Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бразилийн хотын дарга 20 жилийн турш хүүхэд хүчирхийлж байжээ


Бразилийн Тайобейрас хотын захирагч Жоэль Круз өөрийг нь хүчирхийлсэн гэж 10 настай охин цагдаагийнханд гомдол гаргасны дагуу мөрдөн шалгатал мань хүн 20 жилийн туршид хүүхэд хүчирхийлж хэдэн арван хүүхдийг хохироосон болох нь тогтоогджээ.
Daily Mail  сонинд бичсэнээр бол хотын дарга Том Жоэль гэгч энэ эр бүр 1976 онд  анхны хохирогчоо сонгож үүнээс хойш дан 16 настнуудыг онилдог байжээ. Тайобейрас хотын  иргэд ч даргынхаа энэ завхай сонирхлыг мэддэг байсан гэнэ. Хотын дарга өөрийн хүчирхийлсэн охиддоо ягаан өнгийн унадаг дугуй бэлэглэж, эцэг эхийг нь дуугүй байлгахаар харамгүй шан өгдөг байсан нь илэрсэн байна. Нэг гэр бүлд бүр бүтэн ферм ч бэлэглэж байсан гэнэ. Гэтэл бас үүнийг нь мэдсэн зарим эмэгтэй мөнгөний төлөө охиноо хотын даргад “бэлэглэдэг” явдал ч байж.
Энэ хэргийн тухай мэдүүлж задалсан 10 настай охины ээж хүртэл охиноо хотын даргадаа 20 долларын төлөө өвөртлүүлсэн гэнэ.
Хотын дарга охидыг эсэргүүцүүлэхгүйн тулд мансууруулах бодис өгдөг гэнэ. Одоо охиноо хотын даргад найр тавин өгсөн ээжийг саатуулан охиныг нь хамгаалалтад аваад байгаа ч гэмт хэрэгтэн дарга зугтаасан гэнэ. Түүнд 60 жил шоронд суух ял нүүрлэж байна.

0 Сэтгэгдэл
Шар сэмжилдэг өвгөн байж.
Хамгийн их уншсан