Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнийн говиор сонин юутай байна

Аймгийн хэм­жээнд “Сүү тараг” хөтөлбөрийг 2013 оноос эхлэн орон нутгийн төс­вөөс 360,0 сая төгрөгийн хөрөн­гөөр хэрэгжүүлж, 6-12 сартай болон ихэр, хөгжлийн бэрхшээлтэй нийт 23661 хүүхдэд 134,9 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэн улсын хэмжээнд анх удаа “Сүү, тараг” хөтөлбөр хэрэгжүүлсэн аймаг боллоо.

Хөтөлбөрийн үр дүнд зорилтот бүлгийн хүүхдүүдийн өсөлт хөгжилт сайжирч, жилдээ 100 гаруй хүүхэд жингийн алдагдлаас гарснаас гадна жирэмсэн эхчүүд, иргэдийн сүү, цагаан идээний хэрэглээ нэмэгдсээр Даланзадгад, Мандал-Овоо суманд сүүний үйлдвэр байгуулагдаж, Цогтцэций, Сэврэй, Гурвантэс, Баяндалай, Ханбогд суманд сүү, сүүн  бүтээгдэхүүн боловсруулах газар байгуулагдан өргөжиж байна.

Иргэдийн үйл ажиллагаагаа явуулах тохитой орчинг бүрдүүллээ

Даланзадгад суманд 2014 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 310,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нийтийн ахуй үйлчилгээний төв” ашиглалтанд орлоо.
Үйлчилгээний төв ашиглалтад орсноор оёдол эсгүүр, гутал засвар, үсчин, зурагчин, мужаан, дархны чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхлэгч 40 иргэн ажлын тохитой байранд үйл ажиллагаагаа явуулж, иргэдэд ахуй соёлын үйлчилгээг нэг дороос хүргэж эхлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан