Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аэробикийн тамирчид алтан медаль хүртэв

Вьетнамын нийслэл Хошимин хотноо энэ сарын 9-14-нд аэробик, гимнастикийн тав дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.

Манай улсаас ШУТИС, ҮБТДС, ХААИС-ийн 31 тамирчин оролцож, алт, мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, аэробикийн алхалттай төрөлд дасгалжуулагч Г.Ерөөлбат, С.Энхтуяа ахлагчтай ШУТИС-ийн баг тамирчид алтан медаль хүртэж, Азийн хошой аварга болсон байна. Харин бүжгийн төрөлд Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай ҮБТДС, ХААИС-ийн хамтарсан баг тамирчид мөнгөн медалийн эзэн болжээ.  
Тэмцээнд Хятад, БНСУ, Япон, Тайланд, Хонгконг, Иран, Вьетнам, Камбож, Австрали зэрэг 10 орны 250 тамирчин оролцож 12-14, 15-17, 18-аас дээш гэсэн гурван насны ангилалд хүч сорьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан