Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгос Ким Чен Ирын нас барсны ойг тэмдэглэлээ

Умард Солонгосын   удирдагч Ким Чен Уны төрсөн эцэг Ким Чен Ир өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлсний тэмдэглэж мянга мянган хүн түүний асар том хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн Ким Чен Ирийн эцэг БНАСАУ-ын мөнхийн ерөнхийлөгчя Ким Ир Сений хөшөөнд ч хүндэтгэл үзүүлжээ.
Ким Чен Ир амьд ахуйдаа улсын хөрөнгөөр өөрт нь зориулан хөшөө босгохын эсрэг байсан хэдий ч өнөөдөр түүний хөшөө, баримал бүхий л улс орон даяар газар сайгүй байдаг юм.
“Өнөөдөр амралтын өдөр биш, гэхдээ бид энд цэцэг тавихаар ирлээ. Эндээс шууд ажилдаа очиж манай гавшгай хөдөлмөрийн Маршалдаа хүндэтгэл үзүүлнэ” гэж гашуудлын арга хэмжээнд оролцож хөшөөнд цэцэг өргөсөн хүмүүсийн нэг ярьжээ.
Ким Чен Ир 2011 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр улс орноороо галт тэргээр аялж явах үеэрээ зүрхний шигдээс болж нас барсан юм. Түүнийг нас барсны дараа хүү Ким Чен Ун нь төрийн эрхийг залгамжлан авсан юм.

0 Сэтгэгдэл
энэ зургийг харсан чинь ***** элбэгдоржийн ***** долоогч урвагч шарвагч нар шиг санагдчихлаа.
энэ зургыг харсан чинь Нөгөө сайн эр Энхбаярыг өмөөрч билүү уйлж орилоод байдаг хүндэт ээж нар санагдчихлаа
Хамгийн их уншсан