Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Хөгжлийн их түүчээ

Н.БАТ

Улаанбаатар дэлхийн хотын хөгжлийн жишигт хүрэхийн төлөөнөө нэгэн зууны турш тэмүүлж байна. Хот гэдэг зөвхөн бөөгнөрөн суурьшихын нэр биш. Хот гэдэг газрын хөрсөн дээр төдийгүй газрын гүнд бас нэгэн хөгжлийг буй болгож, шөнө нь өдөр мэт гэрэлтэй, өдөр нь цэвэр цэмцгэр байхыг нэгэн утгаар хэлэх биз. Уншигч та гадарлаа биз. Бид юун тухай өгүүлэх гэж буйг.

Улаанбаатар хэмээх их хотыг буй болгохын төлөө гар хумхилгүй ажиллаж байгаа хүмүүс бол манай эрчим хүчний салбарынхан. Эрчим хүчний салбарынхан гэхээр биднийг дулаан тохилог орчинд хананаасаа цэвэр ус авч амьдрах тухай нөхцөлийг бүрдүүлдэг дулааныхан маань ч багтана. Бид сэтгүүлийнхээ хойморт гэрт тань гэрэл дулаан түгээх их үйлсэд гар бие зүтгэн явдаг нэгэн хамт олныг урихыг хүссэн юм.

Нийслэлийн цахилгаан дулааны 60-70 хувийг хангадаг “ДЦС-4” ТӨХК-д өнгөрсөн жил Чингис бондын санхүүжилтээр УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрээр Монгол улсын Хөгжлийн банкнаас томоохон бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, 123 МВт-ын хүчин чадалтай өргөтгөл шинээр ашиглалтанд оруулснаар  нийслэлчүүд ирэх 20 жилдээ цахилгаан, дулааны доголдлоос эмээх шаардлагагүй болсон юм. Энэ төслийг зөвхөн “ДЦС-4”-ийнхөн гардан гүйцэтгэсэн үү гэвэл үгүй. Өргөн цар хүрээтэй их ажил учраас манай төр, хувийн хэвшлийнхэн халуун сэтгэлээр оролцож, өнөөдөр та бидний тав тухыг хангаад буй билээ.  Өндөр чадалтай өргөтгөл шинээр баригдсанаар Дулаан дамжуулах хоолойн хүчин чадлыг ч нэмэх шаардлагатай болсон. 2,5 км Дулаан дамжуулах  хоолой тавьж, нийслэлчүүдийн Дулааны шугам сүлжээний урсгалыг нэмсэн юм. Технологи эрчимтэй шинэчлэгдэж байгаатай уялдаад Станцын өргөтгөлийн дулаан дамжуулах хоолойн хүчин чадал ч өндөр байх шаардлагатай тулж. Тиймээс 2,5 км урттай 1200 мм-ийн буюу 1,2 метр диаметр бүхий Дулааны хоолойг Барилга Хот байгуулалтын яам, Эдийн Засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын ЗДТГ, ШӨХТГ хамтарсан Төслийн Удирдах хорооны тогтоолоор нээлттэй сонгон шалгаруулалтаар эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Монголд анх удаа суурилуулсан. Өмнө нь хамгийн өргөндөө 1000-ын буюу 1 метрийн диаметр бүхий Дулааны хоолой тавьсан байдаг аж. Энэхүү шинэ бас хариуцлагатай ажлыг нээлттэй зарласан тендерт ялагчаар тодорч, гардан гүйцэтгэсэн нь “Хасу Мегаватт”-ынхан.

1200-гийн шугам тавьснаар Улаанбаатар хотын дулааны урсгалыг 20 хувиар нэмсэн бөгөөд шугамыг үйлдвэрлэлийн аргаар Автомат гагнуураар хийсэн учраас оёдлын алдаа дутагдал, гологдол гэх зүйл огт гараагүй гэдгийг хяналт тавьсан төрийн байгууллагууд бахархан ярьж байсан. Гагнуур хийсний дараахь хяналтаар үндсэн шалгуураа 100 хувь хангаж байсан гэв. Мөн  энэ жил нийслэлийн зүүн талын хэрэглээг хангахаар баригдсан Амгалан дулаан станцын 4,7 км 700-гийн Дулааны хос шугамын ажлыг гүйцэтгэж, ашиглалтанд хүлээлгэж өгчээ. “Хасу Мегаватт” компанийн ажил нь зөвхөн дэд бүтцийн тэр тусмаа Дулааны салбараар хязаарлагддаггүй.

“Хасу Мегаватт” гэхээр хүн бүр л спортод элэгтэй хамт олон гэж мэднэ. Харин эд чухам юу үйлдвэрлэж, ямар бүтээн байгуулалт хийж, Монголын хөгжилд ямар хувь нэмэр оруулж байгаа вэ гэдэг талаар тодорхой мэдээлэл тэр бүр аваад байдаггүй байх. Их бүтээн байгуулалт сэдвийн дор бид “Хасу Мегаватт” компанийн захирал, Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Түмэн-Аюуш гуайтай уулзлаа.

“Хасу Мегаватт”-ын төмөр хийцийн Монголдоо тэргүүлэх хоёр том үйлдвэр нь Герман технологи, тоноглолоор амжилттай үйлдвэрлэл явуулж байна. Сүүлийн жилүүдэд Эрчим хүчний салбарынхан болон уул уурхайнхан гадаадад хийгдэж байсан томоохон төмөр хийцээ “Хасу Мегаватт”-д захиалж хийлгэж байгаа юм. Жишээ нь, уурхайн 1300 метр гүн хүртэл ухахад шаардлагатай Sinking stage буюу нэвтрэлтийн тавцанг “Хасу Мегаватт”-ын инженер, ажиллагсад үйлдвэрлэж, угсарч Оюу Толгойн хоёрдугаар аманд  суурилуулж, амжилттай ажиллагаанд оруулжээ. Дэлхийд томд тооцогдох 16 метр өндөр 10 метр диаметртэй энэ том металл тавцанг Монголдоо анх удаа үйлдвэрлэснээрээ Төмөр хийцийн тэргүүлэх үйлдвэр гэдгээ баталсан.

Тус компани нь Цахилгаан станц, Оюу Толгой болон Уул уурхайн зарим компанийн дэд бүтцийн байгууламжийн  засвар, угсралт, шинэчлэлийн ажил болон Оюу Толгой суурингийн цахилгаан болон дулааныг хангадаг Дулааны станцын ашиглалтыг хариуцан ажилладаг.

Мөн Хан-Уул дүүрэгт удахгүй ашиглалтанд орох “Шинэ яармаг” хорооллын цахилгааны ажлын гүйцэтгэгчээр ажиллаж, үндсэн ажлынхаа 94 хувийг хийгээд байгаа юм. КТПН буюу Цахилгааны дэд өртөөг Герман чанараар бетонон гэр бүхий тоос шороо нэвтрэхгүй вакуум орчинтой. Орчин үеийн загвараар хийж, эхнээс нь хүлээлгэж өгсөн байна. Маш олон деталиас бүрддэг энэхүү бетонон гэрт ордог жижиг хийц, эд ангийг Монголдоо Хасу Мегаваттынхан өөрсдөө үйлдвэрлэж буй. Дэд өртөөг Монголд үйлдвэрлэхийн тулд ХБНГУлсад цахилгааны зургаан инженер, хоёр бетончин, сантехникийн 6 инженер, слесариа мэргэжил дээшлүүлсэн бөгөөд Германы мэргэжилтнүүд тэдний ажлыг өндрөөр үнэлж,чанарын өндөр төвшинд гүйцэтгэж байна хэмээн үнэлжээ. 

“Хасу-Мегаватт” компанийн ялгарах онцлог бол Евростандарт буюу Германы тоног төхөөрөмжийг түлхүү ашиглаж, Монгол Улсын эрчим хүчний салбарт чанартай тоног төхөөрөмж нутагшуулах зорилгын дор олон жилийн үйл ажиллагаагаа чиглүүлж буй юм. Энэ чанар үзүүлэлтээрээ Эрчим хүчний салбарт хэрэгжсэн гадаадын маш олон төслийг гардан гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай.
2001 онд Чойбалсангийн Цахилгаан станц дээр хэрэгжсэн Германы төсөл. 1994-1997 онд “Мегаватт” компанид байхдаа “ДЦС-3”-т Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр АBB компанийн хэрэгжүүлсэн 4 зуухны шинэчлэлийн төсөл.  2004 онд Япон улсын хоёр дахь удаагийн хөнгөлөлттэй зээлээр хийсэн Дулааны цахилгаан станц IV -ын зуухны их засвар шинэчлэлийн ажлын төсөл. 2006 оноос Оюу Толгой суурингийн тухайн үеийн “Айвенхоу майнз” компанийн уул уурхайн дэд бүтцийн төслүүд гээд нийт 4 том төслийн ажил удирдагчаар ажилласан үндсэн туршлага дээрээ тулгуурлан Ж.Түмэн-Аюуш захирал ажлын багаа бүрдүүлсэн гэдэг.

Өнөөдөр “Хасу-Мегаватт”-аар 600 -аад ажиллагсад овоглон ажиллаж, амьдарч, сүүлийн дөрвөн жилд 100 гаруй ажилтан байгууллагаасаа өөрийн гэсэн орон сууцаар хангагджээ.

2009 оноос өнөөдрийг хүртэл Монгол улсын шилдэг татвар төлөгч, шилдэг 100 аж ахуйн нэгжид тасралтгүй тодорч, Монголын хөгжлийн түүчээ болсоор буй тус компанийн нэрээр олон гайхалтай бүтээн байгуулалтууд сүндэрлэсээр Монголчууд хийж чаддаг гэдгийг баталсаар...

“Оюу Толгой” компани хамтрагчийнхаа ажлыг үргэлж өндрөөр үнэлж, зургаан жил хамтран ажиллахдаа гурван удаа шилдэг ханган нийлүүлэгчээр тодруулжээ. “Хасу Мегаватт”-ынхан ч Оюу Толгой компанийн “Эрдэнийн говь” шагналын 2013 оны шилдгийн шилдгээр шалгарч, хамгийн найдвартай хамтрагч гэдгээ баталсан байна.

“Хасу Мегаватт”-ын нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа хамгийн нөлөө бүхий томоохон ажлын нэг бол МСҮТ. 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Герман Монголын хамтарсан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь гагнуурчин, барилгын цахилгаанчин, токарьчин зэрэг мэргэжлээр чадварлаг боловсон хүчин төрүүлж гаргах ажилд шамдан ажиллаж буй.

Тус компаниар овоглосон “Мегастарс” спорт клубээс төрсөн тамирчин  ОУХМ П.Өнөрбат энэ жил чөлөөт бөхийн Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж компанидаа давхар ялалт амжилт авчирсан юм. Мегастарс клубт Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Хөл бөмбөг, Чөлөөт бөх, Софт теннис, Ширээний теннис, 100 буудалт даамын спортын тамирчид хичээллэж, өдгөө спортын 100 гаруй мастер төрүүлжээ. Дэлхийн 100 буудалт даамны Их мастер, Чөлөөт бөхийн Дэлхийн залуучуудын аваргаас хошой Алтан медаль, Дэлхийн насанд хүрэгчдээс хошой Мөнгөн медаль, Софт теннисний Дэлхийн эрэгтэй аваргаас багийн Хүрэл медаль зэрэг амжилтуудаараа бахархаж урамшиж явдаг.

“Мегастарс”-ынхан ХУД-ийн 13 дугаар хороонд Спорт комплекс барьж байгуулан 6 сарын өмнө тухлажээ. Олон улсын стандартаар тамирчдын бүхий л шаардлагад тохирсон Саун, ариун цэврийн өрөө, тамирчдын өрөө, зочдын өрөө, бэлтгэлийн заал бүхий Эко Спорт комплексыг барьж байгуулснаар Монголдоо анхдагч Спорт клубуудын нэг болсон юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан