Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол батлагдлаа
ИЗНН дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, УДШ-д бүртгүүлэх өргөдлөө гаргажээ
ШҮҮХ: Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэлийн улмаас З.Төрмандахыг суллаж, гадуур байцаахаар болжээ
Байнгын хороо: Чех улсад манай улсын дөрвөн иргэн ял эдэлж байна
Ажил олгогчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас даатгуулагчдад сөрөг үр дагавар учирдаг
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдлээ
Түймэр унтраах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөллөө
10 сая төгрөгийн шагналын сантай бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
Түймэрт өртсөн зүүн аймгуудад тусламж үзүүлэх ажлын хэсгийг байгууллаа
УБТЗ 2030 он гэхэд 50 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна
Хятадууд Канадаас цэвэр агаар худалдан авч эхэллээ

Нийслэл хотын агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрээд байгаа Хятад улс Канадаас өндөр уулын цэвэр агаар бүхий баллон худалдан авч эхэлсэн байна. Канадад анхны Vitality Air компани өнгөрсөн онд Эдмонтон хотод байгуулагдаж хоёр сарын өмнөөс бүтээгдхүүнээ хятадад борлуулж эхэлжээ.
“Манай бүтээгдхүүний эхний ээлж 500 баллон цэвэр агаар ердөө дөрөв хоногийн дотор л эзнээ олсон” гэж компанийн ажилтан Моисей Лэм хэлсэн байна.
Түүнийхээр бол одоо тус компани хятадын захиалгын дагуу 4000 баллон агаар ачуулаад байгаа гэнэ. 7,7 литр цэвэр агаар бүхий баллон нь 100 юань буюу 15 ам.долларын үнэтэй байгаа нь хятадын нэг шил рашаанаас 50 дахин илүү үнэтэй болж байна.
Ийм бүтээгдхүүнийг ихэвчлэн агаарын бохирдол ихтэй том хотод оршин суугчид худалдан авдаг гэжээ.
Одоо хамгийн том бэрхшээл бол улам бүр өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хэрхэн хангах вэ гэдэг л болж байна гэж Vitality Air компанийн төлөөлөгч хэлсэн байна.
Өнөөдөр Бээжингийн агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон байж болох хэмжээнээс 20 дахин их болоод байгаа юм.
Манайх Алтай, Хангай, хөвсгөлийн агаараа савлаж худалдъя
биднийг багад хөрөнгөтөн оронд агаар худалддаг юм гэнэ билээ гээд л муулдагсан. Одоо өөрсдөө худалдан авахдаа хүрчихээд байдаг.....хэ хэ хэ

Нийслэл хотын агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрээд байгаа Хятад улс Канадаас өндөр уулын цэвэр агаар бүхий баллон худалдан авч эхэлсэн байна. Канадад анхны Vitality Air компани өнгөрсөн онд Эдмонтон хотод байгуулагдаж хоёр сарын өмнөөс бүтээгдхүүнээ хятадад борлуулж эхэлжээ.
“Манай бүтээгдхүүний эхний ээлж 500 баллон цэвэр агаар ердөө дөрөв хоногийн дотор л эзнээ олсон” гэж компанийн ажилтан Моисей Лэм хэлсэн байна.
Түүнийхээр бол одоо тус компани хятадын захиалгын дагуу 4000 баллон агаар ачуулаад байгаа гэнэ. 7,7 литр цэвэр агаар бүхий баллон нь 100 юань буюу 15 ам.долларын үнэтэй байгаа нь хятадын нэг шил рашаанаас 50 дахин илүү үнэтэй болж байна.
Ийм бүтээгдхүүнийг ихэвчлэн агаарын бохирдол ихтэй том хотод оршин суугчид худалдан авдаг гэжээ.
Одоо хамгийн том бэрхшээл бол улам бүр өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хэрхэн хангах вэ гэдэг л болж байна гэж Vitality Air компанийн төлөөлөгч хэлсэн байна.
Өнөөдөр Бээжингийн агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон байж болох хэмжээнээс 20 дахин их болоод байгаа юм.
0 Сэтгэгдэл
2016.10.26
2015.12.16