Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
“Таван богд” групп Хэвлэх үйлдвэрийн газрыг авах болжээ


“Улаанбаатар таймс” сонины байр буюу хуучны Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн байрыг газартай нь хамт дуудлагаар  худалдахад Абдул Карим гэх араб гаралтай Монголын иргэн 24 тэрбум төгрөгөөр авах болсон ч дараа нь татгалзсан.
Тиймээс дуудлага худалдаанд Абдулын дараах буюу 23 тэрбум 850 сая төгрөгийн үнэ хэлсэн “Таван богд” группын захиралд Ц.Баатарсайханд уг газрыг худалдан авах эрх нь шилжиж буй юм. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Ц.Баатарсайхан захиралд уг газрыг худалдан авах санал хүргүүлсний хариуг өгөх хугацаа өнөөдрөөр дуусч байгаа юм.
“Таван богд” группын захирал Ц.Баатарсайхан өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан дараах хариу өгсөн байна.
-Хуучны хэвлэх үйлдвэрийн барилгын эргэн тойрон дахь газрыг Хас банк болон Таван богд групп эзэмшдэгийг хүмүүс сайн мэднэ. Тиймээс бид уг газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авахаар шийдсэн. Бид газрыг аваад хэвлэх үйлдвэрийн байрыг 1929 оных нь тэр л түүхэн дурсгалт байдлаар нь сэргээн засварлаж, GALLERIA ULAANBAATAR нэртэйгээр худалдаа,  үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлөөд байгаа.  Бид  Төрийн ордныхоо зэргэлдээ Төрийн ордноосоо өндөр байшин босгохгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ч хэвлэх үйлдвэрийн барилгыг хуучин хэв загварыг нь алдагдуулахгүйгээр хадгалах шийдвэрт хүрсэн. Энэ төвд маань Улаанбаатар хотын музей  “Говь” ХК-ийн нэрийн дэлгүүр, банк, япон, монгол зоогийн газар, автомашины үзүүлэнгийн танхим, дэлхийд алдартай брэндүүдийн бутик дэлгүүр, үйлчилгээний салбарууд байрлах юм гэжээ.

0 Сэтгэгдэл
1 ch gesen mongoloo gesen saikhan setgeltei khun baigaad bayarlaj baina 5 bogdiin boss-d talarhaj baina
Хамгийн их уншсан