ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Морины нүүдэл: Кремль Буриадыг Эрхүү мужид нэгтгэх үү
ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа 2016 онд улстөрийн сонин алхам хийж мэдэх нь.
2015 оны есдүгээр сард болсон Эрхүү мужийн амбан захирагчийн сонгуульд Сергей Ерощенко ялбал Буриад улсыг Эрхүү мужид нэгтгээд Байгалийн нэгдсэн хязгаар болгох санаачилга гаргана гэж мэдээллийн Бабр сайт бичжээ. Ингэж нэгтгэх түүхэн үндэс бас бий. Эрхүү губернийг анх 1764 онд байгуулж үүндээ өнөөгийн Эрхүү муж, Буриад, Өвөр Байгалийг оруулж байсан түүхтэй. Буриад, Өвөр Байгалийг бүр 100 жилийн дараа л тусад нь гаргасан юм.
Гэхдээ эдийн засгийн хувьд бүр ч тусгаар болчихоогүй ч нутаг дэвсгэрийнхээ өөрийн удирдлагын төлөө ямагт чин эрмэлзэлтэй байсаар ирсэн. Буриад, Өвөр Байгаль нь байгалийн баялгийн асар их нөөцтэй, ганцхан эрчим хүч, аж үйлдвэрлэлийн хүчин чадлаар дутмаг. Үүнээсээ болоод Буриадад эрчим хүч өндөр үнэтэй. Энэ нь аажимдаа үйлдвэрлэлийг хумьж үйлдвэрлэгчид өөр бүс нутаг руу дүрвэхэд хүргэж байгаа юм. Буриад, Эрхүү мужийг нэгтгэж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оруулахаар өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр төлөвлөж байсан боловч улстөрийн шалтгаанаас болоод хийж амжаагүй.
Үүний зэрэгцээ Буриадад дотоодын улс төрийн хямралтай байгаа нь үүнийг өнөө болтол шийдээгүйн нэг шалтгаан. Энэ хямрал гэдэг нь зөвхөн өнөөдөр байгаа юм биш. Энэ бол бүгд найрамдах улсын улс төрийн тогтолцоон дахь орос, буриад иргэдийн харилцаатай холбоотой.
Бүр зөвлөлтийн үед ч бүгд найрамдах улсын удирдагчдаар орос хүмүүсийг томилж байсан сургамж нь үндсэрхэх, салан тусгаарлах үзлийг дэвэргэж мэдэх юм. Инэгж оросуудыг толгой дээр нь томилдог уламжлал өнөө ч үргэлжилсээр байгаад үндсэн иргэд буриадууд ямагт сэтгэл дундуур байсаар ирсэн юм.
Нөгөө талд нь буриад гэсэн үзэл, сэтгэлгээ тус бүгд найрамдах улсын улс төр, элитүүдийн хүрээнд өсч бэхэжсээр байгаа нь Москвагийн таашаалд бас нийцэхгүй байна. Буриад нь Монголтой хөрш зэргэлдээ. Монголчууд, буриадууд генийн хувьд нэг л үндэстэн, нэг хэлтэй, нэг зан заншил, уламжлалтай. Үндэсний асуудлаар Монгол нэг үндэстнээ “Их Монгол”-доо нэгтгэх тухайд өнөөдөртөө онолын төдий болгоомжтой ханддаг ч мөнхийн ярьдаг асуудал. Энэ нь Буриадад нууц биш, ард иргэдийн дунд төдийгүй, улс төрийн хүрээнд ч ийм ойлголт байгаа.
Ингэж үндсэн буриадуудын буриад хүнийг улсынхаа тэргүүнээр томилох гэсэн улс төрийн хувьд байж боломгүй хүсэл эрмэлзэл өсөөд байгаа нь улмаар энэ бүс нутгийн удрдлагыг алдах нь гэсэн айдсыг Москвад төрүүлж эхэлж байна.
Үүнээс гарах хамгийн бодитой гарц нь үндэсний асуудлыг харгалзалгүйгээр Байгалийн хязгаар болгох явдал байж болох юм.
Ингэж нэгтгэх нь хоёр бүс нутагт аль аль талд нь ашигтай. Буриад улс эрхүүгийн хямд эрчим хүчийг авдаг болно, Эрхүү болон Буриад зах зээлд нэгдээд орно.
Буриад ч, Эрхүү муж ч ингэж нэгдэхэд татгалзаад байх зүйлгүй. Тэртэй тэргүй энэ хоёр нэгж хэдийнээс хөрш байсан, ард иргэд нь эрт цагаас нягт холбоо харилцаатай. Ингэж нэгтгэх анхны бэлтгэл нь 2008 онд буриадын Усть-Ордыний автономит тойргийг Эрхүү мужийн бүрэлдхүүнд оруулсан явдал. Энэ бүсийг нэгтгэхэд ямар ч таагүй үр дагавар гараагүй.
Бабр сайтын мэдээллээр бол Буриадыг Эрхүү мужид нэгтгэх асуудлаар Холбооны түвшний нөлөө бүхий албан тушаалтнууд лобби хийж байгаагийн дотор эхний ээлжинд ОХУ-ын Засгийн газрын орлогч Александр Хлопонин, “Ростех”-ийн тэргүүн Сергей Чемез нар байгаа юм байна.
Хлопонин Эрхүү муж, Буриадад хүчирхэгжих гэж эрмэлзэхдээ “Красноярскийн бүлэглэл”-ийг лоббидож болох юм. Чемезовын хувьд дийлэнх нь энэ бүс нутагт өөрийн гэсэн бизнесийн сонирхол байгаа.
Ингэж нэгтгэх сонирхолтой нэг хэсэг байхад бас эсрэгүүцэгчид байна. Энд Эрхүү мужийн засаглалд гарч ирээд байгаа Левченко-Мархаева нарын коммунист бүлэглэл энэ бүсэд өөрийн нөлөөллөө алдана гэж эмээж байгаа. Амбан захирагчийн сонгуульд Сергей Левченко ялсан болохоор энэ хоёрыг нэгтгэх асуудал нэг жилээр хойшилж мэдэх ч, цаашдаа Орос болоод дэлхий дахины улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас олон зүйл шалтгаалах биз ээ хэмээн newsbabr.com сайтад Максим Бакулев бичжээ.
Монгол хэлээ мэдэхгүй мэдэдэг хэсэг нь аймар аялагтай ярдаг 800 гаран мянган хүнтэй буриадууд нээх удахгүй оросод уусах байхаа
Buriaduudig xamgaalax bodlogo yavuulax bsan ym
Монгол нь Буриад болоод одоо бүр Оросжих үйл явц нь идэвхижлээ дээ. Үндсэндээ Манайханы Буриад гээд байдаг чинь Оросуудын Байгал орчмын бүс нутгийг эзэрхийлэхдээ нутгийн Монгол ард иргэдийг Братски Арат гэсэн нэршил явсаар Буриад болсон бодит түүх бус уу.Энэ түүхээ Буриад түмэн мэдэрч сүүлийн үед Хойд Монголчууд гэсэн нэршил хэрэглэхгээд байгаа бус уу. Монголын Буриадууд харин одооноос Буриад гэх нэршилээ бодолцмоор юм даа...
OROS HYATAD 2 bol yaaag adil manaihan ali 1 tal ruu hezee ch bitgii tuilshirch baigaraaa.hezeed bidnii munhiin hursh munhiin daisan
манайх баян-өлгийд бүн ёургалтыг монгол хэл дээр явуулах хэрэгтэй.
Том том юм ярьдаг монголчуудаас болгоомжлох бодлого, том тойрогт оруулаад Бурядуудыг хэн ч биш болгож бн. Дээр үед Буряд-Монгол гэж байсан, дараа нь Буряд болсон, одоо бүр буряд гэсэн үггүй болохнээ.
Эмгэнэлтэй ч юм аа даа. Мах цусны минь тасархай юмсан. Путин ч аймаар юм аа. Зэвсгээр сүрдүүлээд л ......Ямар хүчирхэг зэвсэгтэйгээ Сирид дайн хийж харуулж байна шүү дээ.
olon jiliin umnu ingeh geed baisan yum aa, baga untestnii talaar barimtlah strategii suuliin uyed moskva iheehen anhaaral handuulj baisan yum ,odoo heregjuulj ehelj baina.mongolchuud bid yaahav da,negent aldsan yumiig butsaaj avah argagui tul,baigaa gazar nutgaa aldahaas sergiilj bodlogo bolovsruulj baih heregtei bolvuu? hiliin bused gazar nutgiig hoyor hurshid bolon busad gazar nugiin sanaarhaltai hariinhand tureesluulehgui baih heregtei.bayan ulgii aimgiig tatan buulgaj hpvd aimagt negtgeh,kazak nertei bolson gazar usnai neriin huuchin mongol nerii sergeeh heregtei baih,
буриадууд ноомой юм даа хойд тал нь Орос урд тал нь Хятад дотор талаас нь энд тэндээс авчирсан хуучин машины ослууд бид улам цөөхүүлээ болож байн даа
хөөрхий Оросын Буриадууд ч устах, мөхөх ойрхон болж дээ.Эрхүү, Чит муж 2-тшахагдан эзлэгдээд улам жижигэрсээр сүүлдээ Эрхүүд нэгдэх юм биз дээ.Буриад хэлээ мэдэхгүй ази цариатай оросууд болж уусч байна.Эд үнэхээр ид шидтэй юм бол одоохон нөгөө хүсэл биелүүлэгч Итгэлт хамбадаа мөргөж үндэснийхээ тусгаар тогтнолоо бэхжүүлэхгүй бол өнгөрлөө шүү.Яг үнэндээ Эрхүү, Чит гэж хотууд л байсан. Бусад нь буриадын нутаг биз дээ.Монгол үндэсний нэг тасархайд хүндрэл үүсэх нь дээ...
хөөрхий Оросын Буриадууд ч устах, мөхөх ойрхон болж дээ.Эрхүү, Чит муж 2-тшахагдан эзлэгдээд улам жижигэрсээр сүүлдээ Эрхүүд нэгдэх юм биз дээ.Буриад хэлээ мэдэхгүй ази цариатай оросууд болж уусч байна.Эд үнэхээр ид шидтэй юм бол одоохон нөгөө хүсэл биелүүлэгч Итгэлт хамбадаа мөргөж үндэснийхээ тусгаар тогтнолоо бэхжүүлэхгүй бол өнгөрлөө шүү.Яг үнэндээ Эрхүү, Чит гэж хотууд л байсан. Бусад нь буриадын нутаг биз дээ.Монгол үндэсний нэг тасархайд хүндрэл үүсэх нь дээ...
ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа 2016 онд улстөрийн сонин алхам хийж мэдэх нь.
2015 оны есдүгээр сард болсон Эрхүү мужийн амбан захирагчийн сонгуульд Сергей Ерощенко ялбал Буриад улсыг Эрхүү мужид нэгтгээд Байгалийн нэгдсэн хязгаар болгох санаачилга гаргана гэж мэдээллийн Бабр сайт бичжээ. Ингэж нэгтгэх түүхэн үндэс бас бий. Эрхүү губернийг анх 1764 онд байгуулж үүндээ өнөөгийн Эрхүү муж, Буриад, Өвөр Байгалийг оруулж байсан түүхтэй. Буриад, Өвөр Байгалийг бүр 100 жилийн дараа л тусад нь гаргасан юм.
Гэхдээ эдийн засгийн хувьд бүр ч тусгаар болчихоогүй ч нутаг дэвсгэрийнхээ өөрийн удирдлагын төлөө ямагт чин эрмэлзэлтэй байсаар ирсэн. Буриад, Өвөр Байгаль нь байгалийн баялгийн асар их нөөцтэй, ганцхан эрчим хүч, аж үйлдвэрлэлийн хүчин чадлаар дутмаг. Үүнээсээ болоод Буриадад эрчим хүч өндөр үнэтэй. Энэ нь аажимдаа үйлдвэрлэлийг хумьж үйлдвэрлэгчид өөр бүс нутаг руу дүрвэхэд хүргэж байгаа юм. Буриад, Эрхүү мужийг нэгтгэж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оруулахаар өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр төлөвлөж байсан боловч улстөрийн шалтгаанаас болоод хийж амжаагүй.
Үүний зэрэгцээ Буриадад дотоодын улс төрийн хямралтай байгаа нь үүнийг өнөө болтол шийдээгүйн нэг шалтгаан. Энэ хямрал гэдэг нь зөвхөн өнөөдөр байгаа юм биш. Энэ бол бүгд найрамдах улсын улс төрийн тогтолцоон дахь орос, буриад иргэдийн харилцаатай холбоотой.
Бүр зөвлөлтийн үед ч бүгд найрамдах улсын удирдагчдаар орос хүмүүсийг томилж байсан сургамж нь үндсэрхэх, салан тусгаарлах үзлийг дэвэргэж мэдэх юм. Инэгж оросуудыг толгой дээр нь томилдог уламжлал өнөө ч үргэлжилсээр байгаад үндсэн иргэд буриадууд ямагт сэтгэл дундуур байсаар ирсэн юм.
Нөгөө талд нь буриад гэсэн үзэл, сэтгэлгээ тус бүгд найрамдах улсын улс төр, элитүүдийн хүрээнд өсч бэхэжсээр байгаа нь Москвагийн таашаалд бас нийцэхгүй байна. Буриад нь Монголтой хөрш зэргэлдээ. Монголчууд, буриадууд генийн хувьд нэг л үндэстэн, нэг хэлтэй, нэг зан заншил, уламжлалтай. Үндэсний асуудлаар Монгол нэг үндэстнээ “Их Монгол”-доо нэгтгэх тухайд өнөөдөртөө онолын төдий болгоомжтой ханддаг ч мөнхийн ярьдаг асуудал. Энэ нь Буриадад нууц биш, ард иргэдийн дунд төдийгүй, улс төрийн хүрээнд ч ийм ойлголт байгаа.
Ингэж үндсэн буриадуудын буриад хүнийг улсынхаа тэргүүнээр томилох гэсэн улс төрийн хувьд байж боломгүй хүсэл эрмэлзэл өсөөд байгаа нь улмаар энэ бүс нутгийн удрдлагыг алдах нь гэсэн айдсыг Москвад төрүүлж эхэлж байна.
Үүнээс гарах хамгийн бодитой гарц нь үндэсний асуудлыг харгалзалгүйгээр Байгалийн хязгаар болгох явдал байж болох юм.
Ингэж нэгтгэх нь хоёр бүс нутагт аль аль талд нь ашигтай. Буриад улс эрхүүгийн хямд эрчим хүчийг авдаг болно, Эрхүү болон Буриад зах зээлд нэгдээд орно.
Буриад ч, Эрхүү муж ч ингэж нэгдэхэд татгалзаад байх зүйлгүй. Тэртэй тэргүй энэ хоёр нэгж хэдийнээс хөрш байсан, ард иргэд нь эрт цагаас нягт холбоо харилцаатай. Ингэж нэгтгэх анхны бэлтгэл нь 2008 онд буриадын Усть-Ордыний автономит тойргийг Эрхүү мужийн бүрэлдхүүнд оруулсан явдал. Энэ бүсийг нэгтгэхэд ямар ч таагүй үр дагавар гараагүй.
Бабр сайтын мэдээллээр бол Буриадыг Эрхүү мужид нэгтгэх асуудлаар Холбооны түвшний нөлөө бүхий албан тушаалтнууд лобби хийж байгаагийн дотор эхний ээлжинд ОХУ-ын Засгийн газрын орлогч Александр Хлопонин, “Ростех”-ийн тэргүүн Сергей Чемез нар байгаа юм байна.
Хлопонин Эрхүү муж, Буриадад хүчирхэгжих гэж эрмэлзэхдээ “Красноярскийн бүлэглэл”-ийг лоббидож болох юм. Чемезовын хувьд дийлэнх нь энэ бүс нутагт өөрийн гэсэн бизнесийн сонирхол байгаа.
Ингэж нэгтгэх сонирхолтой нэг хэсэг байхад бас эсрэгүүцэгчид байна. Энд Эрхүү мужийн засаглалд гарч ирээд байгаа Левченко-Мархаева нарын коммунист бүлэглэл энэ бүсэд өөрийн нөлөөллөө алдана гэж эмээж байгаа. Амбан захирагчийн сонгуульд Сергей Левченко ялсан болохоор энэ хоёрыг нэгтгэх асуудал нэг жилээр хойшилж мэдэх ч, цаашдаа Орос болоод дэлхий дахины улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас олон зүйл шалтгаалах биз ээ хэмээн newsbabr.com сайтад Максим Бакулев бичжээ.
1 Сэтгэгдэл
2024.07.23
2016.03.22
2016.12.30
2015.12.19
2015.12.16
2015.12.16
2015.12.16
2015.12.16
2015.12.16
2015.12.16
2015.12.16