Монголчууд Омск мужид үхэр, хонины мах нийлүүлэхийг санал болгож байна. Мал аж ахуйн гаралтай эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл монголчуудад илүүдэж байгаа аж. ОХУ-ын Омск мужийн үр тариаг экспортлох асуудлаар Монголын төлөөлөгчидтэй тус мужид хэлэлцээ хийжээ. Энэ тухай Омск мужийн Засгийн газраас мэдээлсэн байна.
Ажил хэргийн уг уулзалт бүс нутгийн Хөдөө аж ахуйн яаманд болсон бөгөөд уулзалтын үеэр харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтоох, Монголд Омскийн улаан буудай, тэжээлийн арвай экспортлох тухай хэлэлцлээ. Монголын төлөөлөгчдийн тэргүүн Б.Лхагваагийн ярьснаар, энэ жил ган болсны улмаас монголчууд их хэмжээний ургац алдсан байна. “Бид урьд нь гагаас 15-16 центнер ургац хураадаг байсан бол энэ жил гагаас 3-4 центнер хураасан. Одоо бидэнд 100-120 мянган тонн үр тариа хэрэгтэй байна. Бид Омск мужтай хамтран ажиллах ихээхэн сонирхолтой байна” гэж тэрбээр хэлжээ. Монгол Омск мужид илүүдэл үйлдвэрлэлтэй байгаа хонь, үхрийн махыг санал болгож байгаа. Монголчууд ОХУ-ын бусад бүс нутагт мах хэдийн экспортолж байгаа билээ. Омскийн газар тариалан эрхлэгчид үр тариа, хөдөө аж ахуйн машин угсрах салбарт Монголтой хамтын ажиллагааны туршлагатай. Тус улс Омскийн улаан буудайг тариалж, тус бүс нутагт үйлдвэрлэсэн үр цацагч машиныг талбайдаа туршсан байна. Б.Лхагваа энэ хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэллээ.