“Цөвүүн цаг” УСК өнөөдөр нээлтээ хийнэ
Moody's агентлаг MMC-ийн зээлжих зэрэглэлийн төлөвийг "Эерэг" болгон сайжруулав
Монголын баг тамирчид “Турин 2025” тусгай олимпын өвлийн наадамд оролцоно
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж, 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад аюултай хог хаягдлыг цэгцлэх хэрэгтэй
Оюутан цэргийн бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Хүүхдийн мөнгө авах иргэд амьжиргааны түвшингээ өөрсдөө тодорхойлно
Хүүхэд бүрт адил, тэгш олгогддог байсан хүүхдийн мөнгийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ялгавартай олгохоор болсон. Учир нь, нийгэм эдийн засгийн хүндрэлээс үүдэн ирэх оны төсөвт хүүхдийн мөнгө олголтод 144 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад даруй 56 тэрбум төгрөгөөр дутаж байгаа юм. Ингэснээр хүүхдийн мөнгө авч байсан нэг сая гаруй хүүхдийн 40 орчим хувь нь хүүхдийн мөнгөө авч чадахгүйд хүрээд буй юм. Өөрөөр хэлбэл, өрхийн амьжиргааны түвшний 1-17 дугаар бүлгийн айл, өрхийн хүүхдүүд “Хүүхдийн мөнгө” авч, харин 18-20 дугаар бүлгийн айл, өрхийн хүүхдүүд авахааргүй нөхцөл байдал бүрдээд буй. Өнгөрсөн сард нэг сая 27 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон байна.

Тэгвэл хүүхдийн мөнгө авах хүсэлтэй иргэд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан байх ёстой бөгөөд судалгааны дүнгээс хамаарч хүүхдийн мөнгө олгоно. Уг судалгаатай холбоотой зурагт, хөргөгч, шарах шүүгээтэй бол 18-20 дугаар бүлэгт хамрагдаж байна гэхчлэн иргэдийн дунд эндүү ташаа ойлголт үүсээд байгаа. Дээрх ойлголтыг холбогдох мэргэжлийн хүмүүс нь эрс үгүйсгэж байгаа юм. Хэрвээ тухайн айл өрх 1-17 дугаар бүлэгт хамрагдаж байгаа бол хүүхдийн мөнгө авах боломжтой.
Хүүхдийн мөнгө олгох үгүйг шийдэж буй эл өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг анх 2013 оны арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 5-ныг хүртэл 10 хоног улсын хэмжээнд авсан. Дээрхсудалгааны дүнгээр 18-20 бүлэгт багтсан чгэлээ хүүхдийн мөнгө авах хүсэлтэй иргэд дахин амьжиргааны түвшингээ тодорхойлуулах боломжтой аж. Түүнчлэн 2013 оны судалгаанд хамрагдаж чадаагүй иргэд дүүрэг, хорооныхоо НХҮГ-т өөрийн биеэр хүсэлт гаргаснаар амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдах боломжтой юм байна. Энэ талаар БГД-ийн НХҮГ-ын мэргэжилтэн А.Самбуугаас тодрууллаа.
-Тухайн өрхийн амьдарч буй орчин, эдэлж хэрэглэж буй эд хогшил, цахилгаан хэрэгсэл зэрэг нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны асуумжийн нэгээхэн хэсэг нь. Энэ нь тухайн өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлоход нөлөөлөхүйц хэмжээний үзүүлэлт биш. Иргэдээс асууж байгаа асуулгын хуудсанд гурван бүлэг, 54 асуулт бий. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй эсэх, хөдөлмөр эрхэлдэг эсэх, хөдөлмөрийн насны хэчнээн иргэнтэй эсэх, амьдарч буй байр, орчны нөхцөл, боловсрол зэргийг хамгийн гол үзүүлэлт гэж болно.
-Судалгааг авахдаа тухайн хорооны нийгмийн ажилтан тухайн айлаар орж үнэлгээ хийдэг. Ингэхдээ өөрийн үзэмжээр хандах боломж бий юу. Иргэдийн дунд ийм хардлага бий?
-Хувь хүний үнэлэмж орох ямар ч боломжгүй. Тухайн айл өрхөөс авсан судалгааны хуудсыг автоматаар тусгай программ бодсоны дүнд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлогддог. Үндсэндээ, тухайн асуулга өгч буй иргэний мэдээлэлд үндэслэн өрхийн амьжиргааны түвшин тогтоогддог гэж болно. Иргэн, нийгмийн ажилтан харилцан ярилцсаны дүнд таны өрхийн амьжиргааны түвшин тодорхойлогдоно.
-Уг судалгаанд цалингийн хэмжээ нөлөөлөх үү?
-Цалингийн хэмжээ гэхээс илүүтэй хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан үзэж байгаа. Цалингийн хэмжээ асуугддаггүй. Гол нь хөдөлмөр эрхэлж буй байдал нь чухал.
-Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй иргэд дүүргийнхээ НХҮГ-т хандаж, бүлгээ дахин тодорхойлуулах хэрэгтэй гэж ойлгосон?
-Тухайн айл, өрх I-XVII бүлэгт хамаарч байвал бүлгээ дахин тодорхойлуулах шаардлагагүй. Харин 2013 оны судалгаанд хамрагдаагүй, мөн амьжиргааны түвшин нь 18-20 дугаар бүлэгт хамрагдсан иргэд амьдралын түвшин өөрчлөгдсөн гэж үзсэний үндсэн дээр хүсэлт гаргаж амьжиргааны түвшингээ дахин тодорхойлуулах боломжтой. Ингэснээр ирэх оны 1-нээс тухайн айл өрхүүдээр судалгаа явуулж, дахин үнэлгээ хийнэ. Үүний дүнд тухайн өрхийн амьжиргааны түвшинг шинэчилж тогтоох юм.
-Хүүхдийн мөнгө олгохыг түр хугацаагаар зогсоогоод байна. Шийдтэй гарсан зүйл байна уу?
-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүүхдийн мөнгө олголт зогсоох журам боловсруулагдаж байгаа. Гэхдээ албан ёсоор баталгаажиж ирээгүй байна.
-1-17 дугаар бүлэгт хэн хамрагдах вэ?
-Яг тийм, ийм шаардлага хангасан иргэн энэ бүлэгт хамрагдана гэж хэлэх бололцоо байхгүй. Иргэдэд яг адилхан асуулгын хуудас тараагдаж байгаа. Тиймээс тэр хүн асуулгаа яаж бөглөнө, таны амьдрал ямар байна, яг л тэгж л таны амьжиргааны түвшин тодорхойлогдоно.
-Ачаалал маш их нэмэгдсэн харагдаж байна. Олонхи нь хүүхдийн мөнгө авах хүсэлтэй иргэд байгаа байх?
-Хүүхдийн мөнгө ялгавартай олгохтой холбоотойгоор ачаалал маш их нэмэгдсэн. Ялангуяа хүүхдийн мөнгө авах эрхгүй болчихоод байгаа 18-20 дугаар бүлгийн ээжүүд хүүхдийн мөнгө авах хүсэлт их ирүүлж, амьжиргааны түвшингээ дахин тодорхойлуулах хүсэлт гаргаж байна. Уг судалгаа 2014 оны зургаадугаар сараас тогтмол хийгдэж байгаа ч иргэд уг судалгааны ач холбогдлыг мэдэхгүйн улмаас харьцангуй бага хамрагддаг байсан. Улиралд 100 орчим өргөдөл ирдэг байсан бол сүүлийн долоо хоногийн хугацаанд 400 гаруй өргөдөл ирсэн байна. Уг судалгаа иргэдийн өөрсдийн хүсэлт дээр үндэслэж хийгддэг учраас айл бүрийн хаалгыг тогшиж очоод хийдэг судалгаатай иргэд андуурах хандлагатай байна.
-Энэ хугацаанд хүмүүсийн амьжиргааны түвшин хэр их өөрчлөгдсөн байна вэ?
-Ирэх оны нэгдүгээр улиралд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа улс даяар дахин хийгдэнэ. Үүний дараагаар л хоёр жилийн хугацаанд иргэдийн амьжиргааны түвшин хэрхэн өөрчлөгдсөн нь харагдана.

Тэгвэл хүүхдийн мөнгө авах хүсэлтэй иргэд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан байх ёстой бөгөөд судалгааны дүнгээс хамаарч хүүхдийн мөнгө олгоно. Уг судалгаатай холбоотой зурагт, хөргөгч, шарах шүүгээтэй бол 18-20 дугаар бүлэгт хамрагдаж байна гэхчлэн иргэдийн дунд эндүү ташаа ойлголт үүсээд байгаа. Дээрх ойлголтыг холбогдох мэргэжлийн хүмүүс нь эрс үгүйсгэж байгаа юм. Хэрвээ тухайн айл өрх 1-17 дугаар бүлэгт хамрагдаж байгаа бол хүүхдийн мөнгө авах боломжтой.
Хүүхдийн мөнгө олгох үгүйг шийдэж буй эл өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг анх 2013 оны арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 5-ныг хүртэл 10 хоног улсын хэмжээнд авсан. Дээрхсудалгааны дүнгээр 18-20 бүлэгт багтсан чгэлээ хүүхдийн мөнгө авах хүсэлтэй иргэд дахин амьжиргааны түвшингээ тодорхойлуулах боломжтой аж. Түүнчлэн 2013 оны судалгаанд хамрагдаж чадаагүй иргэд дүүрэг, хорооныхоо НХҮГ-т өөрийн биеэр хүсэлт гаргаснаар амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдах боломжтой юм байна. Энэ талаар БГД-ийн НХҮГ-ын мэргэжилтэн А.Самбуугаас тодрууллаа.
А.Самбуу: Хүүхдийн мөнгө олголт зогсоох журам боловсруулагдаж байгаа
-Иргэдийн дунд зурагт, хөргөгч, угаалгын машинтай л бол 19, 20 дугаар бүлэгт хамрагдана гэх ойлголт бий болж. Эдгээр нь уг судалгаанд гол үзүүлэлт болж чадах уу?-Тухайн өрхийн амьдарч буй орчин, эдэлж хэрэглэж буй эд хогшил, цахилгаан хэрэгсэл зэрэг нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны асуумжийн нэгээхэн хэсэг нь. Энэ нь тухайн өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлоход нөлөөлөхүйц хэмжээний үзүүлэлт биш. Иргэдээс асууж байгаа асуулгын хуудсанд гурван бүлэг, 54 асуулт бий. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй эсэх, хөдөлмөр эрхэлдэг эсэх, хөдөлмөрийн насны хэчнээн иргэнтэй эсэх, амьдарч буй байр, орчны нөхцөл, боловсрол зэргийг хамгийн гол үзүүлэлт гэж болно.

0 Сэтгэгдэл