Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Испанийн сонгууль салан тусгаарлах эсэхийг шийднэ


Испани улсын парламентын сонгуульд улс төрийн хүчин тэнцүү шахуу хоёр хуваагдаж, гурав дахь суудлын төлөө өрсөлдөх болоод байна. Энэ удаагийн сонгуульд эдийн засгийн хатуу бодлого явуулдаг нам болох Подемос болон Либерал Киудаданос  нам хүчтэй өрсөлдөөн үзүүлж эхлэв. Харин эсрэгээрээ Консерватив намынхан давуу байдлаа алдаж улс төрийн шинэ чиглэл Испани улсад эхэлж байх шиг. Гол нь төрийн эрхийг энэ хоёр намын аль нь залж явах нь хараахан тодорхой болоогүй байна.

Улс төрийн намын хувьд Подемос ялалт байгуулж Засгийн эрхийг дангаараа захирч, Төрийн эрхийг атгах юм бол каталончуудад ээлтэй байх нь гарцаагүй ч Европын холбоонд халгаатай гэдэг нь тодорхой юм. Подемос намын дарга Пабло Иглесиас “Испани улсын хөгжил цаашид өөр байдлаар явах нь тодорхой болж байна. Бид бүхэн ард түмний итгэлийг олж авсандаа баяртай байгаа бөгөөд эрх баригч нам болж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэдгээ санал хураалтын дараа мэдэгджээ.

Консерватив намынхан энэ удаагийн санал хураалтаас 28,7 хувь, социалист нам 22 хувь, Подемос нам 20,6 болон  Либерал Киудаданос  13,9 хувийг тус тус хуваажээ. Эрх баригч нам 50 хувиас дээш санал аваагүй бол удаахь байрт байгаа хоёр намд маш том боломж гарч ирдэг билээ. Испани улсын улс төрийн хүчин Европын холбооноос гарах асуудал дээр маш их анхаарал хандуулж байгаа бөгөөд эдийн засгийн хүнд байдлаас гарах тухай төлөвлөгөөг сонгуулийн өмнө ард иргэдэд танилцуулах чухал үүрэгтэй байсан. Нийт санал хураалтыг хоёр хуваасан үйл явдал нь тус улсын түүхэнд байгаагүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм.

Эрх баригчид эхний ээлжинд улс төрийн дараагийн алхмаа оновчтой хийхгүй бол санал хуваасан хоёр нам тэднийг шахаж магадгүй болоод байгааг улс төрийн мэргэжилтнүүд онцолсоор. Хэрэв Либерал Киудаданос  нам эвсэл байгуулах санал Подемос намд тавих юм бол талууд хүчтэй өрсөлдөгч болохоос гадна эрх баригч намыг бут цохих таатай байдал үүсэх ч дараа нь яах талаар санал зөрчилдөж магадгүй гэдгийг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Зүүний хүчний улс төрийн намууд эдийн засгийн хатуу бодлогоор улс орныг хөгжүүлэх, өрнөөс гаргах байх гэсэн Испанийн ард иргэд итгэл найдвар хүлээлгэж буй болов уу.

Хамгийн гол нь эдийн засгийн хатуу бодлого явуулдаг Подемос намыг энэ удаагийн сонгуульд ийнхүү хүчтэй өрсөлдөнө гэж хэн ч таамаглаагүй. Гэхдээ сонгуулийн өмнө авлига хээл хахуультай холбоотой асуудал дэгдэж эрх баригчид хүнд байдалд орсон нь санал хураалтад хүчтэй нөлөөлсөн гэдэг нь батлагдсан. Эрх баригч намынхан авлигатай холбоотой асуудлаас болж ялагдал хүлээж болзошгүй байдалд орсныг барууны болон зүүний хүчнийхэн хүртэл мэдэж буй.

Гэхдээ Испани улсын хувьд эдийн засгийн хүнд байдлаас гарах бодлого хамгийн чухал бөгөөд Европын холбооноос гарах асуудал дараа нь тавигдана. Эхний санал хураалт болж дууссан болохоор хоёрдугаар шатны санал хураалтад улс төрийн хүчнийхэн жинхэнэ улсын эрхийг атгахын төлөө “алаан” болох нь ойлгомжтой боллоо.  Хоёрдугаар шатны санал хураалт он гараад болох бөгөөд улс төрийн намууд дор бүрнээ дараагийн хөзрөө дэлгэх нь мэдээж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан