Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улан-Үдэд монгол оюутан цонхоор унажээ


Буриадын Улсын их сургуулийн гуравдугар курст сурдаг монгол оюутан  тус сургуулийн хичээлийн наймдугаар  байрны гуравдугаар давхрын цонхоор унасан хэрэг энэ 15-ны өдөр гарчээ. Тус сургуулийн Эдийн засаг удирдлагын ангид сураг тэрээр осол болох үед ангидаа ганцаараа байсан гэнэ. Чухам яах гэж цонх онгойлгосон, ямар шалтгаанаар цонхоор унасан зэрэг нь тодорхойгүй байна. Хэргийн газар дээр цагдаагийнхан, түргэн тусламжтай хамт ирж  залууг эмнэлэгт хүргэжээ.
“Юутай ч залуу амьд, бие нь ямар байгааг хэлж мэдэхгүй байна. Ослын шалтгааныг хэлэхэд эрт байна. Мөрдөн шалгах ажилд их сургуулийнхан бүх талаар тусалж дэмжиж байгаа. Харамсалтай нь энэ хэрэгт гэрч алга. Гэхдээ бүх баримт, дүрс бичлэгийг хуулийнханд шилжүүлсэн” гэж Буриадын Их сургуулийн хэвлэлийн алба мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан