Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамтран амьдрагчаа хөнөөгөөд цогцсыг нь хаях гэж яваад баригдав

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 15 дугаар хороонд эхнэрийхээ амийг егүүтгээд цогцсыг нь машиныхаа тээшинд хийчихсэн явсан залуу цагдаа нарт баригджээ. Цагдаа нар өчигдөр шөнө 02:00 цагийн үед “Тоёото Раум” маркийн машиныг зогсоож шалгажээ. Гэтэл дээрх дүүрэгт оршин суух 30 настай Э гэх залуу хамтран амьдрагч 29 настай А-г хоёр удаа хутгалж амийг нь хохироож, цогцсыг нь ийнхүү хээр аваачиж хаях гээд явж байгаад баригджээ. Сэжигтэн этгээд Э нь энэ сарын 12-нд хохирогчийг хороосон гэдгээ мэдүүлжээ. Түүний машинаас эд мөрийн баримт болгож хоёр хутга хураан авч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан