Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Сэжиг бүхий этгээдийг бууд”

Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон  цагдаагийнхан болоод тусгай хамгаалалтынханд хандан “Яллахаас илүү хамгаалалт үгүй” гэсэн тактик барин ажил үүргээ гүйцэтгэх зөвшөөрөл олгосон байна. “The Sunday Times”-т мэдээлснээс үзвэл Британийн Ерөнхий сайд “Ард иргэдээ Парист болсон шиг халдлагад өртүүлэхгүй байх, эрсдэлээс хамгаалах шийдвэрийг цагдаагийнхан  ганцхан хоромын дотор гаргах чадвартай байх ёстой. Тиймээс цагдаагийн албан хаагч гаргасан шийдвэрийг бид хуулийн дагуу олон нийтийн аюулгүй байдлыг хангахын төлөө хийсэн үйлдэл гэдэгт итгэл төгс байж, хүндэтгэн хүлээн авах хэрэгтэй. Бидний амьдрал аюулгүй байгаа гэдэгт итгэх газар өнөөдөр энэ дэлхийд алга” хэмээн хэлсэн байна. Гэвч Ерөнхий сайдын энэ шийдвэр зарим нэгэн улстөрчид хийгээд ард иргэдийн эсэргүүцэлтэй тулж буй. Энэхүү шийдвэрийн дагуу цагдаагийнхан  зөвхөн алан хядах ажиллагааны эрсдэлийн үед галт зэвсэг хэрэглээд зогсохгүй гэмт хэрэгтний эсрэг ч ашиглах бүрэн эрхтэй болж буй юм. Цагдаагийн ажилтнуудыг буу, сумаар бүрэн хангахын тулд Засгийн газраас энэ долоо хоногт 34 сая фунт стерлингийг гаргахаар болжээ. Мөн цахилгаан буугаар ч Лондон хотын цагдаагийн ажилтнуудыг хангахаар төлөвлөсөн гэнэ.  Энэ бууны ачаар л өнгөрсөн 5-нд метроны буудалд олон нийтэд халдсан этгээдийг аюулгүй болгож баривчилсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан