Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лос-Анжелес хотын 1000 гаруй сургуулийг хаажээ

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын сургуулийн нэгдсэн дүүрэгт заналхийлсэн цахим шуудан ирсэнтэй холбогдуулан тус хотын сургуулиудыг хаасан байна. Хоёр долоо хоногийн өмнө тус муж улсын Сан-Бернардино хотод зэвсэгт халдлага болсон билээ.

Лос-Анжелес хот болон бусад хотын 640 мянга орчим хүүхэд сурдаг 1000 гаруй сургуулийг хаасан байна.

Нью-Йорк хотын сургуулийн дүүрэгт мөн заналхийлсэн ийм цахим шуудан иржээ. Гэвч уг шуудан “жигтэй” байсан учир албаны хүмүүс хуурамч гэж үзэн тоолгүй орхижээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын байнгын хорооны гишүүн Адам Шифф, Лос Анжелест ирсэн уг цахим шуудан мөн хуурамч гэж мэдэгдсэн байна.

Харин Нью-Йорк хотын Цагдаагийн комиссар Уильям Брэттон, “уг цахим шуудан гадаадаас ирсэн бөгөөд босогчдын илгээлт болохыг харуулах зорилготой боловч үүнийг баталгаатай гэж үзэхгүй байна. Лос-Анжелес хотын албаны хүмүүс уг асуудлыг хэт дэвэргээд байна” гэж мэдэгджээ.

Гэвч Лос-Анжелес хотын Цагдаагийн дарга Чарли Бек хариу мэдэгдэл хийн, 750 мянга гаруй хүний амийг хамгаалах хариуцлага үүрээгүй байж биднийг буруушаах нь “хариуцлагагүй үйлдэл” юм гэж мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Odo yaraltai mgl de iree end zuger bgaa
bi end surdag oyutan bn. tiimee unuudur buh surguuliig tur haagaad shalgaj bga. Zanalhiilsen message Amerikiin tom hotuud ruu udaa daraa irj bga....end mash ayultai bn....
Хамгийн их уншсан