ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
”Лалын улс” Жихадюгенд буюу өсвөрийн алан хядагчдыг ингэж бэлтгэж байна
eoooo yamar aimshigtai yum bee. ene buzruud bushuuhan dald oroosoi ta mini ee. hvvhdiig ingene gej yu gesen vg ve burhan mini
Laliin uls bylegleliin daichid heden 10 sayaar baidag ba herev tedniig ustgahgyi Bol chi Ooroo ustana gej nomoldog tegeheer bid amidarahiig hysdeg l Bol tedniig darj ustgaj baigaa oros uls Americad bayarlaad l baij baihaas demii omooroh neg hyn ni ochood hooloogo herchyyleed yzeerei tegeed daraa ni bodohod oroitson bh vii
Германы фашизм ид хүчээ авч байх үедээ балчир хүүхдүүдийг өөрсдийн залуу халаа, цэрэг дайчид болгон бэлтгэж түүнийгээ Гитлерюгенд хэмээн нэрлэж байсан нь бий.
Өнөөдөр алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл өөрсдийн залуу халаа жихадуудыг бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулан мөрдөж эхэлжээ.
Британийн The Guardian сонины нийтэд дэлгэсэн 24 хуудас баримт бичигт тэдний алан хядагчид бэлтгэх төлөвлөгөөг нарийн тусгажээ. Энд бичсэнээр бол залуу алан хядагчдпыг бэлтгэх лагериудаа хэрхэн байгуулж, хөгжүүлэх эндээ “халифатын бамбар” гэж нэрлэсэн багачуудаа хэрхэн шашны дэмжигч, шүтэн бишрэгч болгох ажил хийх юм байна.
Улмаар шат дараалсан сургалтын явцад хүүхэд залуучууд, багачуудыг террорист халдлага үйлдэх, “үл итгэгсдийг” цаазлахад сургах гэнэ.
Хайр найргүй, хүйтэн цустай байх
Farouk Institute for Cubs нэртэй лагерьт алан хядагчид 14 настай Рагхаб Ахмед болон 5-16 настай тэдний үе тэнгийнхнийг “Толгойноос барьж хойш нь татаад хоолойг нь хэрч” хэмээн сургаж байна. Хүүхдүүд эхлээд чихмэл тоглоом, манекин дээр сургууль хийнэ. “Тэд надад хутгаа яаж зөв барих, хэрхэн огтлох зэргийг зааж, энэ бол үл итгэгч, урвагчийн толгой гэж хэлсэн” гэж жихадуудаас зугтаж ирсэн хүү ярьжээ.
“Лалын улс” хүүхдүүдээс бүрдсэн арми бэлтгэж байна. Барууныхан тэдэнтэй тун олон жил байлдах болно” гэж Foreign Policy сэтгүүлд бичжээ.
Гартаа зэвсэг барьсан, цэрэг хувцастай багачуудын дүрс бүхий ролик интернетээр дүүрэн байна. Тэд “Лалын улс”-ын уриа хашгирч, жагсаалаар алхлан цаазын ажиллагаанд байлцаж, өөрсдөө оролцож байна. Нэг дүрс бичлэгт гэхэд л 12-13 насны 25 хүүхэд Пальмир задгай театрт олзны 25 хүний нуруу руу буудаж байгаа нь гарч байна. Энэ ажиллагааг хэдэн арван хүн, тэдний дотор хүүхдүүд үзэгчдийн суудлаас үзэж байна.
Өөр нэг бичлэгт хүүхдүүд хүний толгойгоор хөлбөмбөг тоглон, хүмүүсийн цогцос дүүрсэн гудамжаар инээлдэн гүйж байна.
Бас нэг бичлэгт Хомс мужид гарыг нь хүлсэн Сирийн армийн офицерын гэдсэн дээр 10 настай хүү суугаад толгойг нь жижигхэн хутгаар тайрч байгаа аймшигт дүр харагдаж байна.
“”Халифатын бамбарууд”
16 нас хүртэлх хүүхдүүдийг сургадаг өөр нэг лагерыг “Ашбаль аль-хиляфа” буюу “Халифатын бамбарууд” гэж нэрлэжээ. Тэд бол туршлага багатай болохоор тулалдаанд нэг их оролцуулдаггүй, гагцхүү амьд байнуудад л ашигладаг байна. Өөрөөр хэлбэл олзлогдогсод, лалын дайснуудыг цаазлахад ашигладаг гэнэ. Тэдний хувьд засгийн газрын цэргүүд нэг их сэжиглэдэггүй, тэдний хажуугаар амархан өнгөрч болдог байна. Үүний зэрэгцээ энэ “бамбарууд” шархадсан зэвсэгт дайчдад цусаа өгч, гудамжаар эргүүл хийнэ.
“Лалын улс” бүлэглэлийнхний дургүйг хүргэхгүйн тулд хүмүүс тэдэнд татвар төлнө.
Ийм лагерь хэд байгаа, тэнд хэдий хүүхэд байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Зэвсэгт дайчид болохоор ийм лагерь хэдэн зуу бий гэдэг. Зөвхөн Ракка мужид гэхэд л лавтай тав байгаад тус бүрд нь хэдэн зуун хүүхэд сургуулилдаг байна.
Хүүхдүүдийг энд гудамжнаас, сүмээс хулгайлан авчирна. “Лалын улс” зэвсэгт бүлэглэл өөрсдийн эзэлсэн газар нутагтаа “Гэгээрүүлэх сурталчилгааны танхим” гэдгийг байгуулж багачуудад сурталчилгааны дүрс бичлэг үзүүлэн, амттан, ундаа, чихэр өгнө. Энэ нутгуудад ихэнх сургуулиуд хаагдаж хийх зүйлгүй багачууд зэвсэгт бүлэглэлийнхний хялбар олз болдог байна.
Ирээдүйн жихадуудын өдрийн дэглэм
“Халифатын бамбарууд” наснаасаа хамаараад янз бүрийн лагерьт байрлана. 15 хүртэлх насныхан шариатын лагерьт ихэвчлэн лалын сурталчилгаа сонсч, бие бялдрын болон зэвсэгтэй ажиллах дасгал сургууль хийнэ. Энэ сургалт нэг сар хэртэй үргэлжилнэ. Үүний дараа тэднийг тулалдуулахаар илгээдэг.
Лагериуд ерөнхийдөө спартын бүтэц маягтай. Өглөөний дөрвөн цагт босч нүүрээ угаагаад лалын лекц сонсч, гардан тулааны болон зэвсэгтэй ажиллах сургууль, биеийн тамирын дасгал, араб хэлний хичээл, Коран судрын номлол 8-10 цагийн турш хийнэ. “Тэд намайг зодож, бие дээгүүр минь гишгилэн гүйж, хөдөлгөөнгүй хэвтэхийг тушаадаг. Энэ нь хүчирхэг болгоно гэдэг” гэж Рагхаб хүү ярьжээ.
Багачуудыг өөр хооронд нь зодолдуулж “Чи түүнийг л цохихгүй юм бол тэр чамайг буудна. Түүнээс илүү хэрцгий байх хэрэгтэй гээд биднийг зоддог” гэж 15 настай Яхуа хүү ярьжээ.
Хичээлийн үеэр багачуудад хүчирхийлэл, алан хядах үйл ажиллагааг байнга харуулж дасгадаг гэнэ. Хүмүүсийг цаазалж байгаа, террорист халдлага зэргийг хүүхдүүдэд байнга үзүүлдэг байна. Foreign Policy хэвлэлд бичсэнээр бол 8-12 насны хүүхэд ийм зүйлийг үзээд бүр хэдийнэ дасчихсан байдаг гэнэ.
Алан хядагчид охидыг ч бас орхилгүй бэлтгэдэг байна. Британийн телевизийн Channel 4 сувагт Эмиль нэртэй эмэгтэй багш “10 настай охидыг амиа золиослогч болж шариатад үл итгэгчдийг алах нь шууд диваажинд очих зам” гэж сургадаг гэж ярьжээ.
Нүдээр үзсэн хүмүүсийн яриагаар бол “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн хяналтад байгаа Сири Иракын газар нутаг дахь хүүхдүүд “аллага хүчирхийлэл, харгислал, гудамжинд хэвтээ толгойгүй цогцос зэрэгт хэдийнэ дасчихсан” гэнэ.
“Шууд үнэнийг хэлэхэд бид өсвөр үеийнхээ бүхэл бүтэн үеийг алдаж байна. Тэд бүгд сэтгэцийн гажигтай болчихож” гэж Save the Children байгууллагын төлөөлөгч Мисти Басуэлл хэлээд үүнийг зогсоож, тэднийг аврах юм бол магадгүй нэг хэсэг нь хэвийн амьдралд эргэн орж магадгүй. Эс тэгвээс бид өдөр бүр аймшигт хэрцгийлэл, харгислал үзэж, үр дагавар нь аймшигтай болно” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
2015.12.23
2015.12.23