Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Орон сууцны зээлийн 10 хувийн урьдчилгаа үргэлжлэхээр боллоо
Барилга хот байгуулалтын яам, Голомт банк хамтран орон сууцын урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажилд хамтрахаар өнөөдөр санамж бичиг байгууллаа. Энэ нь эхний ээлжид иргэд авах орон сууцынхаа төлбөрийн 10 хувийг бэлнээр төлж, үлдсэн 20 хувьд нь Барилга хот байгуулалтын яам, арилжааны банкнууд, орон сууцаа борлуулж буй барилгын компаниуд хамтран баталгаа гаргах болж байгаа юм. Харин иргэдэд ийм зээл олгож эхлэх хугацаа тодорхойгүй хэвээр үлдлээ.
Салбарын яамнаас нь барилгын компани, арилжааны банкнууд нэгдсэн ойлголцолд хүрч, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийллээ. Харин арилжааны банкнуудын тухайд ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох боломжтой. Гагцхүү Улсын их хурал зээлийн эрсдэлгүй орчныг бий болгох ёстой гэж байна. Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд барьцааны асуудлыг иргэн, банк аль алиных нь эрхийг хангасан заалтыг оруулж өгсөн тохиолдолд найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгоно гэсэн байр суурьтай байна.
Улсын хэмжээнд ашиглалтад орж, эзнээ хүлээсэн нийт 839 айлын орон сууц бүртгэгдсэнээс орон нутагт 589, нийслэлд 350 орон сууц нь байна. Дээрх орон сууцаас иргэн байр авахын тулд урьдчилгаа төлбөр 10 хувь төлж, арилжааны банк, тухайн барилгын компани, Барилга хот байгуулалтын яам үлдсэн 20 хувьд баталгаа гаргаж, найман хувийн зээлээр борлуулах эхний алхам ийн тавигдлаа.
Гэхдээ орон сууцын урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох Засгийн газрын хөтөлбөрт Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас гаргасан өрхийн амьжиргааны түвшний 5-17 бүлэгт хамрагдсан өрхүүд хамрагдах боломжтой юм.

0 Сэтгэгдэл