Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мянга гаруй малчин Румыны парламентад дайрч орлоо


Румыны нийслэлд дөрвөн мянга гаруй малчин цугларч мал хариулдаг нохойн тоог хязгаарласан  хуулийг эсэргүүцэн жагсч, тэдний хагас нь цагдаа, хамгаалалтын ажилтнуудын дэргэдүүр өнгөрч парламентын ордонд дайрч оржээ. Хууль сахиулагчид малчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр бол нэг мянга гаруй хүн хууль тогтоох байгууллагын ордонд нэвтэрчээ.
Эсэргүүцлийн жагсаалд оролцохоор хөдөө нутгаас ирсэн малчид хонины арьсан дээл өмсч эвэр бүрээ үлээцгээж  байсан байна.

Румыны парламент үүний өмнө малчдын мал хариулж хамгаалдаг  нохойн тоог хязгаарлах, арванхоёрдугаар сараас гуравдугаар сар хүртэл малаа бэлчээртгарахыг хориглосон хууль гаргасан нь малчдын зүгээс ийм эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм байна.
Энэ хуулийг парламент хүрээлэн байгаа орчин, анчдыг хамгаалахын тулд гаргасан гэж тайлбарлаж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хэ хэ манай 76 шиг л нөхдүүд байдаг юм байна даа
Хамгийн их уншсан