Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Инфляци: Их наяд, квадриллион, секстиллионы дэвсгэрт гаргасан улс ч бий
Инфляци гэдэг хамгийн энгийнээр бараа үйлчилгээний үнэ өсч, мөнгө үнэ цэнээ алдах явдал. Үүнд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Дайн самуун, өвчин эмгэг, төрийн эргэлт, сүйрэл, улс төрчдийн алдаа гээд. Эднээс хамгийн түгээмэл тохиолддог нь улстөрчдийн алдаа байдаг бол зарим тохиолдолд улстөрчид санаатайгаар ийм үр дагаварт хүргэх нь ч бий. Манайд ч гэсэн 1990-ээд оны эхээр мөнгөний ханш 300 хувиар унаж байсан үе бий.
Дэлхийн улс орнуудаас мөнгөний ханш хамгийн ихээр унаж байсан 10 тохиолдол.
1. Зимбабве. 2000-2009 он
Орчин үеийн банкир, эдийн засагчдын ярианы гол сэдэв, сонгодог жишээ болсон улс. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж цай, тамхи, хөвөн чихрийн нишинг гадаадад гаргадаг энэ орны засгийн газар нь 2000 онд европын фермерүүдийн газрыг хураан авч нутгийн “бизнесмэнүүдэд” тараан өгч эхэлсэн. Тэд нь 70-аад оны иргэний дайны ахмад дайчид л даа. Инээд юу болсон гэвэл газар тариалан сүйрч экспорт бүрэн зогссон. Гадаад орнууд хөрөнгө оруулахаа болж харин ч худалдааны элдэв хориг тавьж эхэллээ. 2008 он гэхэд Зимбабвейн инфляци жилд 231000000 хувь болж байлаа. Энэ бүх жилүүдэд Засгийн газар нь мөнгө хэвлэхээс өөрийг хийгээгүй гэж болно. 2008 оны долдугаар сард тахианы гурван өндөг 100 тэрбум зимбабвей долларын үнэтэй байлаа.
Анх энэ бүхнийг холион бантан болгосон Зимбабвейн ерөнхийлөгч 2009 онд үндэсний валютыг халж АНУ-ын доллар ашиглах шийдвэр гаргалаа. Нөхцөл байдал арай дээрдсэн ч европын фермерүүдээс хурааж авсан газар тэр чигтээ атаршсан юм.
2. Унгар 1945-1946 он
Дэлхийн хоёрдугаар дайн дуусахад Германы холбоотон байсан Унгар улс ямар ч үйлдвэрлэлгүй үлдэж Зөвлөлтийн эдийн засгийн хараат байдалд шилжлээ. Дээр нь дайны төлбөр. Сүйрсэн эдийн засагтай оронд бөөн өр. 1945 оны эхэн гэхэд тус улсын албан ёсны валют пенгёгийн хамгийн том дэвсгэрт нь 10 мянгатын дэвсгэрт байлаа. Хоёр сарын дараа гэхэд 10 саяын дэвсгэрт хэвлэж, дараахан нь 100 сая, удалгүй нэг тэрбумтын дэвсгэрт гаргалаа.
Инфляци хоногт 400 хувь болж, үнэ 15 цаг тутамд хоёр дахин өсч байв. Улмаар нэг их наяд, квадриллион, секстиллионы дэвсгэртүүд гарсан юм. 1946 оны наймдугаар сард форинт гэдэг валют гаргаснаар бүх зүйл төгсөөгүй бол ямар дэвсгэртүүд гарах байсан юм бүү мэд.
3. Грек 1944 он
1941 онд Герман, италийн цэргүүд хамтраад Грекийг эзлэх хүртэл грекчүүд италийн дайралтыг няцаасаар байлаа. Ингээд Германчууд Грекийн эдийн засгийг цөлмөх нь тэр. Эдийн засгийн гол судас болсон хөдөө аж ахуй, гадаад худалдаа таг болов. Өлсгөлөн эхэллээ. 1943 онд мөнгөний хамгийн том нэгж нь 2500 драхм байсан бол нэг жилийн дараа гэхэд 100 тэрбумын драхм гарч ирлээ. Үнэ 28 цаг тутамд хоёр дахин өсч ард иргэд ердөө л бартераар амь зууж байв. Засгийн газар ухаалаг арга хэмжээ авснаар улс орноо өрийн дарамтнаас гаргаж авсан юм. Гэхдээ энэ нь долоон жил үргэлжилсэн юм шүү дээ.
4. Югослав 1992-1994 он
Коммунизмын орон ЗХУ задарсны дараагаар Югослав мөн задарлаа. Барууны дэмжлэгтэйгээр эхэлсэн энэ явцад Серб, Хорват улсууд бий болох гэж Югослав эсэргүүцэн иргэний дайн эхлэв. Югославын эсрэг НҮБ элдэв хориг тавьж улмаар үйлдвэрлэл, худалдаа зогсов. Үнэ 34 цаг тутамд өсч, Засгийн газар мөнгө хэвлээд л.... 1992 онд эдний хамгийн том мөнгөн дэвсгэрт 5000 динар байсан бол хоёр жилийн дараа 500 тэрбум динарын дэвсгэрттэй болсон байлаа. 1994 онд германы маркийг гүйлгээнд оруулснаар байдал тогтворжих тийшээ хандсан гэж болно.
5. Герман 1922-1923 он
Дэлхийн нэгдүгээр дайны дараагаар Герман ялагчдад дайны төлбөр төлж эхэлсэн. Эрх баригчид үнэ өсгөхгүй байхыг элдвээр оролдсон ч хүчрэхгүй болж 49 цаг тутамд үнэ өөрчлөгдөж сар тутамд өмнөхөөсөө илүү номиналтай мөнгөн дэвсгэрт гарсаар. Хамгийн том 100 их наяд маркийн дэвсгэрт нь гэхэд л ердөө 25 доллараас арай бага ханштай байсан гэдэг. 1923 оны арваннэгдүгээр сард шинэ валют “түрээсийн марк” гаргасан нь өнөөдөр дэлхийн хамгийн хүчтэй мөнгөний тоонд ороод явж байгаа нь энэ.
6. Франц 1795-1796 он
1989-1799 оны францын хувьсгал болж байхад Франц улс 4 тэрбум ливрийн өртэй байлаа. XY Людовик хааны үеэс хуримтлагдсан энэ их өрийг дарах гэж хувьсгалт засгийн газар сүм хийдүүдийн эзэмшиж байсан газрыг хувьцаагаар худалдаж эхэллээ. Чухамдаа хэвлээд байсан облигацитай нь тэнцэх газар францад байсангүй. Ингээд л үнэ 5-10 өдөр тутам өсч хос гутал 200 цаасан ливртэй тэнцэж байснаа 20000 ливрт хүрлээ. Үүнээс франк л аварсан байна. Эрх баригчид Вандамын талбайд цаасан дэвсгэртүүдийг шатааж бүх суурь машиныг нь түллээ. 1797 оны сүүлчээр гаргасан франк өнөөгийн францын мөнгөн тэмдэгт.
7. Перу 1984-1990 он
Тэртээ цагийн Инкүүдийн аугаа их эзэнт гүрэн ард хоцорч Перу улс ХХ зуунд эдийн засгийн хөгжил нь хасах болов. Үндэсний мөнгөн тэмдэгт соль нь эрчимтэй унаж эхэллээ. 1984 онд мөнгөний хамгийн том дэвсгэрт нь 50 мянган соль байснаа 500 мянга болж хувирав. Засгийн газар мөнгөний реформ хийж инти гаргасан ч сайжирсангүй. Нэг мянган интийн дэвсгэрт 1990 онд таван саяын дэвсгэрттэй тэнцэх болов. 1991 онд олон тооны реформ хийсний эцэст гаргасан шинэ соль нь 1984 оны нэг тэрбум сольтой тэнцэж байлаа.
8. Украин 1993-1995 он
Хуучин зөвлөлтийн бүрэлдхүүнд байсан улс орнуудаас хамгийн их инфляцтай тулгарсан улс нь Украин. Хоёрхон жилийн дотор инфляци нь сард 1400 хувь болж байлаа. Ердөө л үйлдвэрлэл унаж экспортгүй болсных. Украин тусгаар тогтносны дараа хмагийн том мөнгөн дэвсгэрт 1000 купон байсан бол 1995 онд нэг сая купоны дэвсгэрт гарч ирлээ. Үндэсний банк купоноо гривен болгож 1:100000 харьцаагаар өөрчиллөө. Гэхдээ энэ нь АНУ-ын 20 центтэй тэнцэж байсан юм.
9. Никарагуа 1986-1991 он
1979 оны хувьсгалын дараагаар Никарагуагийн Засгийн газар эдийн засгийнхаа ихэнх хэсгийг улсын болголоо. Их хэмжээний гадаад өр нь энэ орныг эдийн засгийн хямрал, инфляци руу хөтлөх нь тэр. Эдний хамгийн том дэвсгэрт 1000 кордоб жилийн дараа гэхэд 500 мянган кордобоор солигдов. 1988 онд кордобоо шинээр сольж гаргасан ч тус болсонгүй. 1990-ээд оны дундуур таван сая кордобтой тэнцэх алтан кордоб гаргав. Аажимдаа газар тариалан сэргэж хямрал зогссон гэж болно.
10. Краина /Сербийн / 1993 он
Тун удаагүй, сүүлдээ 1998 онд Хорваттай нэгдсэн улс. Өөрийн гэсэн үйлдвэрлэлгүй, хөрштэйгөө худалдаа хийдэггүй энэ улсын динарын хамгийн том дэвсгэрт нь 50000-т байсан бол 50 тэрбум болж “өссөн”. Хэлэлцээ ярианы эцэст Хорваттай нэгдэж байж санаа амарсан. Тэгээд ч сербүүд эндээс яваад өгсөн дөө.

0 Сэтгэгдэл
Пүүжий
Манайх шинэ төгрөг гаргах хэрэгтэй юм байна. 1 шинэ төгрөг 1 доллартай тэнцэх хэрэгтэй байна. Эсвэл мөнгөний масштаб хийж 2000 дахин буулгах ч юм уу???
2015.12.18