Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймагт өвөлжилт хүндэрчээ


Улсын онцгой комиссын ажлын хэсэг энэ өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байна.  Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд мөсөн ул тогтож, мал бэлчих аргагүй болжээ. Баянхонгор аймгийн 20 сумын 104 багийн 11859 өрхөд 3.7 сая толгой мал өвөлжих бөгөөд зарим суманд байдал нэлээд хүндэрсэн байна. Гурванбулаг сум Архангай аймгийн Хангай, Завханы аймгийн  Отгон, Их-Уул сумаас 17 мянган мал орж ирснээс бэлчээргүй болсон аж.
Мөн Байдраг сумын хойд, Баацагаан сумын зүүн хойд, Баянлиг, Заг сумын ихэнх нутагт бэлчээрийн даац хэтэрчээ. Харин Баян-овоо суманд намар орсон цас хайлж, мөстсөний дараа  нэмж цөс орсноос мөсөн ул тогтож, мал бэлчих аргагүй болсон байна.
Өнгөрсөн зун зуншлага оройтсон, мал тарга тэвээргэ бүрэн авч чадаагүй,малын толгой 2.6 саяаас гурван сая болж өссөн нь үүнд нөлөөлсөн гэнэ. Аймгийн хэмжээнд энэ жил 6724 тн хадлан, 467 тн тэжээл, 483 тн гар тэжээл бэлтгэсэн бол аймаг, сумын нөөцөд 1250 тн өвс, 650 тн тэжээл бэлтгэх ёстой ч өвсний 78, тэжээлийн 32.9 хувийг бүрдүүлжээ.
Баянхонгор аймгийн нутагт тал газартаа 10-30 см зузаан цастай, Байдраг суманд өдөр бүр цас хялмаалж, өнгөрсөн сараас эхлэн 40 хэмээс давж хүйтэрсэн нь өвөлжилт хүндрэхэд хүргэсэн аж.
Говь-Алтай аймгийн хэмжээнд 6688 тн өвс, 468 тн тэжээл, аюулгүйн нөөцөд 160 тн өвс, 30 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 730 тн өвс, 182 тн тэжээл, бэлтгэсэн байна. Говь-Алтай аймгийн Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд 10-40 см зузаан цастай, өвөлжилт хүндэрчээ.
Ховд аймгийн хувьд нийт 4.2 сая толгой мал өвөлжих ба өвөлжилтийн бэлтгэлээ 90 хувьтай хангаж чадсан гэв. Өнөөдрийн байдлаар, Ховд аймгийн Алтай,Үенч, Булган, Мөнххайрхан, Мөст сумын нутагт уул болон тал газартаа 15-20 см зузаан цастай болж цас нэмж орвол өвөлжилт хүндэрч болзошгүй байдалтай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан