Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
8 хувийн зээл гэж баярлуулан, гомдоовол нүгэл шүү З.Баянсэлэнгэ сайд аа


За, 10 хувийн урьдчилгаа төлөөд 8 хувийн хүүтэй зээл авах иргэд өнөөдрөөс эхлээд “Голомт” банкны үүдэнд дугаарлах уу. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үл харгалзан иргэдэд 10 хувийн урьдчилгаатай, 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох нөхцөл бүрдлээ гэсэн мэдээлэл өчигдөр тарав. Учир нь Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өчигдөр “Голомт” банктай хамтран орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох санамж бичигт гарын үсэг зурсан аж. Ингээд л Голомт банк 10 хувийн урьдчилгаатай, 8 хувийн хүүтэй зээл олгохоор болсон гэдэг мэдээлэл гэрлийн хурдаар тархаж эхлэв.
Өнөөх 17700 гаруй борлогдоогүй орон сууц өнөөдрийн дотор магадгүй “борлогдоно”. Нийгэмд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа 10 хувийн урьдчилгаа гэх энэ асуудлыг ингээд л арилжааны банкуудтай уулзаад тохирчихдог бол сайд минь иргэдийнхээ өмнөөс арилжааны 14 банкны удирдлагуудтай тохироод бай л даа гэж хэлмээр...
Цэцийн дээр хөх тэнгэр байна гээд байсан яалаа, З.Баянсэлэнгэ сайд ямар ч байсан Цэцийн дээр гараа юу гэж бодогдом мэдээлэл байсны улмаас иргэд ч манай редакц руу хандан асууж тодруулж эхлэв.
Үндсэн хуулийн цэц Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн  шийдвэр гаргаснаас үүдэн арилжааны бүхий л банкууд мөн банк бус санхүүгийн байгууллагууд хүртэл зээлээ зогсоосноо албан ёсоор мэдэгдээд 20 гаруй хоноод байгаа билээ. Энэ бол 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамгийн их хамааралтай хууль юм.
Гэтэл БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ гарын үсэг зурж санамж бичиг байгуулсан мэдээ тархаж олон хүний “магнайг тэнийлгэчихэв”. Яг үнэндээ ипотекийн зээл зогссон гэдгийг албан ёсоор зарласан Монголын Банкны холбооныхон хууль гартал ямар ч зээл олгох хууль эрхзүйн орчингүй болсон гэдгийг хэлсэн ч арилжааны банк толгой мэдэн олгох боломжтой гэдэг тухай нэг ч мэдээлэл одоогоор гаргаагүй байгаа юм.
Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн “автор” болчих гээд намууд багагүй “үзэлцсэн” бол энэ удаад Баянсэлэнгэ сайд маань 10 хувийн урьдчилгаатай зээлийн “автор” болчих санаатай иймэрхүү мэдээллийн цөм болсон дүр зураг харагдлаа.
Гэвч энэ бол ердөө харагдах байдлын шоу гэж хэлэх үзэгдэл төдий л болоод өнгөрлөө.
Мэдээ ийн тархсан ч “Голомт банк”-ны гүйцэтгэх захирал Л.Оюун-Эрдэнэ “10 хувийн урьдчилгаатай орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой. Тодорхой журам, ипотекийн зээлийн шаардлагуудад өөрчлөлтөө оруулаад тэр дагуу ажиллавал хэрэгжих бололцоо байна гэдгийг л санамж бичгээр баталгаажууллаа” гэсэн.
Хэдийгээр санамж бичиг байгуулсан ч иргэдэд зээлийг олгох хугацаа тодорхойгүй хэвээр байгаа юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбатаас Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах ажил ямар шатанд байгааг тодруулахад “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг санаачлан боловсруулаад Засгийн газраас санал, дэмжлэг авсан. УИХ-д өргөн барихад бэлэн болсон. УИХ-ын даргаас цаг авчихсан. Өнөө маргаашгүй энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ” хэмээв.
Ямартаа ч хууль эрхзүйн орчин тодорхой болтол ипотекийн зээл арилжааны банкууд олгохгүй нь тодорхой учраас иргэд орон сууцны урьдчилгаа мөнгөө л өсгөх тухай энэ хугацаанд бодож суух шаардлагатай болох нь.

0 Сэтгэгдэл
Сайхан өдөр Таны өрийг нэгтгэн? таны гэрийн зээл авах уу? Ямар ч зээлийн шалгах? Тиймээ чи чадна... Та санхүүгийн эелдэг дарангуйлах болон нэгтгэх зээл хэрэгтэй байна, ярьж, танд туслах гэж болно. Та ядуу үхэх байх хэрэггүй мөн чимээгүй, бид таны бүх өрийг нэгтгэн шийдвэрлэх энд байгаа чинь 2% нь бага хүүтэйгээр санхүүгийн нөхцөл байдал. Бид нэгтгэх зээл танд туслах гэж * Хувийн зээл * Бизнесийн зээл * Нүүр хуудас зээл * Нэгтгэх зээл * Машин Санхүү * € 2,000 хүртэл € 100,000.000 боломжтой Яаралтай сан нь бидний хувьд jsemkffloaninvestment@gmail.com: Бүхний компани захиа холбоо барина уу танд туслах, эелдэг зээл нь таныг дэмжин туслах болно .. түүний нэг өдөр цалин гарч нэг өдөр зөвшөөрөл .. зүгээр л 1 2 цаг. Үйлчлэлийн үед бид Jeff Michael
Хамгийн их уншсан