Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Долоон ихэр насанд хүрснээ тэмдэглэлээ

Долоо, бүр найман ихэр хүүхэд төрөх тохиолдол байдаг ч харамсалтай нь бүгд эсэн мэнд өсч торнин,  насанд хүрэх нь ховор.

Харин Кенни, Келси, Натали, Брэндон, Алексис, Натан, Жоэл долоо бол нэг эхээс долуулаа нэг өдөр мэндэлж, долуулаа хамт өсөөд насанд хүрснээ доллуулаа хамт тэмдэглэсэн манай гаригийн хамгийн анхны долоон ихэр.
Тэднийг төрж байхад ч эмч нар эргэлзэж л байсан. Гэтэл тэд 18 нас хүрчихээд байгаа нь энэ.
Энэ бол америкийн Айова муж улсын Карлайл хотын МакКогийн гэр бүл.

Залуу аав ээжийн зоримог  шийдвэр

1997 онд залуу Бобби болон Кенни МакКоги нар хоёр дахь хүүхдээ хүлээж байлаа. Ингээд ЭХО-д харуултал долоон ихэр.
Өөрсдөө бүү хэл үзсэн эмч нь алмайрч “Энэ бол маш эрсдэлтэй. Долууланг нь үлдээх эсэхээ шийд” гэсэн байна. Харин залуу аав ээж хоёр итгэлтэйгээр бүгдийг нь төрүүлнэ гэжээ.
Эмч нар төдийгүй олон хүн тэднийг эрсдэлтэй алхам хийж байна гэж гайхацгааж байлаа.

Ингээд л тэд төрж энэ айл ам бүл арвуулаа болох нь тэр. Аав ээж МакКоги нэгэн зэрэг өссөн энэ сайхан хүүхдүүдийнхээ талаар олон зүйл ярьж болох байсан ч  “Гэр бүлийн төсөв л хүнд байсан даа. Хамгийн гол нь хямдыг нь бодож бүхий л зүйлийг бөөндөж авдаг байсан. Эд маань төрснийхөө эхний сард гэхэд л өдөрт 40 лонх сүү ууж, 50 живх хэрэглэдэг байсан шүү” гэж яриад насанд хүрсэн хүүхдүүдээ инээлгэж байлаа.

Ерөнхийлөгч утастсан нь


Тэднийг төрөхөд төрөөс дэмжлэг болгож байшин, олон суудалтай автомашин бэлэглэсэн байна. Хөршүүд, танилууд, хотынхон хайрцаг хайрцаг живх, сүү өгч тусалдаг байж. Мужаас хүүхдүүдийг өсөөд сурахад нь дуртай коллеждоо тэтгэлэгтэй суралцаж болно гэж.
      
Тэр долоог мэндэлсэн өдөр АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон өөрөө утасдаж баяр хүргэж  Опра Уинфри бүтэн нэвтрүүлэг хийж байжээ.
Аажимдаа төрийн анхаарал суларч, харин найз нөхөд төрөл төрөгсдийн дэмжлэгээр тэд өсч өөрсдөө аав ээждээ гэрийн ажилд туслан дэм тус болж эхэлсэн байна.

Харин одоо бол

Кенни барилгын факцльтетэд, Жоэл ном компьютер хоёроос салахгүй, цаашдаа программч болно гэнэ. Натан ч бас түүний адил. Брэндон цэрэгт явах бодолтой. Алекс хүмүүжүүлэгч болно гэдэг. Натали багшийн сургуульд элсч бага ангийн багш болно гэсэн мөрөөдөлтэй. Гоо үзэсгэлэн Келси мужийнхаа найрал дуунд дуулж, дуучин болно гэнэ.
          
Долуулаа ихрүүд, ах дүү нар, бас найзууд өнөөдөр төрсөн гэртээ аав ээжтэйгөө есүүлээ амьдарч байна.  Харин тэдний эгч Микаэли нь хэдийнөө нөхөрт гараад тусдаа амьдардаг.

0 Сэтгэгдэл
ямар сайхан юм бэ
Хамгийн их уншсан