“Цөвүүн цаг” УСК өнөөдөр нээлтээ хийнэ
Moody's агентлаг MMC-ийн зээлжих зэрэглэлийн төлөвийг "Эерэг" болгон сайжруулав
Монголын баг тамирчид “Турин 2025” тусгай олимпын өвлийн наадамд оролцоно
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж, 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад аюултай хог хаягдлыг цэгцлэх хэрэгтэй
Оюутан цэргийн бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Хэвлэх үйлдвэрийн барилга хуучин загвараараа сүндэрлэнэ

Хотын төвд төмөр хашаагаар хүрээлүүлсэн хуучин барилгын балгас олон жил болж буй. Өөрөөр хэлбэл Төрийн ордны зүүн талд хуучин барилгын хог шороог нь цэвэрлээд байшин барьчихмаар 2698 ам метр газар бий. Энэ нь хуучинаар Д.Сүхбаатарын нэмэржит хэвлэх үйлдвэр буюу “Улаанбаатар таймс” сонины байр юм. Уг барилга 100 метр урт бол Төрийн ордон 180 метр гэдэг. Уг газрыг “Таван богд” групп авхаар боллоо. Хотын төвд, Төрийн ордны хажууд ямар барилга сүндэрлэх бол гэж сонирохсон хүн олон. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк, твитер хуудаснаас харж болно. Тэгвэл “Таван богд” групп уг барилгыг 1929 оны загвараар нь шинэчлэн барих зураг төсөл хийсэн байна. Энэ барилгад “Galleria Ulaanbaa¬tar” худалдаа, үйлчилгээний төв нээх бөгөөд Улаанбаатар хотын музей ч тухлах аж. Тухайлбал, монголын болон дэлхийд нэртэй брендийн дэлгүүр, дээд зэрэглэлийн ресторан байх нь. Үүнээс гадна уг барилгын зүүн талд орчин үеийн 18 давхар ихэр цамхаг босгох гэнэ. Энэ бүгдийг дурддагийн учир нь “Таван богд трейд” ХХК нь өнгөрсөн 18-ны өдөр дэнчингийн 715.5 сая төгрөгийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлж “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулаад байна. Ингээд хуулийн дагуу “Таван богд трейд” ХХК уг газрыг худалдан авахаар дуудлага худалдааны үеэр санал болгосон 23 тэрбум 850 сая төгрөгийг ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртлэх буюу 14 хоногийн дотор Төрийн сангийн дансанд тушаах ёстой болжээ. Тус компани энэ хугацаанд дээрх төлбөрийг хийснээр тухайн газрыг худалдан авч 60 жил эзэмших эрх үүсэх юм.
Нийслэлийн Өмч хувьчлах комиссын энэ оны аравдугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор хуучнаар “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын Хэвлэх үйлдвэрийн барилгыг долоон тэрбум 155 сая төгрөгөөр хувьчлах шийдвэр гаргасан байдаг. Ингээд арваннэгдүгээр сарын 30-нд нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулсан билээ. Энэ дуудлага худалдаагаар Монгол Улсын иргэн Ж.Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр худалдан авах болсон. Ингээд тэрээр дэнчингийн төлбөр 715.5 сая төгрөгийг Төрийн санд төвлөрүүлж “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан билээ. Ж.Абдул Карим уг газрыг худалдан авахаар санал болгосон 24 тэрбум төгрөгийг хуульд заасан хугацаанд буюу энэ оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн ажлын цагт багтаан төлөх ёстой байв. Гэвч уг хугацаанаас долоо хоногийн өмнө “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэхүү дуудлага худалдааны ялагчаас татгалзаж байна” гэсэн өргөдлийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт өгсөн юм.
Ингээд Ж.Абдул Каримын худалдан авсан барилгын үнийг төлөх хуулийн хугацаа дууссан тул дуудлага худалдааны ялагчаар түүнээс 150 сая төгрөгөөр бага санал өгсөн “Таван богд трейд” ХХК тодрох нөхцөл бүрдэв. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43.6-д заасны дагуу удаах үнийн санал буюу 23 тэрбум 850 сая төгрөг санал болгосон “Таван богд трейд” ХХК-нд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тус барилгыг худалдан авах саналыг өнгөрсөн 15-ны өдөр хүргүүлсэн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын дарга Э.Бат-Үүл “Хуулийн дагуу Өмч хувьчлалын дуудлага худалдаанд оролцож худалдаж авахаар болж, дэнчингийн төлбөрийг Төрийн санд байршуулсан ч худалдаж аваагүй бол тухайн мөнгийг эргүүлэн олгодоггүй заалттай.Тиймээс хуулийн хугацаанд санал болгосон үнийн дүн бүхий төлбөрөө тушаагаагүй тул Монгол Улсын иргэн Ж.Адбул Карим Хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авах хамтын гэрээ хүчингүй болсон” гэсэн юм. Мөн иргэн Ж.Адбул Карим чухам юунаас болж дуудлага худалдаанаас татгалзах шийдвэр гаргасаныг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар “Бидэнд өгсөн өргөдөлд хүндэтгэн үзэх шалтгаанаар гэсэн байсан. Харин өргөдлийг хүргүүлсэн бие төлөөлөгч хэвлэл мэдээлэл, сошиал медиа сүлжээ болон бусад шугамаар дарамт учруулж хүнд байдалд оруулсан гэж хэлсэн” хэмээн тайлбарлав.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Монгол Улсын иргэн Ж.Адбул Карим татгалзах өргөдөл өгсний дараа би түүнд ил захидал хүргүүлсэн. Манай улс бол Ардчилсан Монгол Улс. Тиймдээ ч манай иргэд хэвлэл мэдээлэл, сошиал медиагаар жирийн иргэн битгий хэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хотын даргаа шүүмжилдэг. Харин үүнээс болж дуудлага худалдаанаас татгалзаж байгаа бол нийгэмд их буруу хандлага үүсгэж байна. Хэн нэгэн ирээд өмч хувьчлалаар тоглоод байж болохгүй Үндсэн хуулинд заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй хэн ч байсан хуулийн хамгаалалтад байдаг. Тиймээс Монгол Улсын иргэн Ж.Абдул Карим санаатай дарамталсан үйл явдал байгаа бол хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах бүрэн эрхтэй гэдгийг зориуд анхааруулъя” гэсэн билээ.
Монгол Улсад урд нь газар дуудлага худалдаагаар ийм үнэд хүрч байгаагүй. Иймд уг дуудлага худалдаа газрын үнэ цэнийг өсгөж өгсөн ач холбогдолтой болсон хэмээн нийслэлийн удирдлагууд дүгнэж буй юм. Ямартай ч хотын төвд төмөр хашаагаар хүрээлүүлсэн барилгын балгас эзэнтэй болж шинэ байшин сүндэрлэх нь.

0 Сэтгэгдэл
Чаа
Зөв дөө. Биет болоод биет бус үнэт зүйлсээ хамгаалж бас баяжуулж явъя.
2015.12.23