Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Эдийн засаг таагүй байгаа ч гадаад худалдаа 748 сая ам.долларын ашигтай гарлаа

Т.ЖАНЦАН

Манай улсын гадаад худалдааны хэмжээ буурсан дүн гарлаа. Одоогоор 7.7 тэрбум  ам.доллар болж өнгөрсөн оныхоос 22.8 хувиар буурсан байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлвэл экспорт 947.5 сая, импорт 1.3 тэрбум ам.доллараар тус тус буурчээ. Тэгвэл нийт гадаад худалдааны  62.4 хувь буюу 4.8 тэрбум  ам.долларын худалдааг БНХАУ улстай, 13 хувь  буюу нэг тэрбум гаруй  ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн аж. Ингээд БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оныхоос  21.9 хувиар буурав. Мөн  ОХУ-тай хийсэн худалдаа 32.5 хувиар буурсан тооцоо гарлаа. Монголбанкны хийсэн судалгаагаар манай улсын гадаад худалдааны тэнцэлийн ашиг одоогоор 390 сая ам.доллараар нэмэгдсэн дүн бий. Ингээд манай улсын гадаад худалдаа 748 сая ам.долларын ашигтай байна. Гадаад худалдаа ийнхүү ашигтай гарсанд импортын бүтээгдэхүүний хэмжээ 27.7 хувиар буурсантай холбоотой. Харин экспортын хэмжээ 18.3 хувиар буурчээ.

Нийт экспортын хэмжээг аваад үзвэл ямааны угаасан ноолуурынх өсчээ. Гэвч  зах зээлийн үнэ буурсан тул  ямааны ноолуурын экспортын орлого  47  сая ам.доллараар бага байна.  Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн бол зэс, алт төмрийн хүдэр, жонш, нүүрс гээд ашигт малтмал. Экспортын бүтээгдэхүүний 87 хувийг ашигт малтмал эзэлж буй юм. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр хувиар буурсан үзүүлэлт. Сүүлийн гурван жилд дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унаж манай улсын экспортын хэмжээ 20 хувиар буураад байгаа. Үүнээс гадна үнийн уналт нь манай улсын экспортын орлого нэг тэрбум ам.доллараар буурахад хүргэсэн судалгаа бий.

Ашигт малтмалын экспортод нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, газрын тос гол үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр ашигт малтмал нийт экспортын 74 хувийг бүрдүүлж буй юм. Сүүлийн таван жилд ашигт малтмалын экспортоос улсын төсөвт  жилд нэг их наяд төгрөг төвлөрүүлж ирсэн. Ирэх онд 900 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо хийгээд байгаа. Эндээс үзвэл улсын төсөвт орж буй татварын орлогын таван төгрөг тутмын нэг нь ашигт малтмалын экспортод ногдож буй билээ. Улсын төсөвт төвлөрүүлэх уул уурхайн салбарын орлогын 19 хувийг алт, 29 хувийг нүүрс, 41 хувийг зэсийн баяжмалын экспортоос бүрдүүлнэ хэмээж буй.

Дэлхийн зах зээл дээр алтны үнэ уналтын байдалтай байгаа. Судлаачдын үзэж буйгаар ашигт малтмалын үнэ ирэх хоёр, гурван жилд сэргэхгүй гэдэг.  Тухайлбал, Лондонгийн металлын бирж дээр нэг унци алт 1064 ам.доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 8.8 хувиар буурсан үзүүлэлт. Уул уурхайн яамны мэдээллээс үзвэл манай улс 12.5 тонн алт олборлож 9.5 тонныг нь экспортолсон аж. Ирэх жилийн улсын төсөвт 23.6 тонн алт олборлож  173 тэрбум төгрөг олох тооцоо хийсэн. Ингээд нэг унци алтыг 1156 ам.доллар байхаар төсөөлсөн. Төмрийн хүдэр, баяжмалын экспорт мөн л буурсан үзүүлэлт гарсан. Энэ онд манай улс 5.3 сая тонн төмрийн хүдэр олборлож дөрвөн сая тонныг нь экспортолсон дүн бий. Хятадын зах зээл дээр нэг тонн төмрийн хүдэр 380 юанийн үнэтэй байна. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 4.2 хувиар хямдарчээ. Улаан­баатар төмөр замын ачаа тээвэр хоёр сая тонноор буурсаныг тус байгууллагын удирдлагууд мэдэгдсэн. Ачаа тээвэр ингэж буурсан эдийн засгийн хүндрэлээс улбаатай ч төмрийн хүдрийн тээвэр огцом багассантай холбоотой гэдэг. Дэлхийн зах зээл дээр нэг тонн төмрийн хүдэр 44 ам.доллар байгаа. Ингээд уг металлын үнэ өнгөрсөн оныхоос 37 хувиар буураад байна. Гэтэл ирэх онд манай улс төмрийн хүдрийн экспортоос 49 тэрбум төгрөг олох тооцоо хийсэн юм.

Нэг тонн цэвэр зэсийн үнэ 4543 ам.доллар боллоо. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 28.6 хувиар буурсан дүн. Манай улс одоогоор 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ. Ирэх онд 1.3 сая тонн зэсийн баяжмал экспортолж 373 тэрбум төгрөгийн татвар хураахаар тооцсон. Тэгэхдээ нэг тонн цэвэр зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 5137 ам.доллар байх  төсөөлөл гаргаад буй.

Нүүрсний зах зээл таагүй хэвээр. Ойрын дөрөв, таван жилд сэргэх ирээ­дүй харагдахгүй байгааг судлаачид хэлдэг. Учир нь Хятадын эдийн засгийн сааралт болон дэлхийн улс орнуудын нүүрснээс татгалзах хандлага нь нүүрсний зах зээлийн төлвийг улам бүр тодорхой бус болгожээ.  Иймд нүүрс экспортлогч компаниуд олборлолт,  боловсруулалт, тээврийн өртөг зардлаа бууруулж буй юм.  Нөгөө талаас газрын тосны үнийн уналт нь нүүрсний зах зээлд сөрөг нөлөө үзүүлж байгаа.  Тэгэхээр үнэ ханш унаж буй тул улс орнууд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авах болсон. Тухайлбал,  Австрали улс нүүрсний салбарын дэд бүтцээ өргөтгөж 2019 он хүчин чадлаа 32 сая тонноор нэмэгдүүлэхэд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болоод байна. Тэгвэл манай улс ирэх онд 19.5 сая тонн коксжих нүүрс экспортолж 273 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөө хийв. Ингээд нэг тонн нүүрсний дундаж үнийг 43.8 ам.доллар гэж тооцлоо. Гэвч зах зээлийн байдал ороо бусгаа байгаа тул нүүрс экспортлогч компаниуд үйл ажиллагаагаа зогсоогоод буй билээ. Иймд ирэх онд манай улсын нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй нь бололтой. Одоогоор нэг тонн коксжих нүүрс 43 ам.доллар байна. 

Монгол Улс энэ онд 902 мянган тонн газрын тос экспортлоод буй. Улсын төсөвт одоогоор 139.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Төлөвлөгөө ёсоор нэг тоннд хүрэх учиртай. Тэгвэл ирэх онд газрын тосны экспортоос улсын төсөвт 263 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөө бий. Газрын тосны экспорт сүүлийн жилүүдэд өссөн. Гэвч үнэ ханш нь буурсан тул улсын төсөвт орох орлого багасаад байгаа. Дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тос 34 ам.доллар болжээ. Энэ нь хамгийн доод үнэ бөгөөд үүнээс доош орвол олборлолтын зардлаа нөхөхгүй хэмээн мэргэжилтнүүд хэлж буй юм. Эндээс үзэхэд манай улсын экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнэ ханш, олох орлого ирэх онд буурсан, таагүй хэвээр байх нь. Тэгэхээр манай эдийн засагт гадаад орчны таагүй нөлөө ирэх онд ч үргэлжлэх болоод байна.

Эдийн засгийн хүндрэлээс улбаалж импорт 27.7 хувиар буурлаа. Энэ нь улсын төсвийн орлого тасарахад гол үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйлийн нэг.  Манай улсын нийт импортын 29 хувийг өргөн хэрэглээний, 38 хувийг хөрөнгө оруулалтын, 19 хувийг газрын тосны бүтээгдэхүүн тус тус бүрдүүлж буй юм.

Шатахууны импортын тоо хэмжээ хэвийн байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унасан тул шатахууны импортын үнийн дүн буурсан эерэг үзүүлэлт бий. Нэг ёсондоо манай улсаас гадагшаа урсах гадаад валютын хэмжээ 401 сая ам.доллараар бага байгаа юм. 2013 оноос хойш манай улсын импортолж буй шатахууны хилийн үнэ буурч ирсэн. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сараас хойш нэг тонн бензиний хилийн дундаж үнэ 568 ам.доллар болсон судалгаа бий. Харин өргөн хэрэглээний барааны импорт 20 хувиар буюу  250 сая ам.доллараар буурсан дүн гарлаа. Эндээс үзэхэд монголчуудын хэрэглээ хумигдаж бүсээ чангалаад байгаа нь тод харагдаж буй юм. Ирэх онд импорт нэмэгдэж магадгүй хэмээн эдийн засагчид үзэж байна. Учир нь Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт 4.4 тэрбум ам.доллар баталгаажсан билээ. Ингэснээр жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт  орж ирэх болсон. Энэ хөрөнгө оруулалт дөрвөн жилийн хугацаанд орж ирэх төлөв байгаа. Иймд импорт нэмэгдэх, дотоодын ханган нийлүүлэгч компаниуд ажилтай болж бизнес идвэхжих боломж бүрдээд байна. Товчхондоо Оюу толгойн асуудал шийдэгдсэн нь манай эдийн засаг сэргэх дохио боллоо.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан