөн Бөөрөлжүүтийн нүүрс­ний ордыг түшиглэж, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, усны эх үүсвэрээ ашиглаж, Эгийн голын усан цахилгаан станц барина. Тавантолгойн цахилгаан станц ч мөн уурхайнхаа дэргэд баригдах юм. Үүнээс гадна БНХАУ-тай хамтран “Амгалан” дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлж нэг сарын өмнө станцаа ашиглалтад орууллаа. “ТЭЦ-3”-ын хүчин чадлыг 50 MBт-аар өргөтгөсөн бол одоо Багануур болон Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг хамтдаа хийж гүйцэтгэнэ” хэмээн хэллээ.  
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Син Хайми “Монгол Улс, БНХАУ-ын сайн хөрш, хамтын түншлэл улам өргөжин тэлж хөгжиж байна. БНХАУ 13 дахь таван жилийн төлөвлөгөөгөө саяхан баталсан билээ. Бид эдийн засгийн өсөлтөө жилийн 7.5 хувьтай байлгах зорилт тавьсан. Иймд хоёр улсын эдийн засгийн болоод эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлэх нөөц бололцоо бий. Багануурын дулааны цахилгаан станц нь хоёр улсын эрчим хүчний салбарын хамгийн том  төсөл. Цаашид хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа хурдан морь шиг байх болтугай” гэсэн юм.  Ийнхүү Монгол Улсын эрчим хүчний системд томоохон байр суурь эзлэх Багануур дулааны цахилгаан станц төслийн бүтээн байгуулах ажил эхэллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан