Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросууд “Лалын улс”-ын нефтийн 1200 цистернийг устгажээ


Өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Оросын зэвсэгт хүчний нисэх хэсэг Ситри дэх алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч эхэлснээсээ хойш 4201 удаагийн нислэг хийсний 145 нь стратегийн пуужин тээгч юм уу, алсын бөмбөгдөгч онгоцууд байлаа гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Оперативын газрын дарга Сергей Рудской мэдэгдлээ.
Энэ хугацаанд оросын агаарын хүчин “Лалын улс” бүлэглэлийн нефть тээвэрлэгч 1200 авто цистернийг устгасан гэсэн байна.

“Оросын нисэх хүчин юун түрүү Сири дэх алан хядагчдын орлогын эх үүсвэрийг таслахад анхаарлаа хандуулж байна. Энэ зорилгоор сүүлийн гурав хоногт террористуудын хууль бусаар нефть боловсруулдаг зургаан объект, нефть тээвэрлэж явсан зургаан цувааг устгалаа. Агаараас цохилт өгч эхэлснээсээ хойш алан хядагчдын 1200 гаруй  ийм тээвэрлэгчийг устгасан” гэж тэр мэдэгджээ.
Мөн оросын нисэх хүчний дэмжлэгтэйгээр Сирийн зэвсэгт хүчин бүх фронтоор давшиж Латакия, Алеппо, Хама, Хомс мужууд, нийслэл Дамаскийн ойролцоо хотуудад тулалдаж алан хядагчдад ихээхэн хохирол учруулж байна гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан