Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ховор амжилтын эзэн О.Гүндэгмаа



Одоогоос дөрвөн жи­­­лийн тэртээ Бээ­жингийн о­лим­­под Монгол Улсын хөдөл­мө­рийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа  гар бууны 10 метрийн зайн тэмцээнд эхний тойргоос хасагдаж, монгол түмнийхээ итгэлийг алдаж билээ. Гэсэн ч удалгүй 25 метрийн зайн төрөлд шархаа нөхөн  оролцож Монгол Улсын түүхэнд хамгийн анхны олимпын мөнгөн медаль хүртсэн эмэгтэй тамирчнаар тодорсон юм. Энэ түүхийг бичих болсон минь учиртай. Хар бага наснаасаа буудлагын спорттой холбогдож, өдийг хүртэл эх орныхоо  нэр хүндийг өндөрт өргөсөн баатар, ховор тохиолдлын эзэн  түүний тухай бяцхан дурсамж сөхөхөөр шийдсэн нь энэ. 1978 оны тавдугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо төрсөн тамирчин маань Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн нэгэн.

Энэ спорттой нөхөрлөсөн учиг нь ааваас нь эхлэлтэй гэдэг юм билээ. Гурав, дөрөвдүгээр ангийн жаахан хүүхэд байхдаа аавыгаа дагаж, тухайн үеийн марш тактикийн тэмцээнд  явж макаров хэмээх орос буугаар буудаж үзсэн гэсэн. Аав нь түүнд 1992 оны Барселоны олимпод  Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаярын хүрэл медаль хүртэж буй тэр торгон агшинг үзүүлсэн аж. Тухайн үеэс л эхэлж О.Гүндэгмаад энэ спортоор тууштай хичээллэх бодол төрж, буудлага спортын тамирчин болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Энэхүү спортоор хичээллэж эхэлсэн дариудаа спортын мастер цолны болзол хангаж, улсын удаа дараагийн аварга болон олон улсын тэмцээн уралдаанд ч амжилттай оролцож, ирээ­дүйн тив дэлхийн хүчирхэг та­мирчны алдрын зам нь зу­райсан гэлтэй. 23 насандаа буюу 1996 онд  тамирчдын хүсч тэмүүлдэг олимпын их наадамд оролцож, шагналт зургадугаар байрт шалгарсан  тэрээр дэлхийн  нийтийн анхаарлыг зүй ёсоор өөртөө хандуулж чадсан юм. Энэ цагаас эхлэн монголчууд О.Гүндэгмаагүй олим­пын наадмыг хараагүй билээ. Мөн 1998 оны  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хувийн төрөлд хүрэл, 2006 оны мөн энэхүү тэмцээнд амжилтаа бататгаж чадсан бол 2002, 2006 онд Азийн аварга шалгаруулах тэмцээний хү­рэл медаль хүртэж, түүнээс хойш Ази тивийн болон дэл­хийн аварга шалгаруулах тэм­цээний дараа тооцогддог “Дэл­хийн цом”-ын удаа дараа­гийн аварга болсон юм.

Ат­лан­­тидад  хамгийн анхны олим­пын наадамдаа оролцсон бол 2000 онд Сиднейн, 2004 онд Афины олимпод мөн л шагналт зургадугаар байрт шалгарч байсан нэ­гэн. Дэлхийн хэдэн арван шил­дэг буудлагын тамирчин өрсөл­дөж буй олимпын наа­дамд зургадугаар байрт шал­гар­на  гэдэг чамлахааргүй ам­жилт ч гэлээ тэрээр 2008 оны олимпод бүхий л нөөц болол­цоо­гоо дайчилж, алдрын ор­гилд гарахыг хичээсэн. Түүний мөрөөдөл ч биеллээ олж, та­мир­чин бүрийн хүсээд ч олд­доггүй тэрхүү олимпын меда­лийг эх орондоо авчирсан юм.
Харин энэ жил тэрээр тав дахь олимпын наадмаа зорих тийзээ захиалж чадлаа. АНУ-ын Форт Беннин хотноо болсон буудлага спортын “Дэлхийн цом”-ын аварга шал­га­руулах тэмцээний спорт гар бууны эмэгтэйчүүдийн 25 мет­рийн дасгалд олимпын мөн­гөн медальт, хөдөлмөрийн баатар маань мөнгөн медаль хүртэж “Лондон-2012” спортын их наадамд цэц мэргэнээ сорихоор болсон.  Мөн Ира­ны Тегеран хотноо болсон “Дэл­хийн цом”-д дахин алтан ме­даль хүртэж амжилтаа бататгаад авсан билээ. Ингэс­нээр тав дахь олимпын наа­дам­даа оролцох гэж буй нь энэ. Үнэхээр ховорхон зав­шаан биш гэж үү. Энэ жил Бээжингийн олимпын наад­маар хүртсэн мөнгөн медалийн өнгөө хувиргах боломж түүнд бий.

Бээжингийн олимпод ал­тан медалийн төлөө түү­ний буу гацахад элэг нэгт монгол­чуудын сэтгэл эмтрэх шиг л болж билээ. Гэтэл О.Гүндэгмаа энэ талаараа “Техникийн саа­тал гэж хаана ч гардаг шүү дээ. Тийм л зүйл болчихлоо. Ма­гад­гүй намайг Лондонгийн олим­под алтан медаль хүр­тэг гэсэн нь энэ байх” гэж  да­руу­хан загнаж байлаа.  Өнгөр­сөн жилийн Бээжингийн олим­пын наадмын тавцанд сэт­гэл гундуухан шаг­налаа а­ван зогсч байхад Д.Мөнх­баяр хошой хүрэл медаль­тан болчихоод инээд ал­дан зогсч билээ.  Энэ бас л со­нин тохиолдол шүү.  Монгол Улсын ороо бусгаа хүндхэн цаг үед, спортынхон хаягдсан тэр үед салхи сийгсэн спортын заалнаа буугаа барьсаар бэлтгэл сургуулилтаа хийсний үр шимийг энэ л олимпын наадмаар мэдэрсэн байх. Басхүү түүнд энэ л өдөр  аав нь хамгийн ихээр бодогдож, зүрхийг нь зүсч байсан гэсэн. Амьдралд ухаажуулсан, спор­тод нөхөрлүүлсэн аавыгаа энэ өдөр хамгийн ихээр санах нь аргагүй биз.

Дэлхийн хэмжээний ал­дарт тамирчинд маань ха­рийн орноос иргэншлээ со­лиоч гэдэг санал бишгүй л  нэг ирсэн гэдэг. Гэсэн ч тэр со­лио­гүй. Гэхдээ өт хүртэл биедээ хүрэхэд  ати­ралд­­даг шиг харийн иргэн бол­чих­моор санагдах үе олон гардаг байх. Тэр дундаа Мон­гол Улсын хөдөлмөрийн баа­тар Х.Цагаанбаатартай нэр холбогдоход. Монгол Ул­сын гавьяат дасгалжуулагч Л.Унд­ралбаттай нэгэн цагт эхнэр нөхрийн холбоотой бай­сан тэрээр ханиараа  Х.Цагаан­баатарыг сонгосон. Энэ бүхнээс болж шар хэвлэлээр гарч буй худал мэдээлэл харийн орны иргэн болмоор санагдтал нь нөлөөлсөн ч, “Би Монголд төр­сөн, Монголын иргэн” хэмээх  тэр­хүү бодол нь илүү их давам­гайлсан гэдэг. 

Уйгагүй бэлт­гэл сургуулилт түүний ха­жуу­гаар энэхүү хүндхэн да­вааг даван туулсан хос маань өнөөдөр Ц.Ховор-Эрдэнэ хэ­мээх хөөр­хөн хүүгийн эцэг эх бо­­лон сайхан амьдарч байна. О.Гүн­дэг­маа “Бид хоёрыг хэл амнаас салгаж, аавдаа дэл­хийн аварга хэмээх эрхэм алд­рыг хүртээсэн” хэмээн хүү­гээ­рээ бахархан ярих дуртай. Энэ нь ч үнэний ортой. 2010 онд Амсдердам хотод бол­сон жүдо бөхийн дэлхийн а­вар­га шалгаруулах тэмцээнд Цагаа­наа алтан медаль хүртчихээд “2009 онд би аав болсон. Миний хүү энэхүү тэмцээнд аавы­гаа хурцалж чадлаа” гэж билээ. Энэ хэдхэн үгнээс хө­дөл­мөрийн баатар, алдарт та­мирч­дын сэтгэл зүрхийг зарим нэ­гэн хүн хэрхэн мохоож бай­сан нь харагдаж буй юм. Амьд­рал, спортын талбарт бие биенээ хурцалж чаддаг хос  Лондонгийн олимпод хоёул алтан медаль хүртчихээд инээгээд зогсч байж чадах л тамирчид. Тэгвэл мөн гоё оо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан